Moderator: mgl_300
Эмэгтэй хүн болгон оворгүй, үргэлжийн сэтгэл булаам сайхан харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг. Гэтэл амьдрал дээр зарим нэгэн зүйл санаснаар болно гэж үгүй. Хүүхнүүд маань гэр орны түмпэн савны угаалгын зэрэгцээ эрхэлж байгаа ажилд төрөлдөө ядарч цухалдсандаа нүүрнийхээ будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Гэхдээ энэ нь оворгүй харагдахын тулд олон цаг толины өмнө суун, нөгөө муу нүүрнийхээ арьсанд элдэв төрлийн химийн бодис түрхэж бас өдөр бүр салонд очих шаардлагатай гэсэн үг биш шүү. Харин та дор дурьдсан шиг зарим нэгэн зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа баримталж, аар саархан гэмээр энгийн зүйлээр өөрийгөө тордоход л хангалттай юм.
Йогийн өдөр тутмын дасгал. Юуны өмнө өглөө босоод нүд, дух, гарын шуу, хүйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв хүйтэн усаар шавшиж занш. 6-10 удаа. Гайхалтай үр дүн өгнө шүү.
Өглөө бүр буцалсан ус уу. (Зөгийн балтай бол бүр сайн). Энэ нь өтгөн хаталт, хоол боловсруулалтанд ч тустай.
Өглөөний цайгаа хөнгөн, чанарлаг болго. Ер нь бага багаар хооллож занш. Махан хоол байлаа гэхэд бага зэрэг лууван үрэхээс бүү залхуур.
Тараг байнга хэрэглэ. Эмэгтэй хүний гоо сайханд нэн чухал.
Өглөө бүр нүүрэндээ элдвийн будаг шунх түрхэх шаардлагагүй. Хамгийн сайн будаг ч химийн агуугатай байдгийг анхаар. Ер нь юу ч түрхэхгүй байх нь нүүрний арьсыг амрааж өгдөг.
Нүүр чинь будагтай л бол яаж ч ядарсан арилгаж унт.
Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган явж бай. Биеийн жинг хэвийн хадгалахад сайн талтай.

Yaj ch yadarsan showdsan oroitson bai nuur budagtai untana gedeg hamgii.n teneg buduuleg ooriigoo hundleegui asuudal. Bi lav zaaval budgaa arilgaj untdag. Gerees garku odor bol nuuree buddaggui. Arisaa amraaj baiy huuhnuud ee