Бичлэгийн тоо 3,329
Номоо солилцох, сэтгэл доторхоо уудална гэдэг уран бүтээлийн хувьд ч, хүний хувьд ч бие биенээ таних боломж. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай Монгол, Хятадын зохиолчдын форум, Хятадын уран зохиолын дээж номыг бэлэглэх ёслолын үеэр ийнхүү ярьсан.

Өчигдөр болсон уг арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний номын сан, ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулсан юм. МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүд, манай нэр хүндтэй уран бүтээлчид, залуу зохиолчдын төлөөлөл, Өвөрмон голд төдийгүй Хятадад алдартай Артай тэргүүтэй зохиолч, яруу найрагчид оролцов.

Монголд зочилж буй зохиолч, яруу найрагчид Хятадын уран зохиолын дээж болох Лү Шю ний шагналт зохиолын сонгомол болон өөрсдийн бүтээлийн дээжийг МЗЭ, Үндэсний номын сан, мөн хүрэлцэн ирсэн зохиолчдод бэлэглэсэн. Түүнчлэн МЗЭ-д “Монголын нууц товчоо”- г эртний уйгар жин, монгол бичгээр бичсэнээр хоёр хувийг гардуулан өглөө. Зохиолчид бүтээлээ солилцохын зэрэгцээ, зохиол, бүтээлүүдээ харилцан орчуулах талаар ярилцлаа. Манай зохиолчид бүтээлээ хятад хэлээр орчуулж болох зөвшөөрлийг тэдэнд өгсөн юм. Ардын уран зохиолч Т.Галсан “Аж төрөх ёс гэдэг нэг нь газраар хүн бордож, хүнээр газар борддог суурьшмал иргэншилтэй. Нөгөө нь тэнгэрийн хишгийг газраас мал нь хүртээд малынхаа буянаар хүн нь амьдардаг. Гэвч утга зохиолын аугаа их тэнгэр, түүний газарт урга сан цэцэгс мэт бүтээлд нь адил төстэй бас ялгаатай зүйл олон юм. Энэ хүмүүсийн зохиолын дээжийг авлаа. Монгол, Хятадын уран зохиол улам бүр харилцан шүтэлцээтэй хөгжих бол тугай” хэмээн ерөөв.

Энэ үеэр Өвөрмонголын Багшийн их сургуулийн доктор, профеvсор Ц.Цолмонгоос цөөн асуултад хариулт авлаа.

-Өвөрмонгол зохиолчид ямар сэдвээр зохиол бүтээлээ голчлон туурвиж байна вэ?

-Сэдэв их тэлж байна. Эх орон, эцэг эх, түүх, соёлын сэдвүүд давамгайлж байгаа. Мөн өөрийн сэрэл мэдрэмжээ бичдэг болж. Адил бус цаг үед зохиол бүтээлийн сэдэв нь адилгүй л дээ. Цэцэг дээшээ ургадаг байтал, доошоо ургадаг гэж бичиж болно. Учир нь үндэс нь доошоо ургадаг шүү дээ. Ер нь тухайн цаг үе нь яруу найрагчаа төрүүлдэг бөгөөд яруу найрагч цаг үетэйгээ нэг амьсгаатай байх хэрэгтэй.

-Хятадын зүгээс зохиол бүтээлд хориг тавих зүйл байдаг уу?

-Тийм зүйл байхгүй. Чөлөөтэй туурвих боломж олгодог. Өөрийнхөө үзэл санаа, сэтгэлгээг чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжтой.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6588036/771/trackback

Global dentel clinic

2012.09.20 09:49:57
*.152.174.97

mmmmmmmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1349 ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ 70 ДАХЬ ЁКОЗҮНА 2012-09-24 9629
1348 Хамгийн сүүлийн үеийн тоноглолтой СУРГАЛТЫН СТУДИ байгууллаа [1] 2012-09-20 8431
1347 Мөнгөнтуул Гранприг хошуучлагчдын эгнээнд [1] 2012-09-20 9439
1346 МОНГОЛ АВТОБУС ирэх сараас үйлчилгээнд явна [5] 2012-09-19 7350
1345 МОНГОЛ ЭМЧ НАР ДҮЛИЙГ ЗАСАХ МЭС ЗАСЛЫН ШИНЭ АРГА НЭВТРҮҮЛЛЭЭ [2] 2012-09-19 8462
» МОНГОЛ, ХЯТАД ЗОХИОЛЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО [1] 2012-09-19 11362
1343 ЧИНГИС ХААНЫ дүртэй марк хэвлүүлнэ [2] 2012-09-14 7132
1342 Хоёр хүнд элэг шилжүүлэн суулгалаа 2012-09-14 8186
1341 “Чингис хаан” нисэх буудал дэлхийд танигдаж байна [2] 2012-09-14 7561
1340 МОНГОЛЫН ГУРВАН БӨХ БАШЁГ ӨНГӨЛЖ ЯВНА [1] 2012-09-13 8473
1339 У.МӨНХ-ЭРДЭНЭ: НАДАД МАШ ИХ БОЛОМЖ БАЙГАА УЧРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТОГЛОХООР ШИЙДСЭН [1] 2012-09-13 8648
1338 Кирилл, монгол бичгийн цахим толь хэвлэнэ 2012-09-13 10428
1337 МЕДАЛИЙН ТООГООР МОНГОЛЧУУД, ЧАНАРААР СОЛОНГОСЧУУД [4] 2012-09-10 7263
1336 “Алтан ураг”-ийг дэмжээрэй [1] 2012-09-10 8329
1335 ХАРҮМАФҮЖИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ДАЙРАЛТ ЭХЭЛЛЭЭ [3] 2012-09-10 6780
1334 Оюутолгойн гэрээг өөрчлөхийг Ерөнхий сайдаас УИХ-ын 24 гишүүн шаардлаа [4] 2012-09-06 7146
1333 Монгол FTV дөрвөн метр өндөр өсгийт танилцуулна [3] 2012-09-06 7321
1332 ПАЙПЭР КЭМБЭЛЛ: НАМАЙГ АЖИЛЛАХ ХУГАЦААНД ВИЗ АВАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭНЭ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА [3] 2012-09-06 7516
1331 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18798
1330 Ш.МАРДААН: ТЭНГИС ШИГ ДОЛГИЛСОН ТАРИАН ДУНД ЗОГСОЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ [2] 2012-09-04 8871
배너신청
자생병원

배너신청