Тодруулбал, өмнө нь шүд, гэдэс, нум гэхчлэн дүрс холбодог байсан бол, одоо үсэг, үгээр нь шууд бичих боломжтой болжээ. Түүнчлэн 50 мянган үгтэй кирилл, монгол бичгийн цахим толь бүтээж байгаа бөгөөд удахгүй хэрэглэгчдийн хүртээл болгох юм байна. Уг толь бичгээр тийн ялгалын нөхцөлтэй кирилл үгийг хэвээр нь хувиргах онцлогтой аж. Энэ нь монгол бичгийг хялбар, хүртээмжтэй хэрэглэх боломж олгох юм. Мөн кирилл үс гээс монгол бичиг рүү, монгол бичгээс кирилл рүү хөрвүүлдэг программ бүтээж, ирэх жил бэлэн болгох тухайгаа өгүүлэв.
“Хэл бичиг, өв соёлоо хадгалан үлдэх нь улс оршин тогнох үндэс болдог. Бид хуучин монгол бичгээр туурвисан шастир номоо уншиж, судлах хэрэг тэй байна. Тиймээс монгол бичгээ олон түмэндээ хялбар, хүртээмжтэй болгохоор энэ ажлыг эхлүүлсэн. Бүх программ, толь бичгээ дуусгаад цахим хуудас ашиглан хэн ч хэрэглэсэн ойлгомжтой, байхаар байршуулна” хэмээн МУИС-ийн багш Ш.Чоймаа ярилаа.
Д.ДАЙРИЙЖАВ