Бичлэгийн тоо 3,329

Нээлтийн арга хэмжээний үеэр ШУТИС-ийн ректор, профессор Б.Дамдинсүрэн “Өнгөрсөн жил Акита их сургуулийн зардлаар Тусгай хөтөлбөрийн сургалтад нь манай хоёр оюутан хамрагдсан. Энэ сард манай сургуулийн хоёр багш, нэг оюутныг уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр сургалтад хамруулах болсонд бид баяртай байна. Төлөөлөгчийн газар манайд нээгдсэнээр Японы уул уурхайн дэвшилт техник, технологиос суралцах, хамтарсан сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэхэд ихээ хэн түлхэц болно гэж найдаж байна” гэв.
Акита их сургуулийн дэд ерөнхийлөгч, профессор Эномото Казүхикогоос тус төлөөлөгчийн газар ямар үйл ажиллагаа явуулах, цаашид хоёр сургуулийн хамтын ажиллагаа хэрхэн үргэлжлэх тухай сонирхоход “Төлөөлөгчийн газар нь Акита их сургуульд суралцах хүсэлтэй хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор байгуулагдаж байгаа. Манай багш нараар хичээл заалгах саналыг ШУТИС-иас тавьсан. Бид албан ёсны шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Манай сургууль болон ШУТИС-ийн оюутнуудад хамтарсан судалгаа хийх сонирхол бий” хэмээв.
mmmmmmmmmmmmmmm