Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 



hvvhemseg_man7778.jpg

Хайртай залуу чинь хамт явж байхдаа өөр бүсгүй рүү эргэж хараад байдаг бол, цаад Дон Жуанаа сөрөг цохилтод оруулж чамайг алдчих вий гэхээс үнэн голоосоо айдаг болгоод илбэдэж орхи. Үүнд ид шид хэрэггүй. Доорхи зөвлөгөөг л уншихад болох нь тэр. Нэн түрүүнд цаадхынхаа хэмжээлшгүй биеэ тоосон занг мохоохыг хичээ. Эр хүн хичнээн сайхан байх тусмаа гэрийн ажилд төдий чинээ бага оролцдог гэдгийг хүн төрөлхтөн аль эрт нотолсон юм шүү дээ. За тэгээд доорхи хөгжилтэй гэмээр аргуудыг танг нь тааруулаад хэрэгжүүлээд үзээрэй. Хэрэгтэй зүйлийг нь аваад, хэрэггүйг нь гээгээрэй гэж зөвлөе.


1. Түүний эмзэг газрыг оно! Цаадхи чинь чийрэг бие бялдраараа бахархдаг уу? Тэгвэл цээжээ нүцгэлээд яг толинд харан баясаж зогсоход нь
- Хүүе, чи арай таргалчихаа юу даа?
- Миний унжсан гүзээтэй хархүү!
- Хөөрхий, Сталлоне болтол мөн ч хол байна даа гэхчилэн жаахан шоолоход гэмгүй.


2. Та хоёрын харьцаанд түүний хүсэл л гол үүрэг гүйцэтгэдэг гэдэгт тэр итгэлтэй байдаг бол үүнд нь эргэлзээ төрүүл. Гэрт чинь байгаа түүний зургуудыг авч далд хий. Хамгийн түрүүнд орны хажуугийн ширээн дээрээс зургийг нь авах хэрэгтэй. Зурагаа алга байгааг мэдээд цаадхи чинь заавал учрыг нь асууна. Тэгэхэд нь санамсаргүй байдлаар:
- Өө, би тоос арчсан юм. Тэгээд л байранд нь тавихаа мартчихаж гээрэй.


3. 3арим үед түүнийг өөртөө итгэл алдахад хүргэ. Жишээ нь "Бүтэн сайнд миний найз бүсгүй ирнэ. Чи гэрийн түлхүүр түр буцаагаад өгч бай" гээд үзээрэй.


4. Хардаж байгаагаа хэзээ ч мэдэгдэж болохгүй. Тэгэх юм бол цаадхи чинь улам л биеэ тоон сагсуурна. Аятайхан хүүхнүүд түүнд талтай хандах үед огт тоогоогүй царай гарга. Харин дараа нь дургүй хоолыг нь хийж өгөх ч юмуу хөөрхөн, хөөрхөн маягаар хариугаа авч болох юм.


5. Тэр чамд ус, агаар шиг хэрэгтэй гэдгийг нүүрэн дээрээ бүү үзүүл. Найзуудтайгаа орой уулзахаар явбал яваг. Чамд ч гэсэн найзууд бий биз дээ? Найз бүсгүйнхээ шинэ тавилгыг үзэхээр очиж болно шүү дээ. Гэртээ нэлээд оройтож ирээд хаана байсныг чинь асуухад үнэхээр л болохгүй хэрэг тарьчихсан юм шиг царайлаад, уучлал гуйсан ч болно.


6. Эргүүлдэг залуугаа "Хэзээ уулзах вэ?" гэж асуухад нь "Өөрөө л мэд" гэж хэлж болохгүй. Ингэсэнд орвол, "Би өөрөө чам руу ярина" гэвэл зүгээр. "Бодож байж л болъё" гэвэл бүр догь. "Энэ долоо хоногт би маш их ажилтай" гэх юм бол хамгийн боломжийн хариулт болно.


7. Хайхрамжгүй байхыг хичээ. Ядарсан үед нь аргадаж үнсэх хэрэггүй. Ханиад хүрлээ гэхэд асарч тойлохоо бүү голчил. Чи өөрөө ханиад хүрчихвэл яана! Аспирин 2-ыг давхарлан уулгаж, урд нь цай чанаж тавиад ажлаа бодох хэрэгтэй.


8. Түүнтэй ёсорхох хэрэггүй. Хооллож суухдаа бусдын дэргэд чамайг шүүмжлээд байна уу? Зүгээр л инээмсэглэ. Тэр чиний төлөө их мөнгө зардаг гэж ярьдаг уу? Тэгвэл тэднийхээс Америкт байдаг найз руугаа маш удаан ярьчих. Тийм найз үгүй бол аль болохоор "шатаах" арга сүвэгчилж бай.


9. Утсаар ярихдаа ч болгоомж бүү алд. Түүнийг дэргэдээ байх үөд ямар ч хүн утасдсан ярьж бай. Ээж чинь чам руу утасдсан ч утсаа тавихын өмнө юу ч юм бэ шивнэж, инээд алд. "Хэн бэ?" гэхэд нь "Ээж" гээрэй. Цаадхи чинь итгэхгүй. Цаадахаа утасдахыг хүлээж байхдаа утас дөнгөж дуугармагц л шүүрэн авч болохгүй. Тэгвэл чамайг өөрийг нь хүлээн утаснаасаа холдохгүй суугааг мэдчихнэ. Ядаж 4 удаа дуугарахыг нь тэсч хүлээ. Дараа нь өөр сонин ярианаасаа хөндийрч байгаа юм шиг байдлаар "Жаахан байж байгаад залгахгүй юу" гээд эелдэгхэн хэлээд үз. Цаадхи чинь галзуурах шахна. Хэрэв тэр товлосноосоо 2 цагийн дараа утасдах юм бол хүлээж байж ядсанаа мэдэгдэж болохгүй. Харин "Өнөө орой өөр төлөвлөгөөтэй болчихлоо. Эртхэн утасдаагүй нь тоогүй" гэж хэл. Тэр ахиж утасдаад уулзахыг гуйвал тактик амжилттай болсны шинж.


10. Түүний ая тухыг бодохоо боль. Хэрэв тэр зурагтын сувгуудыг байн байн сольдог бол алсын удирдлагынхаа зайг аваад нуучих. Унтаж байхад нь хурууг нь дарж өвтгөөд бай. Хөргөгчиндөө заавал түүний дуртай шар айргийг байлгах хэрэггүй. Өөрөө л явж авна биз. Хэрэв өвдгийг чинь дэрлээд хэвтвэл чи чихэн дээр нь ном тавиад унш /дэвтэр тавиад бич, тооны машинаа тавиад ажлаа хий/.


11. Хөнжил дотор түүнийг хэзээ ч битгий магтаж бай. Тун сайхан байсан ч үүлэн борооны явдал дууссаны дараа "Маргааш аль хэр дулаан байна гэсэн бэ?", "Тогоонд гоймон үлдсэн үү?" гэх мэтийн шал өөр юм асууж хэлэх хэрэгтэй. Бас зурагт харж суухдаа орондоо оръё гэж хэзээ ч түрүүлж дуугарахгүйг хичээ.


12. Тэр засрахгүй бол түүний дур хүсэлд бүү дагаар ор. Чамайг тэврэх гэхэд нь "Чи миний үсийг муухай болгох нь", "Уруулын будаг арилчихна" гэхчилэн няцаалт өгч бай.


13. Чамд ч бас талтай хүмүүс бий гэдгийг харуулж болох юм. Жишээ нь төрсөн өдрөөр чинь түүнийг гаднаас орж ирэхэд "Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Би чамайг маш их санадаг. Болдоо", "Чамайгаа одоо хэр нь мартаж чадахгүй нь. Элбэгдорж", "Юу ч тохиолдлоо гэсэн үүрд чиний Б.Г." гэх зэрэг бичээстэй ил захидлууд энд тэндгүй хөглөрч байвал зохино.


Хүүхэмсэг эрчүүд гэдэг бол засаршгүй амьтад гэсэн үг биш. Та энэ зөвлөмжүүдийг амьдралд хэрэгжүүлэх юм бол тэд хүмүүжүүлээд авч болох аятайхан "хүүхэд" болохыг ойлгох болно

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6650619/84a/trackback

profile

эди хугда

2012.11.07 20:38:31
*.199.158.108

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй

Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой

Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн чиний л хань
Энэрэл хайрын хязгааргүй ундарга
Эх хүн гэдгийг нь зүрхэндээ санаж амьдараарай
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211344
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239271
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366617
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365246
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
38046 **55% хямд**СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ** Хийгдэх гоо сайхны мэс засал** ***5- CAP** 2012-10-12 1063
38045 Визгүй хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-10-12 1314
38044 노동문제로 관련해서 무료 상담해 드립니다. Хөдөлмөрийн асуудлаар үнэгүй зөвлөгөө өгч байна Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-10-12 1076
38043 OHUI Russian Town peace0088 2012-10-12 1132
38042 help me saruulaa 2012-10-12 1096
38041 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-10-12 1085
38040 bvsgvichvvdee.nvvrnii sorvi arilgadag sain yu bn. honey.honey 2012-10-11 1480
38039 ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ 20% ХЯМДАРЛАА Гоо үзэмж 2012-10-11 1218
38038 hi.hudaldaa hogjiliin bank haana bdgiig yaraltsi heleed ogooch khanbankshig dans needeg.... hiimor 2012-10-11 1910
38037 zarlal az1984 2012-10-11 1153
38036 f2 viztei huuhnuuded zoriulsan surgaltuud Asan chiglel ruu bainuu? ezengui aral 2012-10-11 1236
38035 O HUI, su:m, HERBALIFE 20% хямдралтай нийлүүлж байна [2] DUL MOBILE 2012-10-11 995
38034 2012 onii hodolmoriin holsnii dood hemjee hed vum boloo [1] tsondook 2012-10-11 1678
38033 helj ogch tuslaarai........ suren9 2012-10-11 1003
38032 xariin xun uuruu garsan 68-1 [4] shineleg buxen 2012-10-11 1552
38031 ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ 20% ХЯМДАРЛАА Гоо үзэмж 2012-10-11 1128
38030 ornii matraas avna shinevtr bval sn bn 1m30-n haritsaitai Ekhamgalan 2012-10-11 1140
38029 Huuhdiin tereg zarna bbbi 2012-10-10 1325
38028 MARY KAY ТҮРХЭЖ ҮЗЭЭД МЭДЭР! MARYKAYSH 2012-10-10 5117
38027 end urgiin bichigt oruulsan huuhedee [2] naigangaa 2012-10-10 1352
38026 ~Одуудад хийгддэг гоо сайхны шивээс хийж байна ОХУЙ Tаун салон Mонгол таун 901 тоот. MAKE-UP 2012-10-10 1086
38025 Hiisver hiihed... [1] neeree 2012-10-10 1384
38024 OHUI Russian Town peace0088 2012-10-10 1145
38023 Амжилтанд хүрэх нууцаас! Aldargavya 2012-10-10 5810
38022 Амжилт хаана байдаг вэ? Aldargavya 2012-10-10 1033
38021 Стресстэй тэмцэх ''нууцууд'' Aldargavya 2012-10-10 980
38020 Амны билэгтэй бай Aldargavya 2012-10-10 1220
38019 Өөртөө итгэлтэй харагдах урлаг Aldargavya 2012-10-10 1101
38018 Яаруу ''make up''-ын зөвлөгөө Aldargavya 2012-10-10 790
38017 Чамайг эрч хүчээр цэнэглэх 6 зүйл Aldargavya 2012-10-10 808
38016 Өө дарагчийг хэрхэн хэрэглэх вэ? Aldargavya 2012-10-10 897
38015 Хүссэн зорилгодоо хурдан хүрэх арга Aldargavya 2012-10-10 607
38014 Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ Khos vansemberuu Hospital 2012-10-10 572
38013 www.AltanBolomj.com - Bidnii amjiltiin nuuts! Aldargavya 2012-10-10 4501
» Хүүхэмсэг эрийг хэрхэн номхотгох вэ? file [1] эди хугда 2012-10-10 1029
38011 Секс дасгал file эди хугда 2012-10-10 2330
38010 10-р сарын зурхай file эди хугда 2012-10-10 1064
38009 МОНГОЛООС ЗАХИАЛГА АВЧ ТАНЫ ӨМНӨӨС АЧИЖ ТЭЭВЭРЛЭЖ ҮЙЛЧИЛНЭ, СОЛОНГОС БРЭНД SAMSUNG, LG, DAEWOO 2012-10-10 653
38008 Визгүй хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-10-10 593
38007 노동문제로 관련해서 무료 상담해 드립니다. Хөдөлмөрийн асуудлаар үнэгүй зөвлөгөө өгч байна Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-10-10 739
38006 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-10-10 691
38005 ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ 20% ХЯМДАРЛАА Гоо үзэмж 2012-10-10 756
38004 Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ Khos vansemberuu Hospital 2012-10-09 558
38003 Samsung Daewoo LG брэндийн хөргөгч, угаалгын машин үйлдвэрийн үнээр манайхаас аваарай***www.MGLSKY.com***02-2275-1698 **MGL гишүүн* 2012-10-09 664
38002 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-10-09 584
배너신청
자생병원

배너신청