Бичлэгийн тоо 3,329
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан энэ долоо хоногт хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Энэ хагалгааг манай эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтран хийсэн бөгөөд хагалгаа амжилттай болжээ. Ингэснээр солонгос эмч нартай хамтарч Монголдоо долоон хүн энэ хагалгааг амжилттай хийж байгаа юм. Тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг хангавал монгол эмч нар цаашид энэ хагалгааг бие даан хийхээр төлөвлөжээ. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтн үүд хамтран Монголдоо бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ийнхүү амжилттай нэвтрүүллээ. Харин одоо Эрхтэн шилжүүлэн суулгах төв нээхээр бэлтгэл хангаж байгаа гэнэ.