Бичлэгийн тоо 3,329
Оюутолгойн гэрээг өөрчлөхийг Ерөнхий сайдаас УИХ-ын 24 гишүүн шаардлаа
Уншсан 7146 vote 0 2012.09.06 16:05:15 Оюутолгойн гэрээг “хөдөлгөх” ээл жит кампанит ажил шинээр бүрэлдсэн
Парла ментад эхэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ,
С.Ганбаатар, Х.Болорчулуун нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Тэд
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан Оюутолгойн хөрөнгө
оруулалтын гэрээг УИХ-аас батал сан 57 дугаар тогтоолд нийцүүлэн өөрчлөх
шаардлага хүргүүлснээ олон ний тэд зарлалаа. Шаардлагын хариуг ирэх
арав дугаар сарын 5-ны дотор өгөхийг хүсчээ. Оюутолгойн хөрөнгө
оруулалтын гэрээтэй холбогдуулан баталсан УИХ-ын 57 дугаар тогтоолд эрх
зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхс өний дараа
төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доош гүй хувьд хүргэж нэмэгд
үүлэх асуудлыг хөрөнгө оруу лагчтай тохи ролцон шийдвэрлэхийг Зас гийн
газарт үүрэг болгосон. 2008-2012 оны Парламентын нэр бүхий 20 гишүүн нэг
жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдод уг тогтоолын
хэрэгжилтийг хангах чиглэлээр ажил лахыг мөн шаардаж байсан билээ. Энэ
удаа Ц.Даваасүрэн, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нарын 24 гишүүн
УИХ-ын 57 дугаар тогтоолыг шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлэх ёстой
хэ мээ сэн шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. “Оюутолгой”
компани санхүүгийн мэдээлэл гаргахгүй байгаад шүүмлэлтэй хандаж буйгаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар илэрхийлээд, хө рөнгө оруулалтын гэрээний
зарим заалтыг эсэргүүцэв. “Оюутолгойн гэрээг өөрчилье гэвэл Монгол Улсын
Засгийн газар зөвхөн санал болгоно, харин хөрөнгө оруулагч тал гэрээг
өөрсдийнхөөрөө өөрчлөх эрхтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүнээс
ердөө гурав нь Монголын талынх, үлдсэн зургаан гишүүн нь хөрөнгө
оруулагч талаас томилогдсон байтал шийдвэр гаргахдаа Монголын гурван
гишүүний ядаж нэгийнх нь саналыг авах заалт байдаггүй. Анх нэг тэрбум
ам.долларын хөрөнгө оруулна гэж байсан ч ажлын явцад гурван тэрбум болж
өссөн. Одоо болохоор долоон тэрбумын хөрөнгө ярих болсон нь эргэлзээ
төрүүлж байна. Хэрэв Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө
оруулалтын гэрээг өөрчилбөл олон улсын арбитрын шүүхэд дуудагдана гэх
мэт олон боомилсон заалт туссан” хэмээв.
oooooooooo
kkkkkkk