Бичлэгийн тоо 497
Бvлэг 2
АЛГА БОЛСОН ШИЛ

Дурслийнхан хаанаас ирснийг нь vл мэдэх зээгээ босгон дээрээсээ олж авсан тэр єглєєнєєс хойш бараг арван жил єнгєрсєн хэдий ч Улаан модон гудамж энэ хугацаанд бараг єєрчлєгдсєнгvй. Нєгєє л засаж янзалсан цэцэрлэг дээгvvр наран мандаж, Дурслийн байшингийн vvдэн дээрх нєгєє л хvрэл дєрвийн тоог гийгvvлж, ноён Дурслийн муу ёрын мэдээ зурагтаар vзэж суусан тэр vдшээс хойш бараг єєрчлєгдєєгvй зочдын єрєєг гэрэлтvvлсэн хэвээрээ.
Гагцхан ханан зуухан дээр байх жаазтай зураг л тvvнээс хойш багагvй хугацаа єнгєрснийг гэрчилнэ. Арван жилийн тэртээ зураг дээр дээр янз бvрийн єнгийн малгайтай том ягаан бємбєлєгийг санагдуулахуйц дvр байсан бол тvvнээс хойш Дадли Дурсль єсєж одоо зураг дээр биерхvv, цайвар vстэй хvvхэд тойруулган тоглоомны эхний дугуйг унасан, аавтайгаа компьютер тоглосон, ээждээ тэврvvлэн vнсvvлсэн байдлаар авахуулсан дvрvvд харагдана. Гэхдээ энэ гэрт єєр нэг хvvхэд байдгийг гэрэл зургаас мэдэх аргагvй ажээ.
Харри Поттер энд амьдарсан хэвээрээ яг одоо бол хэдийгээр сэрэхэд бага хугацаа vлдсэн ч гэлээ амгалан гэгч нь унтаж байв. Нагац эгч Петунъя нь аль хэдийн сэрчихээд тvvний vvд рvv очоод єглєєний нам гvмийг цахиртсан дуугаар эвдэж:
- Босоорой! Босох боллоо! Босоорой! хэмээн хашгирлаа.
Харри цочин сэрэв. Нагац эгч нь vvд балбан:
- Хурдлаарай! гэж бархирсаар байв.
13
Харри тvvний холдон одох алхааг сонсож байтал хайруулын тавган дээр юм шажигнах чимээ гарлаа. Тэрбээр суниаж юу зvvдлэснээ санахаар оролдов. Сайхан зvvд байсан шvv. Моторт дугуй унаад агаарт нисэж явна гэж зvvдэлжээ. Харин урьд нь ийм зvvд зvvдэлсэн юм шиг санагдах нь хачирхалтай.
Нагац эгч нь хаалга руу буцаж ирлээ.
- Чи чинь босоогvй байгаа юм уу? гэж шаардангуй асуув.
- Бараг боссоон гэж Харрийг хариулахад:
- Тvргэлж vзээрэй. Тэнд шарж байгаа хоолыг харах хэрэгтэй байна. Тvлж болохгvй шvv. Єнєєдєр Дадлийн тєрсєн єдєр болохоор бvх юм сайхан байх ёстой гэв.
Харри хариуд нь хэнгэнэтэл санаа алджээ.
- Чи юу гээд байна аа? хэмээн нагацаа хаалганы цаанаас хашгирахад:
- Юу ч гээгvй ээ. Зvгээр л... гэв.
Дадлийн тєрсєн єдрийг тэр яаж мартах вэ дээ? Харри хєнжлєєсєє алгуурхан сугаран босоод оймсоо хайж гарлаа. Оймсоо орон дороосоо олж аваад дээр нь мєлхєж яваа аалзыг сэгсэрч унагаагаад ємсєв. Харри аалзыг тоохоо больжээ. Тvvний суудаг шатны хонгилд аалз тун ч олон.
Хувцаслаад гал зуух руу очлоо. Ширээн дээр Дадлид єгєх бэлгийг дvvрэн єржээ. Дадлид тvvний хvсэж байсан компьютер бас нэг зурагт, уралдааны дугуй бас бус юм бэлэглэх юм байна. Тvvний vеэл хэдийгээр хэн нэгний зодохоос татгалздаггvй ч бvдvvн учраас биеийн тамирын дасгалыг vзэн яддаг болохоороо чухам яагаад унадаг дугуй авах гэсний учрыг Харри тайлж чадсангvй. Дадлийн балбах дуртай <<уут>> нь Харри байсан ч Дадли тэр бvр тvvнийг барьж чаддаггvй байжээ. Харриг харахад хариугvй ч тун хурдан гvйдэг юм.
Харри vеийнхнээсээ намхан, дорой байдаг нь харанхуй хонгилд амьдардагтай холбоотой байж ч мэдэх. Дадли тvvнээс бараг дєрєв дахин том, тэгээд ч Харри тvvний хуучин хувцасыг ємсєх хэрэг гардаг болохоор тvvний хувцас томдож уут єлгєсєн юм шиг харагддаг учраас байгаагаасаа ч бага, туранхай санагддаг байсан юм. Харрийн нvvр нь хорчгор євдєг нь ёрдгор vс нь хар нvд нь хурц ногоон. Тэрбээр наадаг цаасаар тогтоосны хvчинд тарж явчихаагvй дvгэриг нvдний шил зvvдэг байв. Дадли тvvний хамрыг цохихдоо шилийг нь эвдчихсэн хэрэг.
Харрийн гадаад тєрхєд таалагдахаар ганцхан зvйл байдаг нь цахилгаан мэт тахирласан духан дээрхи нарийхан сорви л байлаа. Сорви бvр хvvхэд байхад нь л тогтсон бєгєєд нагац эгчээсээ анх удаа зориглон асуусан асуулт бол энэ сорви яагаад vлдсэн юм бэ гэдэг тухай байжээ.
- Чи машины осолд орж эцэг эх чинь vрэгдэхэд энэ сорви тогтсон юм. Надаас элдэв жорын юм бvv шалгаагаад бай гэж нагац эгч нь хэлсэн аж.
<<Элдэв жорын юм бvv асуугаад бай>> гэдэг бол Дурслийхантай эвтэй байхын тулд баримтлах ёстой эхний журам байлаа.
Харрийг шаргал болсон мах эргvvлэх зуур гал тогооны єрєєнд нагац ах Вернон орж ирлээ.
- Yсээ самнаач! гэж нагац нь єглєєний мэндийн оронд зандрав.
Барагцаалбал долоо хоногт нэг удаа нагац Вернон нь тvvнийг сонин дээгvvрээ харж vсээ засуулаач гэж хашгирдаг байжээ. Нэг ангийхныг нь бодвол Харрийн vсийг байнга засдаг байсан ч ямар ч vр дvнгvй болдог байв. Yс нь тал тал тийшээ арзайхийн зэрэгцээ хурдан ургахыг нь яана.
Дадлийг ээжтэйээ хамт гал тогоонд орж ирэх vед Харри хайруулын тавагт єндєг хийж єндєгтэй жаврай бэлтгэж байлаа. Дадли аавтайгаа тун ч адилхан. Тэрбээр том ягаан нvvртэй бараг хvзvvгvй шахам цэнхэрдvv туяа 14
татсан жижигхэн нvдтэй, тарган толгой дээрх цайвар vсээ нямбайлан самнасан байдаг юм. Нагац Петунъя тvvнийг сахиулсан тэнгэртэй адил гэдэг авч Харри болохоор хиймэл vс ємссєн гахайтай тєстэй гэж дотроо бодно.
Ширээн дээр зай багатай учраас Харри жаврайтай тавагнуудыг арайхийн єрж тавьлаа. Энэ vед Дадли бэлгээ тоолж байв. Тоолж дуусаад царайгаа хувирган:
- Гучин зургаа. Ноднингийнхоос хоёроор дутуу байна гэлээ.
- Хvv минь, чи Марж эгчийнхээ бэлгийг мартчихсан байна. Аав ээжийн нь єгсєн том бэлгэн дор байгаа гэж нагац Петунъя сандран єгvvлэв.
- За яахав, дєнгєж гучин долоо боллоо гэж хэлээд Дадлийн царай улайлаа. Дадли одоохон уурлаж савчих болно гэдгийг ажиглаж мэдсэн Харри vеэлээ ширээ хємрvvлчихээс ємнє амжих санаатай жаврайгаа яаран идэж гарав.
Нагац Петунъя ч аюул болох нь гэдгийг ойлгожээ.
- Єнєєдєр хотод очоод дахин хоёр бэлэг авч єгнєє. Ямар байна, vр минь? Ахиад хоёр бэлэг. Санаа чинь амрав уу?
Дадли бодлогоширон сууна. Толгойд нь нарийн тvвэгтэй хэцvvхэн ажил эргэлдэж байгаа бололтой. Эцэст нь ам нээж:
- Тэгэхээр... тэгэхээр надад гучин... гучин... гэтэл:
- Гучин ес, хvv минь гэж нагац Петунъя сандран хэллээ.
- А-а-а! Тэгвэл ч яахав... гээд Дадли суудалдаа эргэж суув.
Нагац Вернон хvчээр инээмсэглээд:
- Хvv минь чи аавтайгаа адилхан чигээрээ хvн юм аа. Сайн залуу! гээд Дадлийн vсийг сєргєєн илбэв.
Тэгтэл утас дуугарч Петунъя эгч ухасхийлээ. Харин Харри, Вернон ахтайгаа сайтар боосон уралдааны дугуй, видеокамер, алсын удирдлагатай онгоц, компьютерийн арван зургаан шинэ тоглоом бvхий хайрцаг, видеомагнитофон зэргийг задлаж байгаа Дадлийг харж суув.
Петунъя эгчийг ширээ рvv буцаж ирэх vед Дадли бугуйн алтан цагны боолтыг залаж байлаа. Тvvний царай ууртай ч юм шиг, урамтай ч юм шиг харагдана.
- Таагvй мэдээ сонслоо, Вернон минь. Хатагтай Фигг хєлєє хугалчихжээ. Yvнийг харж чадахгvй нь гээд Харрийг гараараа заалаа.
Дадли айсандаа амаа ангайж, харин Харри зvрхээ баясан цохилохыг мэдэрч байв. Жил бvр тєрсєн єдрєєр нь Дурслийнхан хvvгээ найзтай нь цуг бvтэн єдєр Лондонгоор явуулж элдэв тоглолт, кафе, кинонд оруулдаг байсан юм. Харрийг энэ єдєр хоёр хорооллын тэртээ байдаг ухаан муутай хатагтай Фиггтэй хамт vлдээдэг байв. Энэ єдрийг Харри vзэн ядна. Хатагтай Фиггийн байшинд нил хурган гуа ханхлахын зэрэгцээ эзэгтэй vе vед тэжээж байсан олон муурныхаа зургийг Харрид хvчээр vзvvлнэ.
Петунъя эгч Харрийг л ийм юм зохион байгуулчихсан мэт ууртай харж:
- Одоо яах вэ? гэлээ.
Харри хэдийгээр хєлєє хугалчихсэн Фигг хатагтайг єрєвдєх учиртай гэж мэдэж байсан ч ахиад л элдэв муурын зураг vзэх шаардлагатай болохоор амаргvй ажээ.
- Бид Марж руу утасдаж болно шvv дээ гэж нагац ах нь хэллээ.
- Дэмий юм бvv ярь. Марж хvvхдэд дургvй.
Дурслийнхан Харрийн тухай ярилцахдаа тvvнийг дэргэдээ байхгvй юм шиг єєрийн нь тухай ярьж байгааг ойлгохооргvй тэнэг юм шиг ханддаг байжээ.
- Хэн билээ мартчихаж, єє тийм Ивонн найз чинь яах бол?
15
- Тэр Майоркад амарч байгаа.
- Намайг зvгээр л ганцааранг минь vлдээчихэж болно шvv дээ хэмээн Харри ярианд оролцов. Тэрбээр ингэж хэлэхдээ энэ санал бvгдэд нь таалагдана єєрєє ч зурагтаар дуртай нэвтрvvлгээ vзнэ, Дадлийн шинэ компьютер дээр тоглох боломж ч гарч магадгvй гэж найджээ.
Тэгтэл Петунъя эгч нь гашуун нимбэг залгисан мэт ярвайж:
- Бид буцаж ирэхдээ байшингийнхаа туурийг харах хэрэг гарах нь ээ? гэлээ.
- Би байшинг чинь дэлбэлчих гээгvй байна шvv дээ гэж Харри хэлсэн авч хэн ч тоож сонссонгvй.
- Тэгвэл… Тэгвэл… тvvнийг авч яваад… амьтны хvрээлэнгийн гадаа машиндаа vлдээдэг ч юм билvv… гэж Петунъя эгчийг хэлж эхэлтэл:
- Шинэ машиндаа тvvнийг vлдээж болохгvй ээ! хэмээн Вернон ах эсэргvvцлээ.
Дадли чангаар уйлж гарлаа. Yнэндээ бол жинхэнээсээ уйлаагvй юм. Тэрбээр олон жилийн тэртээ л vнэнээсээ уйлсан бєгєєд єрєвдєлтэй царай гаргаж, бархирч орилвол ээж нь хvссэн болгоныг нь хийнэ гэдгийг мэдэх бvлгээ.
- Дадли бяцхан vр минь, бvv уйл. Тєрсєн єдрийг чинь гутаахгvй! гэж хатагтай Дурсль хvvгээ чанга тэврэн vглэж байлаа.
- Би... Би тvvнтэй явмааргvй байна. Тэр... Тэр дандаа л гутааж байдаг шvv дээ! гэж Дадли худлаа мэгших зуураа тасалдуулан гиншигнэв.
Хатагтай Дурсль хvvгээ тэврэхэд цаадах нь эхийнхээ цаанаас булталзан Харриг харахдаа нvvр амаа мурийлгаж тохуурхана.
Яг энэ vед хаалганы хонх дуугарлаа.
- Ээ, бурхан минь, тэд ирлээ! гэж хэлэхдээ Петунъя эгчийн дуу цєхєрсєн маягтай байв.
Хормын дараа Дадлийн сайн анд Пирс Полкисс ээжтэйгээ хамт орж ирлээ. Пирс бол харх лугаа хэрзгэр туранхай хvvхэд. Чухамхvv энэ жаал л хvvхдvvдийг барьж аван Дадлигаар зодуулдаг юм. Дадли найзаа хараад худал уйлахаа болилоо.
Хагас цагийн дараа гэхэд аз жаргалдаа итгэж ядсан Харри маань Пирс Дадли хоёртой хамт Дурслийн машины ард суугаад амьдралдаа анх удаа амьтны хvрээлэн рvv давхиж явлаа. Ах эгч хоёр нь тvvнийг хэнтэй vлдээхээ шийдэж чадсангvй. Гэхдээ машинд суулгахаасєє ємнє Вернон ах нь тvvнийг дуудаад:
- Би чамд анхааруулах гэсэн юм! Чи ямар нэг юм гэмтээх авсаас шинэ жил хvртэл цоожтой хонгилд суух болно гэдгийг чамд анхаарууллаа шvv! гэж сvрдvvлсэн янзаар баргар царайлан хэлсэн юм.
- Би томоотой байнаа! Yнэн шvv… гэж Харри амлажээ.
Гэхдээ Вернон ах нь тvvнд итгэсэнгvй. Ер нь тvvнд хэзээ ч хэн ч итгэж байгаагvй юм.
Учир нь Харрид цаг ямагт хачирхалтай явдал тохиолдох агаад тэрбээр би хамаагvй гэж хичнээн тайлбарлаад ч нэмэр болдоггvй байв.
Нэг удаа Петунъя эгч нь тvvнийг vсчингээс гарахдаа vсчинд ороогvй юм шиг хэвээр ирдэгт залхаж гvйцлээ гэж гомдолложээ. Тэгээд vйлийн хайч аваад <<муухай сорвийг нь нуухад хэрэгтэй>> гэж vзэн жаахан хєхєл зулай дээр нь vлдээгээд бараг халзан болтол нь хяргачихжээ. Дадли vдшийн турш тvvнийг тохуурхан инээж элбэгдсэн хувцас, эвдэрсэн шилнээсээ болоод байнга шоолуулдаг сургуульдаа яаж очино доо гэхээс Харри шєнийн туршид унтаж чадсангvй.
16
Гэтэл маргааш єглєє болоход ганцхан шєнийн дотор vс нь урьдынх шигээ болчихсон байв. Тэгээд vvнийхээ тєлєє бvтэн долоо хоног хонгилд хоригдсон билээ. Yсээ яагаад ингэж хурдан ургасныг мэдэхгvй гээд ч нэмэр болсонгvй.
Бас нэг удаа Петунъя эгч тvvнд Дадлийн хуучин хvрмийг ємсгєх гэжээ. Улаан толбо бvхий хvрэн єнгєтэй аймаар муухай хvрэм. Петунъя хvрмийг ємсгєх гэж хичнээн мэрийсэн ч хvрэм улам жижиг болсоор эцсийн эцэст Харрид байтугай хvvхэлдэйд ч таарахааргvй бариу болчихжээ. Аз болоход Петунъя тvvнийг угаасны дараа агшчихжээ гэж vзээд Харрийг шийтгээгvй єнгєрсєн гэдэг.
Бас тvvнийг сургуулийн гуанзны дээвэр дээр гарсан гэдэг нэгэн таагvй тохиолдол бий. Тэр єдєр Дадли болон тvvний хамсаатнууд урьдынхаа адил Харрийг хєєж тэднээс зугатаж явсан Харрри нэг л мэдэхэд яндан дээр гарчихсан єєрєє ч, бусад нь ч гайхаж барахгvй явдал болсон юм даг. Харрийг сургуулийнхаа барилгын дээвэр дээгvvр яваад байна гэсэн ууртай vг бvхий захиаг ангийн багш нь Дурслид явуулжээ.
Харри хvv гуанзны ард байдаг хогийн саван дээгvvр харайх гэтэл єєрєє ч мэдэлгvй дээвэр дээр гарчихсан гэж Вернон ахдаа тайлбарласан авч нэмэр болсонгvй, тvvнийг дуугvйхэн зооринд цоожлоод явчихсан юм. Харин Харри єєртєє хогийн саван дээгvvр харайх vед салхи хєдлєєд л ийм юм болчихлоо хэмээн тайлбарлажээ.
Гэхдээ єнєєдєр бvх юм сайхан болох учиртай. Харри маань Дадли, Пирс хоёртой хамт яваадаа ч харамссангvй. Єнєєдрийг сургуульдаа ч биш, шатны хонгилд ч биш, бас хурган гуа ханхалсан хатагтай Фиггийн єрєєнд ч бус єнгєрєєх юм чинь. Ийм боломжийг ямар ч vнээр хамаагvй олж авахад бэлэн байсан шvv дээ.
Вернон ах замын турш орчин тойрны тухай Петунъя эгчид гомдоллож явав. Ер нь тэр хамт ажилладаг хvмvvстээ, Харрид, пvvс нь холбоотой байдаг банкны захирлын зєвлєгєєнд vргэлж дургуйцдэг байсан юм. Банк, Харри хоёр тvvний оролдох дуртай, єєрєєр хэлбэл дургvй зvйл нь байлаа.
Гэхдээ єнєєдєр Вернон ахыг дургvйг хvргэсэн гол зvйл бол моторт дугуй байлаа.
- Дvрсгvй амьтад ухаангvй юм шиг давхиад л! гэж моторт дугуйд гvйцэгдэх бvртээ vглэнэ. Тэгтэл Харри огт санаандгvй байснаа зvvдээ бодоод:
- Би ойрдоо моторт дугуй зvvдлээд байгаа. Харин тэр дугуй тэнгэрээр нисэж байсан гэлээ.
Вернон ах урдаасаа яваа машиныг золтой л дайрчихсангvй. Аз болоход тооромсоглож амжаад Харри єєд эргэж харахуй нvvр царай нь сахал наачихсан аварга манжинг санагдуулахаар байв.
- МОТОРТ ДУГУЙ НИСДЭГГYЙ ЮМ! гэж тэрээр хашгирлаа.
Дадли, Пирс хоёр шоолон инээнэ.
- Би мэднээ. Энэ бол зvгээр л зvvд байсан юм гэж Харри хурдхан хэллээ.
Тэрбээр ам нээсэндээ харамсаж байв. Асуулт тавихад Дурслийнхан дургvйн дээр тvvнийг юм асуухад бvр ч vзэн яддаг байлаа. Ямар нэг хачирхалтай зvйлийн тухай ярих vед зvvд байсан уу, хvvхэлдэйн кино байсан уу гэсэн шиг огт хайхралгvй єнгєрєєнє. Дурсль чухам єєрєє л тэгж ярьсан юм шиг уурлаж эхлэлээ. Хэнд ч хэрэгггvй ихээхэн аюултай юм бодсон мэт.
Ням гариг нарлаг єдєр байсан болохоор амьтны хvрээлэнд хvн дvvрэн. Орох хаалганы дэргэд Дадли Пирс хоёрт нэг нэг шоколадтай зайрмаг харин 17
Харрид нимбэгний амт бvхий жимсний мєс оногдлоо. Энэ нь сайндаа ч биш, тvvнийг лангуунаас холдуулж амжаагvй байтал Дадли Пирс хоёрт vйлчилсэн худалдагч инээмсэглэн байж дараагийн хvvхдэд юу авах вэ гэж асууснаас болсон хэрэг. Гэлээ ч Харри баярлаж толгойгоо маажих сармагчинг ажиглах зуураа жимсний мєсєє амтархан долоож байв. Сармагчин хар vстэй л болохоос Дадлитэй адилхан гэж жигтэйхэн.
Харри аль эртнээс ийм сайхан єглєєг vзсэнгvй. Yнэндээ бол болгоомжтойхон байж Дурслийнхнаас зай барихыг хичээж байлаа. Учир нь vд болоход Дадли Пирс хоёр амьтан харж залхаж гvйцээд тvvнийг шоглох дуртай ажлаа эхлэж болох талтай. Гэхдээ одоохондоо бvх юм аятайхан байлаа. Тэд амьтны хvрээлэнд байх жижигхэн зоогийн газарт хооллож байтал Дадли хэтэрхий бага бялуу єглєє хэмээн гомдоллосон учраас Вернон ах том бялуу захиалж нєгєє бялууг Харрид єгчээ.
Тэгэхэд Харри єдрийн эхлэл нь ч дэндvv сайхан боллоо харин тєгсгєл нь л ийм байгаасай гэж єєртєє єгvvлж билээ.
Хоолны дараа тэд шилэн хорго vзэхээр явлаа.
Тэнд сэрvvхэн, бvрэнхий бєгєєд гэрэлтэй цонхоор харахад мєлхєгчид нуугдсан vзэгдэнэ. Шилний цаана янз бvрийн яст мэлхий, могойнууд чулуу vндэс дамжин мєлхєх ажээ. Харрид бvх л юм нь сонин санагдавч Дадли Пирс хоёр хорт наж могойг vзэхээр яаруулна.
Дадли энэ дэлхийн хамгийн том могойг дор нь эрж олов. Тэр могой Вернон ахын машиныг хоёр ороож чадахаар урт, машиныг бяслаг болтол няцлахаар хvчтэй ч гэсэн тэрхэн vед хvч чадлаа vзvvлэх сонирхолгvй мэт байлаа. Яг vнэндээ бол зvгээр л цагариглан унтаж байсан юм.
Дадли шилэнд хамраа наан байж тэрхvv цагаригласан хvрэн амьтныг харахаар шимтэнэ. Тэрбээр эцэгтээ хандан:
- Yvнийг сэрээ л дээ гэж уйлагнаж гуйлаа.
Вернон ах шилийг тогшсон авч могой урьдынх шигээ унтсаар байв.
- Дахиад тогш! гэж Дадли тушаалаа.
Вернон ах ясархаг нударгаараа шилийг бємбєрдєхєд ч могой хєдєлсєнгvй.
- Уйтгартай юм аа! гэж Дадли хэлээд савж унан тийчлэв.
Харри тvvний оронд зогсоод цонхоор могойг харлаа. Тэр могой уйтгарласнаасаа болоод vхсэнсэн бол тэрбээр гайхахгvй байжээ. Могой цор ганцаараа, эргэн тойронд нь тvvнийг хєдєлгєх гэж бvтэн єдрийн туршид шил тогших тэнэг хvмvvсээс єєр юм огт алга. Энэ бол ганцхан Петунъя эгч л тvvнийг сэрээхээр хаалга балбан орж ирдэг шатны хонгилд амьдрахаас ч дор байлгvй яахав.
Тэгтэл могой гэнэтхэн нvдээ нээв. Дараа нь толгойгоо аажуухан єргєсєєр Харритай чацуу болж ирлээ. Могой тvvн рvv нvдээ ирмэв
Харри нvдээ бvлтийлгэн тvvнийг харж байлаа. Тэгээд энд болж байгаа явдлыг хэн хvн харчихаагvй байгаа даа гэдэгтээ итгэлтэй байхын тулд хурдхан эргэж харав. Орчин тойронд хэн ч алга. Тэрбээр могой руу дахин эргэж нvдээ ирмээд vзлээ.
Могой толгойгоороо Вернон ах Дадли хоёрын зvг заагаад харцаа тааз руу хандуулав. Дараа нь <<Єдєр бvр ингээрэй>> гэсэн шиг Харрийг харлаа.
- Би ойлголоо. Энд тун ч залхмаар юм хэмээн Харри бувтнахдаа могой зузаан шилийг нэвт сонсож чадахгvй гэдэгт итгэлтэй байсан аж.
Харин могой толгой дохиж байлаа.
- Та хаанаас ирсэн юм бэ? гэж Харри сонирхов.
18
Могой сvvлээ шарваж шилэн дээр єлгєсєн пайз руу заахад Харри тvvнийг харлаа. <<Боа могой, Бразил>> гэж бичсэн байхыг уншив.
- Эндхийг бодвол тэнд хамаагvй сайхан биз?
Боа могой ахиад л пайзын зvг сvvлээ шарван заахад: <<Энэ могой амьтны хvрээлэнд тєрж, єссєн юм>> гэж бичсэнийг уншлаа.
- Одоо л ойлголоо. Тэгэхлээр та Бразилд хэзээ ч байгаагvй хэрэг vv?
Могой толгой сэгсрэв. Чухам энэхvv агшинд Харрийн ард Пирсийн цангинасан дуу хадаж Харри, могой хоёр цочсондоо овсхийлээ.
- ДАДЛИ! НОЁН ДУРСЛЬ! ХУРДХАН ХYРЭЭД ИР. ЭНЭ МОГОЙГ ХАР ДАА! ТYYНИЙ ЮУ ХИЙСНИЙГ ХАРААД ТА НАР ЛАВ ИТГЭХГYЙ ДЭЭ!
Хэдхэн хормын дараа Дадли шуухитнан амьсгаадсаар цонх руу хvрч ирлээ. Тэрбээр Харрийн хавирга руу нудраад:
- Чи эндээс зайл гэв. Цохино гэж бодоогvй Харри хатуу шалан дээр єнхрєн уналаа. Yvний дараах vйл явдал чухам юу болсныг хэн ч ойлгож амжихааргvй хурдан єнгєрєв. Дадли Пирс хоёр хэсэгхэн зуур шилэнд наалдсан авч айж хашгирсаар vсрэн холдлоо.
Харри єндийн суугаад гайхсандаа амаа ангайжээ. Могойг халхалж байсан шил алга болчихсон байв. Аварга могой аажуухан тэнийж харанхуй газраас гулсан гарахад хvмvvс айж хашгиралдан шилэн хоргоноос холдож байлаа.
Могой тvvний дэргэдvvр тvргэн мєлхєх зуураа:
- Би Бразил руу явлаа... Баярлалаа, амиго... гэж тодхон сийгvvлэн хэлсэн гэж Харри тангараглахад ч бэлэн байв.
Шилэн хоргоны эзэн бvр сандарчихжээ.
- Энд шил байсан юм сан. Шил нь хаашаа алга болчихвоо? гэж байн байн vглэнэ.
Амьтны хvрээлэнгийн захирал Петунъя эгчид аяга аагтай, амттай цай єгєх зуураа цєхрєлтгvй уучлал гуйна. Пирс, Дадли хоёр vхтлээ айжээ. Могой тэдний дэргэдvvр мєлхєн єнгєрєхдєє хєлєєс нь шvvрэх гэж байгаа мэт дvр vзvvлэхийг Харри харсан авч тэднийг Вернон ахын машинд суусан хойно Дадли бараг хатгуулах шахсан, Пирсийг болохоор хєнєєх гэсэн мэт яриа єрнєв.
Харин Харрийн хувьд хамгийн муу тохиолдол бол Пирс яльгvй тайвширсан хойноо:
- Харри тvvнтэй ярьж байсан. Тийм биз дээ, Харри? гэж хэлсэн явдал байлаа.
Вернон ах Пирсийн ээжийг иртэл нь хvлээж байснаа одоо болтол харахгvйг хичээж асан Харрийн зvг эргэв. Тэрбээр уурласандаа болоод ярьж чадахгvй шахам байлаа. Тэгээд буйдан сандалд унахаасаа ємнє амжиж:
- Яв... Шатны хонгил руу оч... Ямар ч хоол унд єгєхгvй гэлээ. Петунъя эгч гvйн ирээд ахиухан шарз хундагалан нєхєртєє барилаа.
Сvvлд нь харанхуй хонгилд хэвтэж байхдаа Харри цаггvйдээ ихээхэн харамсав. Одоо хэдэн цаг болж байгааг мэдэхгvй болохоор Дурслийнхныг унтсан гэдэгт итгэхгvй байлаа. Уул нь хонгилоос гарч гал тогоо руу очоод идэх юм хайхад бэлэн байсан ч тэднийг унтаагvй бол болохгvй шvv дээ.
Харри хvv Дурслийнд бараг арван жил амьдарсан, арван жилийн турш ядуу хоосон дээрэлхvvлж байсан тухайгаа бодлоо. Эцэг эхээ машины осоолд vрэгдсэнээс хойш бvр балчир байхаасаа эхлэн бvх насаараа эднийд амьдарчээ. Тэрбээр машины ослыг ч, тэнд байснаа ч санадаггvй юм. Заримдаа харанхуй хонгиолд хэдэн цагаар хэвтэхдээ ухаан санаандаа байгаа дурдатгалыг сєхєх гэж мэрийх vед нvдний нь хачирхалтай зvйл vзэгдддэг байлаа. Ингэхэд нvд сохлом 19
хурц ногоон гэрэл цацарч дух нь янгинан євдєх шиг санагддаг байв. Энэ нь ослын vед болсон явдал байлгvй дээ. Хэдийгээр ногоон гэрэл хаанаас гарсныг тайлбарлаж чадахгvй ч ингэж л боддог байжээ.
Тэрбээр эцэг эхээ ч бас санадаггvй юм. Нагац ах, эгч нь тэдний тухай хэзээ ч ярьж байгаагvйн дээр элдэв юм асуух хориотой хойно доо. Эцэг эхийн нь гэрэл зураг Дурслийн байшинд байсангvй.
Харри балчир байхдаа хол ойрын нь аль нэг хамаатан нь хvрч ирээд аваад яваасай гэж мєрєєддєг байлаа. Тэгэхдээ тvvний цорын ганц хамаатан нь Дурслийнхан болохоор ийм явдал ч гарсангvй. Харри ч энэ тухай бодохоол больжээ. Гэхдээ заримдаа огт танихгvй хvмvvс тvvнийг маш сайн мэдэж байгаа юм шиг санагдах нь бий.
Эдгээр танихгvй хvмvvс маш хачирхалтай гэгдгийг хэлэх хэрэгтэй. Нэг удаа Петунъя эгч Дадли хоёртой хамт дэлгvvрт ороход єндєр ягаан бортгон малгайтай тарваган хvн тvvнд мэхийн ёслосон юм. Тэгэхэд Петунъя эгч нь тун их уурлаж тэр хvнийг таних уу хэмээн хилэнтэйеэ асуугаад Дадли тэр хоёрыг гараас нь шvvрэн авч, юу ч худалдаж авалгvй гvйн гарсан билээ. Бас нэг удаа автобусанд явахад нь харахад солиотой байрын нов ногоон хувцас ємссєн эмэгтэй гараа хєгжилтэй далласан юм даг. Саяхан урт улаан жанч нємєрсєн халзан хvн дєхєж ирээд нэг ч vг хэлэлгvй гарыг нь атгаад явчихсан бvлгээ. Эдгээр хvмvvсийг Харри анхааралтайхан харах гэсэн яг тэр агшинд л алга болчихдог нь хамгийн нууцлаг оньсого юм.
Хэрэв эдгээр нууцлаг vл таних хvмvvсийг эс тооцвоос Харрид єєр ойр дотно хvн байсангvй. Сургуульд нь ч анд найз байхгvй аж. Цаг ямагт уут шиг хэлхийсэн хуучин хувцас ємсєж эвдэрхий шил зvvдэг хачирхалтай Харри Поттерыг Дадли болон тvvний хамсаатнууд vзэн яддагийг сургууль даяараа мэддэг байв. Сургуулийнхан блохоор Дадлитай маргахаас ч байна.
Ерєнхийдєє Харри энэ дэлхий дээр туйлын их ганцаардаж, иймэрхvv байдлаар олон жилийг барах юм шиг санагдана. Олон, олон жил шvv...
*********************************************************************

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664793/fb3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
56 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8988
55 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9572
54 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8970
53 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9918
» ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10364
51 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10184
50 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9418
49 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9494
48 ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9818
47 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9274
46 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9145
45 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9336
44 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8898
43 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9387
42 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9191
41 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9120
40 Монголын нууц товчоо 1 [4] Levi`s 2008-08-25 17948
39 ПЕТР ХААНЫ ЦУГЛУУЛГА Boog_3399 2008-08-25 11120
38 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр. 96843226 2008-08-10 11123
배너신청
자생병원

배너신청