Бичлэгийн тоо 3,329
“Сонгодог мюзикл” продакшн Монгол, Францын соёлын төвтэй хамтран “Ромео, Жульетта” мюзиклийг ирэх арванхоёрдугаар сарын 1, 2-нд тоглохоор болжээ. Тэд дэлхийг байлдан дагуулсан франц найруулагч Жерард Пресгурвичийн амилуулсан мюзиклийг эх хэлнээ орчуулан тоглохоор өнгөрсөн жилийн зургаадугаар сараас ажиллаж байгаа гэнэ. Тус продакшны найруулагч З.Лхагвадорж мюзиклийг найруулж байгаа ба Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон рок, попын хамтлаг, дуучид дүр бүтээж байгаа аж.

“Сонгодог мюзикл” продакшныхан одоогоор гол дүрийн жүжигчдийнхээ нэрийг нууцалж байгаа. Гэхдээ УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, ДБЭТ-ын гоцлооч Ч.Түмэндэмбэрэл нар “Ромео Жульетта хоёр” мюзиклд дүр бүтээж байгаа юм билээ. Мюзиклийг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр Азид анх удаа орчуулан, тоглохоороо онцлогтой. Тус продакшн өмнө нь “Сонгодог мюзиклийн дээжис”, “Зуун дамжсан аялгуу”, “Найрал дуучдын сонгодог тоглолт” зэргийг зохион байгуулж байсан туршлагатай.

Үүнээс гадна “Монгол туургатан” театрын найруулагч Ч.Ганхуяг ч бас “Ромео Жульетта” мюзиклийг сонгодог хувилбараар нь амилуулж буй. Тэрбээр энэ бүтээлээ мэргэжлийн театруудын дунд зохион байгуулж буй уралдаанд сойх гэж байгаа. Тэгэхээр сүүлийн үед Монголын урлагийнхан сонгодог бүтээл рүү, ялангуяа У.Шекспирийн “Ромео Жульетта” руу хошуурч байна. Өнгөрсөн жил гэхэд УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ жүжгийг найруулан тавихаар төлөвлөж гол дүрийн жүжигчдээ сонгосон ч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан хойшлуулсан юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6654408/c58/trackback

Global dentel clinic

2012.10.11 17:04:48
*.152.232.159

mmmmmmmmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1389 ЯПОН ХҮҮХЭЛДЭЙГ МОНГОЛД ТАНИЛЦУУЛАВ [3] 2012-10-24 7875
1388 Гар утаснаасаа Улаанбаатарыг тольдоорой [2] 2012-10-24 7855
1387 “Lettre Internationale” сэтгүүл Монголд [1] 2012-10-24 9044
1386 Онгоц, төмөр замаар зорчигчид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь [2] 2012-10-22 7670
1385 ТОГООЧ НАР АВАРГАА ШАЛГАРУУЛЛАА [2] 2012-10-22 8224
1384 МОНГОЛ ТУУРГАТНЫ НААДАМД АЙМАГ БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЗОДОГЛОНО [2] 2012-10-22 8572
1383 Крикетийн дасгалжуулагчтай болов [2] 2012-10-18 8034
1382 Залуучуудын олимпийн төлөө таван хот өрсөлдөнө [1] 2012-10-18 10180
1381 МОНГОЛ ОЮУТАН ХУРИМЫН ҮС ЗАСАЛТААР ТЭРГҮҮЛЛЭЭ [2] [1] 2012-10-18 9774
1380 АВТО СПОРТЫНХОН МАРКТАЙ БОЛЛОО [3] 2012-10-15 7605
1379 СОЁЛТОЙ АВТОБУС иргэдэд үйлчилж байна [2] 2012-10-15 7658
1378 Монголын орчин үеийн уран зохиолын нэвтэрхий толь бүтээж байна [2] 2012-10-15 8371
1377 Гадаад паспортыг цахим хэлбэрт оруулах ажлыг дипломат ажилтнуудын паспортыг шинэчлэхээс эхэлнэ [3] 2012-10-12 7900
1376 Иргэдээ сонсох 11 11 төв ажиллаж эхэллээ [1] 2012-10-12 8025
1375 Морьт харваа Монголын нэрийн хуудас [1] 2012-10-12 9397
» “Ромео Жульетта”-гийн өөр нэгэн хувилбар [1] 2012-10-11 9453
1373 АНХНЫ ШҮҮГЧ [2] 2012-10-11 7917
1372 “ONYX” , “CLICK CLICK BOOM”-ТЭЙ ХАМТАРНА [1] 2012-10-11 9214
1371 Долоон хүн эх орондоо элэг шилжүүлэн суулгууллаа [2] [1] 2012-10-10 8566
1370 Г.Аюурзана Якутын яруу найргийн наадамд оролцоно [2] 2012-10-10 8567
배너신청
자생병원

배너신청