
![]() ![]() |
![]() |
2008 оны 08 сарын 24 | |
Монголчуудын маань сэтгэл зүрхэнд дотно санагдах, Монгол Улсыг олимпийн аваргатай болгосон Зуны олимпийн XXIX дүгээр наадам өнөөдөр өндөрлөж байна. Олон олон жил монгол зон олны хүсэн хүлээсэн ОЛИМПИЙН АВАРГА цол бидэнд ихэрлэн ирж, манай 1964 оноос хойш оролцож ирсэн олимпийн наадмуудаас хамгийн өнөр амжилт үзүүлсэн болохоор энэ олимпийг олон жил дурсан ярих нь лавтай. “Бээжин-2008” олимпийн наадмын сүүлчийн өдөр боксын рингэнд Монголын хоёр цоглог хүү маань Олимпийн аварга цол, алтан медалийн төлөө тулалдахаар гарлаа. 48 кг-ийн жинд Ази тивийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн СЭРДАМБА эзэн орон, БНХАУ-ын боксчин дэлхийн хошой аварга, Афины олимпийн хүрэл медальт Зү Ши Миньтэй тоглолоо. Манай хүн илт л ялахгүй бол ялалт ирэхэд хэцүү нь ойлгомжтой. Сэрдамба гэхдээ өнгөрсөн жил Азийн аваргаар хужаагийн дэлхийн аваргыг ялж байсан. Тэгэхээр нэг ялж болсон юм хоёр ялж болно гэсэн итгэл бас байлаа. Тулаан эхэлсэн цагаас манай хүний баруун гар нэг л унжсан харагдаад байсан. Эхний раунд дууссаны дараа Монголын багийн эмч Насанбат Сэрдамбаас нилээд юм асууж лавлаж байгаа нь харагдсан. Ингээд хоёрдугаар раунд эхлээд удалгүй Сэрдамба маань баруун мөрний гэмтлийн улмаас цаашид тоглох боломжгүй болсон. Үнэхээр харамсалтай. Гэхдээ Сэрдамба маань олимпийн рингэнд үнэхээр сайхан тоглож, Монголын боксын түүхэнд анхны мөнгөн медалийг авчирлаа.
ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ ПҮРЭВДОРЖИЙН СЭРДАМБА:
1985 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 57 дугаар дунд сургууль төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. Сагсан бөмбөг тоглох дуртай. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48 кг-ийн жинд тоглодог.Олимпийн наадамд анх удаа оролцсон.
2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болдог "Химийн цом" тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай. Улсын аварга. Анхны багш: Д.Ганзориг Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д.Батсүрэн
54 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Энхбатын БАДАР-УУГАН Кубын боксчин Янкель Леон Аларконтай тулалдлаа. Манай Бадар-Ууган тоглолтын эхний үеэс л бүх юмаараа илт давуу гэдгээ харуулсан. Эхний раундад 4:1, хоёрдугаар раундад 4:4, гуравдугаар раундад 4:0 , дөрөвдүгээр раундад 3:0 –оор тус тус хожиж, Олимпийн аварга боллоо. Үнэхээр сайхан , үнэхээр бахадмаар гэхээс өөр юу хэлэх вэ дээ.
ОЛИМПИЙН АВАРГА ЭНХБАТЫН БАДАР-УУГАН:
1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 97 дугаар сургуулийг төгссөн. Монгол Улсын гавьяат тамирчин. Эхнэр, охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог. Өндөр 172 см. Хөгжим сонсох дуртай.
2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн аварга, 2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, "ДОХА-2006" Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт. Анхны багш: Д.Ганзориг Дасгалжуулагч: Үндэсний шигээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д.Батсүрэн
Ийнхүү МОНГОЛ УЛСАД Олимпийн аварга ихэрлэлээ.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”) Зураг дээр: Манай боксчин П. Сэрдамба медалийн тавцан дээр
![]() |
.gif)
.gif)
.gif)
.gif)


Баясгалан дуучны ард сууж яваа хүнийг Батбаяр байна гэж хальт андуурав.
Ононбат заки
бас бус хүмүүс
энэ улаан цамцтай зурагчин хэн билээ Playtime дээр хальт ирж зураг авсан
энэ бас хэн билээ нэг их харсан залуу
We are the Champions no no no they’re the Champions !!!