Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

 
images_kj    Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

Төрөлт гэдэг эмэгтэй хүний туулж гардаг хамгийн том ачаалал байдаг билээ. Тиймээс төрсний дараах бэлгийн харьцаанд маш олон хүчин зүйл нөлөөлдгөөс төрөлтийн явцын онцлог, хүндрэл гарсан эсэх, жирэмсний үед ба төрөлтийн явцад ба төрсний вараа эмэгтэй хүний сэтгэл санаа ба биеийн байдал багагүй чухал нөлөө үзүүлдэг.

Хэрэв төрөлт хэвийн явагдаж, хүндрэл, эмнэлгийн ямар нэг оролцоо шаардлагагүй байсан тохиолдолд умай нь 4-6 долоо хоногийн дотор шавхарга гарч дуусдаг. Үүнээс гадна жирэмсний үед болсон өөрчлөлтийн дараагаар эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд умай агшиж, төрөлтийн явцад гэмтсэн эдүүд нь нөхөн сэргэнэ.

Тиймээс энэ үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Ингэж зайлсхийх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
• Төрөлтийн дараах эмэгтэй хүний бэлгийн зам нь янз бүрийн халдварт өртөмтгий болдог. Төрсний дараах умайд халдвар орсноор үрэвсэл буюу эндометрит үүсэх аюултай. Харин эндометрит бол төрсний дараах хамгийн аюултай хүндрэл юм.
• Хурьцлын үеэр урд гэмтсэн байсан судаснаас ахиан цус алдаж болзошгүй. Тиймээс төрсний дараах ядаж 6 долоо хоногт бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмч нар зөвлөдөг.

Энэ бүхэн хэвийн төрөлтийн дараах бэлгийн амьдралд холбоотой гэдгийг ахин сануулах хэрэгтэй. Харин төрөлтийн үед, эсвэл төрсний дараах ямарваа нэг хүндрэл гарч байсан бол бэлгийн харьцаанд орох хүртэл тэвчих хугацааг эмэгтэй хүний төрөх зам бүрэн эдгэх хүртэл сунгах ёстой. Үүний тулд нөхцө байдлаасаа шалтгаалаад хоёр, эсвэл бүр гурван сар ч шаардлагатай болж магадгүй юм. Бэлгийн харьцаанд орж эхэлж болох хугацааг эмчлэгч эмч тодорхойлон зааж өгнө. Төрөх замын зөөлөн эд урагдсан, эсвэл зүсэлт хийсний /эпизиотоми/ улмаас оёдол тавьсан үед бэлгийн харьцаанд орж эхлэх хүртэлх хугацааг хамгийн ихээр сунгадаг.

Бэлгийн харьцаанд орж эхлэхэд бэлэн болсон гэдгээ эмэгтэй хүн өөрөө мэдрэх ёстой. Улмаар сексийн харьцаанд орсноор биед нь ямар нэг таагүй зүйлс гарахгүй гэдгийг баталгаажуулахын тулд сексийн харьцааг сэргээхийн өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л сексийн харьцаанд ороход бэлэн гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Үүнээс гадна тухайн үед тохиромжтой жирэмслэлтэс сэргийлэх аргыг сонгон авахад эмэгтэйчүүдийн эмчийн тусламж хэрэгтэй.

Төрсний дараах сексийн харьцаатай холбоотой янз бүрийн статистик мэдээнээс үзэл төрсөн эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь төрснөөс хойших гурван сар дараа сексийн харьцааны үеэр эвгүй мэдрэмж мэдэрдэг, 18% нь жилийн турш таагүй мэдрэмж мэдэрдэг байна.

Урагдалт, зүсэлтийн улмаас хярзанд оёо тавьж байсан бол урагдалт, эсвэл зүсэлтийн явцад гэмтсэн энэ орчимд их олон байдаг мэдрэлийн төгсгөлүүд нь дарагдсан байж болзошгүй. Улмаар урд нь эмэгтэй хүнд ямар нэг таагүй мэдрэмж төрүүлдэггүй байсан байрлалын үед ч эвгүй мэдрэмж төрж болзошгүй. Мэдрэлийн эсийн мэдрэг байдал шинэ нөхцөл байдалд дасан зохицохын хэрээр өвдөлттэй мэдрэмжүүд нь цаг хугацааны эрхээр арилж болох юм. Мөн оёдол тавьсны дараагаар заримдаа бий болдог үтрээний хэлбэр өөрчлөгдөлт нь таагүй нөлөө үзүүлж болно. Үүнээс гадна үтрээний амсар, хярзан орчмын арьс ба салст бүрхэвч нь төрсний дараах үед нэн мэдрэг болдог. Оёдол тавьсан газрыг келлоид сорвины эсрэг ашигладаг тосны тусламжтайгаар зөөллөх сайн нөлөөтэй байдаг.

Төрөх явцад төрөх замаар хүүхдийн толгойг гаргуулахын тулд үтрээ маш хүчтэй тэлдэг болохоор төрсний дараах эхний үед сул хэвээр байдаг. Ийм байдал мэдээж удаан үргэлжлэхгүй атал зарим эмэгтэйчүүд энэ байдал огт өөрчлөгдөхгүй мэт санагдах нь олонтаа. Ялангуяа, насаар залуу охид, бүсгүйчүүдийн дунд тархсан байдаг үтрээ “аймшигтай сунадаг” тухай ямар нэг үндэслэлгүй цуу яриа нь үүнд ихээхэн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүний төрсний дараа эрэгтэй хүний шодойг үтрээн дотроо мэдрэхээ байна гэж урьдчилан итгэчихсэн байгаа бол физиологийн гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн шалтгааны улмаас үнэхээс мэдрэхгүй байх нь олон.

Төрсний дараах эхний үед үтрээний уян хатан байдал тодорхой хэмжээгээр алдагдсан байдаг болохоор дур тавихад бэрхшээлтэй байдаг. Гэвч үтрээний хэмжээний харьцангуй бага хугацаанд, ялангуяа Кегелийн дасгалын хийвэл бүр ч бага хугацаанд хэвийн хэмжэндээ очдог.

Дашрамд дурдахад жирэмсний үед дасгал хийж байсан бол үтрээний хэмжээний холбоотой асуудал огт тулгарахгүй байж ч бас болох талтай. Тэгэхээр Кегелийн дасгал нь жирэмсний үед төдийгүй төрсний дараа ч ач тустай дасгал юм.

Зарим тохиолдолд төрсний дараах бэлгийн харьцаанд орох үед үүсдэг өвдөлт нь төрөх явцад хийсэн мэс ажилбарын улмаас үүссэн үтрээний анатомын ноцтой өөрчлөлттэй холбоотой байж болно.

Харин кесар хагалгаад орсон эмэгтэйчүүдийн умайн хүзүү, үтрээний хана нь жирэмсний үеийнхтэй адил байдаг болохоор арай хялбар гэж болох юм. Гэвч умайд нь оёдол тавьсантай холбоотойгоор хэвийн бэлгийн амьдрал нь зарим тохиолдолд хэвийн төрөлттэй эмэгтэйчүүдээс ч хойш сэргэж таарч байж магадгүй.

Төрөлт яаж явагдсанаас үл хамаараад бараг бүх эмэгтэйчүүдэд төрсний дараах үед эстрогений дааврын дутагдал илэрхий ажиглагддаг. Энэхүү даавар дутагдахад төрсний дараах сэтгэл гутралаас гэсэн нэлээдгүй ноцтой асуудал төдийгүй үтрээний хуурайшил гэсэн таагүй асуудал үүсдэг. Үтрээний хуурайшил нь бэлгийн хавьтлын үед багагүй таагүй байдал үүсгэдэг ч үүнийг тусгай зориулалтын түрхэлэг, тос хэрэглэх замаар хялбар шийдэх боломжтой юм. Ингэхдээ хэрэглэж байгаа тусгай зориулалтын, өөрөөр хэлбэл бэлгийн харьцаанд зориулагдсан гель, тос, түрхлэгийнхээ найрлагыг сайтар уншиж, лавлаж байх хэрэгтэй. Учир нь даавар агуулсан түрхлэгийг хөхөөр хооллож байгаа эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй юм.

Эцэст нь хэлэхэд төрсний дараа секстэй холбоотой ямар нэг асуудал тулгарч байгаагүй эмэгтэйчүүд маш олон бөгөөд тэд нөхөртөө татагдах хүсэл, дур тавилт нь улам хүчтэй болсон тухай ярьдаг.

Товчхон хэлэхэд төрсний дараах сексийн харьцаатай холбоотой ямар нэг эргэлзээ, асуудал байгаа бол найз эмэгтэй, танилуудаас асуух биш харин эмэгтэйчүүдийн эмчээс очиж мэргэжлийн, зохих түвшний зөвлөгөө авч байх нь хамгийн зөв шийдэл юм.
Д.Ундрах 
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6575706/925/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211332
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239269
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366608
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365242
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524259
37821 Hүдний хараа тэгэлдэг ЛАСEРИЙН эмчилгээ. Khos vansemberuu Hospital 2012-09-18 589
37820 ТАНД ТААЛАГДАХГУЙ БОЛ ТОЛБОР 100%БУЦААЖ ОГНО / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-09-18 629
37819 7 xonogt 2 ordog xelnii beltgeld elselt avch bna 010-2145-8011 secret words 2012-09-18 622
37818 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-09-18 571
37817 neg iim hyatad hool baidagdaa narlagaas 2012-09-17 2564
37816 hariin hvvhed hileer gargaj bnauu? mcblog 2012-09-17 719
37815 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP: 010-5786-2797 MONGOL_BANK 2012-09-17 627
37814 eej naraas asuumaar bna [3] einj 2012-09-17 893
37813 oroin mend busguichuudee zovlooch [3] kangnamm 2012-09-17 1107
37812 1 er ajil arbait haij bna emeel 2012-09-17 573
37811 ТАНД ИНЭЭМСЭГЛЭЛ БЭЛЭГЛЭЕ shudnii emneleg 2012-09-17 634
37810 ****HUMSUG KONTUR SHIVNE**** lady_2012 2012-09-17 628
37809 HUMSUG KONTUR SHIVJ SORMUUS SUULGANA lady_2012 2012-09-17 604
37808 УРАМШУУЛАЛ 200,000 SK ,LG,KT ИНТЕРНЭТ,КАБЕЛЬTV,ХОЛБОЖ БАЙНА 02-423-8005 АЛБАН ЁСНЫ ХОЛБОЛТЫН ТӨВ SK telekom 2012-09-17 576
37807 Hүдний хараа тэгэлдэг ЛАСEРИЙН эмчилгээ. Khos vansemberuu Hospital 2012-09-17 570
37806 ГОО САЙХАН БОЛОН ШҮДНИЙ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА Гоо үзэмж 2012-09-17 720
37805 УРАМШУУЛАЛ 200,000 SK ,LG,KT ИНТЕРНЭТ,КАБЕЛЬTV,ХОЛБОЖ БАЙНА 02-423-8005 АЛБАН ЁСНЫ ХОЛБОЛТЫН ТӨВ SK telekom 2012-09-17 589
37804 meddeg ni heleed ogooch windows_moon 2012-09-17 871
37803 Хөдөлмөрийн асуудлаар үнэгүй зөвлөгөө өгч байна. 노동문제로 무료 상담 해 드립니다. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-09-17 522
37802 Orchulga bolon Bair horse 2012-09-16 616
37801 orchuulad ogooch [1] mustang_1 2012-09-16 661
37800 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-09-16 468
37799 australiin viznii application bogloh hun bnu gss 2012-09-16 747
37798 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-09-16 688
37797 ГОО САЙХАН БОЛОН ШҮДНИЙ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА Гоо үзэмж 2012-09-16 704
37796 SAMSUNG, LG ,DEWOOO " ZIPEL 669L HORGOGCH UGAALGIIN MASHIN BAINGA UILDVERIIN UNEER 2012 ONII SHINE ZAGVAR . SAMSUNG, LG, DAEWOO 2012-09-16 733
37795 Huuhdiin tsagaan horhoi [1] handcream 2012-09-16 1621
37794 HYAMD UNTEI NET TABIULMAAR BAINA / ZOBLOOCH / redcolor 2012-09-15 611
37793 Сэвхнээсээ салах арга эди хугда 2012-09-15 1482
» Төрсний дараах бэлгийн харьцаа эди хугда 2012-09-15 997
37791 Хуримын даашинз эмэгтэй хүний амьдралын хамгийн нандин гоёл байдаг. эди хугда 2012-09-15 4951
37790 huuhdin tereg zarna uuchil 2012-09-15 780
37789 ГОО САЙХАН БОЛОН ШҮДНИЙ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА Гоо үзэмж 2012-09-15 1259
37788 Өөрийн өөхийг шилжүүлэн суулгах тухай-Мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмнэлэг osknps 2012-09-15 521
37787 Utas asuuy [3] dunjka 2012-09-15 798
37786 emegteichuudiin emneleg asuuya zul_976 2012-09-15 756
37785 emegteichuudiin emneleg asuuya zul_976 2012-09-15 652
37784 Hүдний хараа тэгэлдэг ЛАСEРИЙН эмчилгээ. Khos vansemberuu Hospital 2012-09-14 570
37783 Хэрвээ та хүүхдээ Солонгос улсад сургах бодолтой бол file Educent 2012-09-14 731
37782 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-09-14 578
37781 em buudal bna hi...... 2012-09-14 599
37780 em buudal bna hi...... 2012-09-14 496
37779 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew2 2012-09-14 573
37778 YARALTAI ASUUYAA~ [3] TOMATO2 2012-09-14 1066
37777 ГОО САЙХАН БОЛОН ШҮДНИЙ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА Гоо үзэмж 2012-09-14 3168
배너신청
자생병원

배너신청