Бичлэгийн тоо 3,329
Японы сүмогийн холбооны Кюүшюү башёгийн (арваннэгдүгээр сарын 11- нд Фүкүокад эхлэх) банцүкэг тогтоох хурал өчигдөр (IX.26) өглөө болж, сүүлийн хоёр тэмцээн дараалан ганц ч уналгүй түрүүлсэн “Исэгахама” дэвжээний бөх, Монголын озэки Харүмафүжи Д.Бямбадоржид ёкозүна цол олгохыг санал нэгтэй дэмжлээ.

Ийнхүү таван жил, дөрвөн сарын дараа мэргэжлийн сүмод шинэ ёкозүна төрж байна. Харүмафүжи мэргэжлийн сүмогийн 70, гадаадын тав, Монголын гурав дахь ёкозүна болж байгаа юм. Тэрбээр сүмод нийт 70 тэмцээнд барилдаж ёкозүна цол хүртсэн нь, 28 нас, таван сартайдаа ёкозүна цолтой болсон нь гадаад бөхчүүдийн дунд хамгийн удаан дэвшсэн үзүүлэлт болж байна. 15 тэмцээн буюу хоёр жил гаруй ганцаараа ёкозүна цолтой байсан Хакүхогийн үе ийнхүү дуусч, мэргэжлийн сүмогийн зүүн, баруун жигүүрийг хоёр монгол ёкозүна манлайлах боллоо.

Хурлын дараа Сүмогийн холбооноос “Исэгахама” дэвжээ рүү Хаккакү оякатаг бие төлөөлөгч болгон илгээж, Харүмафүжид ёкозүна цол олгосон талаарх мэдээг дуулгажээ. Төлөөлөгчийг оякатагийн хамт угтан авсан Харүмафүжи “Ёкозүнагийн нэрийг өндөрт өргөж, сүмогийн төлөө бүх хүч чадлааараа зүтгэх болно” хэмээн өгүүлсэн байна. Шинэ ёкозүнагийн анхны дэвжээнд гарах ёслол энэ сарын 28-нд Мэйжи сүмд болно.

Global dentel clinic

2012.09.27 17:42:35
*.253.179.170

mmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1369 МОНГОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА 2012-10-10 9952
1368 Акита их сургууль Монгол дахь төлөөлөгчийн газраа нээлээ [2] [2] 2012-10-09 9016
1367 Цэргүүд мэргэжилтэй, хадгаламжтай, ажилтай болж харина [1] 2012-10-09 8927
1366 ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ШАГНАЛЫГ Д.ТӨМӨРБААТАР ХҮРТЛЭЭ 2012-10-09 10575
1365 ОРОН НУТАГТ БАЙГААГҮЙ ЭРГЭДЭГ ТАЙЗТАЙ ТЕАТР [3] 2012-10-05 8550
1364 Акита их сургууль Монголд үүдээ нээнэ 2012-10-05 9451
1363 Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хуралдааныг монгол эмэгтэй даргалж байна 2012-10-05 9737
1362 МОНГОЛ ЭМЧ ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУДЛААЧДЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА [1] 2012-10-02 8372
1361 ХАРҮМАФҮЖИ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО [3] 2012-10-02 7623
1360 Т.Мөнхтуяа ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ [2] 2012-09-28 7751
1359 FTSE Монголын хөрөнгийн зах зээлийг үнэлэв 2012-09-28 9232
1358 Б.МӨНГӨНТУУЛ БОЛГАР, ЭНЭТЭХГИЙН ШАТАРЧИДТАЙ ТЭНЦЭВ [2] 2012-09-27 8067
» ХАРҮМАФҮЖИД ЁКОЗҮНА ЦОЛЫГ НЬ ОЛГОЛОО [1] [1] 2012-09-27 8497
1356 Зураач Г.Цацаа Том Хэнкстэй кинонд тогложээ [1] 2012-09-27 8919
1355 Гавьяат тамирчин Б.Наранбаатар дарга болов 2012-09-26 9395
1354 Англи судлаач Монголын уран зохиолын доктор болжээ [1] 2012-09-26 9538
1353 ЧИНГИС ХААНЫ ДҮР ДЭЛХИЙН КИНО УРЛАГТ [1] 2012-09-25 10173
1352 Монгол “Playboy”-ын анхны дугаар гарлаа [4] 2012-09-25 8095
1351 Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө нэгдэнэ [1] 2012-09-24 11209
1350 О.БУРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ [1] 2012-09-24 10745
배너신청
자생병원

배너신청