Б.БЯМБАДОРЖ: БИД СОЛОНГОСЫН ЭМНЭЛГИЙН ТЕХНОЛОГИЙГ ХУУЛЖ БАЙНА
Уншсан 8276 vote 0 2012.08.30 14:06:42
-Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд ууган эмнэл гийн хувьд танай эмнэлгийнхний идэвх санаачилга чухал. Энэ тал дээр та бүхэн хэрхэн ажиллаж байна даа?
-Монголд эрүүл мэндийн салбарын хөгжил хүн бүрийн тулгамдсан асуудал боллоо. Хүний анхдагч хэрэгцээ бол эрүүл байх. Эрүүл мэнд эрхэм баялаг. Энэ баялгийг сахин хамгаалдаг эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийн системийг хөгжүүлэх ёстой гэж ярих боллоо. Энэ бол эдийн засгийн чадамж, нийгмийн төлөвшил бий болсон цагт л үр дүнтэй байдаг. Ийм тогтолцоо бий болсон үед ард иргэдийн эрүүл мэндийг хамгийн бага зардлаар хам гаал даг. Гэтэл хүн амын дунд өвчлөл их байгаа өнөөгийн нөхцөлд яах аргагүй эмнэлэгт л хандана. Хүн амын өвчлөлийн бүтцийг харахад нэг хүн 2-4 хавсарсан өвчтэй байдаг. Тэгэхээр ард түмнээ урт наслуулах, хөдөлмөрийн бүтээмжтэй байлгахын тулд эмнэлгээ сайжруулах хэ рэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний тулд хамгийн түрүүнд өндөр технологийг хуулъя гэж байгаа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эхний ээлжинд БНСУ-ын технологийг Монгол доо нэвтрүүлэх зорилт тавьж, жил хагасын хугацаанд бэлтгэл хангалаа. Монголчууд БНСУ, Сингапур, Тайланд явж эрүүл мэндийн тусламж авдаг боллоо. Энэ нь өөрийн орны эмнэлгийн үйлчилгээний чанар, тусламжийн найдвартай байдалд эргэлзэж байгаагийн илрэл. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд суурь өөрчлөлтүүдийг хийлээ. Профессорын багийн систем, багаар ажиллах систем нэвтр үүлж, уртасгасан цагаар ажилладаг боллоо. Улсын төсөв болон хамтын ажиллагаатай байгууллагуудын хөрөнгө оруулалтаар тоног төхөө рөм - жүүдээ шинэчилж байна.
-БНСУ-ын технологийг нэвтрүүлэхийн тулд ямар бэлтгэл хангав?
-Өнгөрсөн хугацаанд 145 эмч, мэргэжилтэн гадаадад урт, богино хугацааны сургалтад сууж мэргэжил дээшл үүлсэн. Энэ оны эхний хагаст 55 хүн сургалтад суулаа. Гадаадад мэргэжил дээшлүүлнэ гэдэг гаднын технологид су рал цаж байна гэсэн үг. Бид Сөүлийн Үндэсний их сургуулийн харьяа Сөүл хотын “Бурамэ” эмнэлэгтэй хам тын ажиллагааны хү- рээнд тус эмнэлэгт 30 эмч, сувилагч нэг сарын хугацаатай, захиргааныхан болон тасгийн эрхлэгч 13 хүн богино хугацаагаар ажиллаад ирлээ. Нэг эмнэлэгт 43 хүн очиж туршлага судаллаа. Энэ бол манай албан хаагчдын 20 хүн тутмын нэг нь гэсэн үг. Ингэснээр тэдний технологийг өөрийн эмнэлэгтээ хуулах бололцоог бий болгож байгаа юм. “Бурамэгаас суралцья” аяныг гурван сарын хугацаанд өрнүүлсний үр дүнд эмнэлзүйн ажлын “Шинэ давалгаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тухайн эмнэлгийн тасаг, нэгж болгонд ямар технолог байна, тэр бүхний жагсаалт гаргаад, түүнийхээ 40 хувийг хуулъя, шинэчилье гэсэн зорилт тавьсан. Тиймээс хамгийн эхэнд хөрөнгө шаардахаарг үй ажлуудаа, да раа нь хандивлагчдад өөрийн боловсруулсан төслүүдийг танилцуулъя гэж байгаа. Бид эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд эмнэлгийн тусламжийг сайж руулах уралдаан зарлаад, шалгарсан төслүүдээ хөрөнгө оруулагчдад санал тавьж, хамтран ажиллахыг уриалж байна. Шинэчлэлийн хөтөлбөрийг есдүгээр сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Хуучин арга барилаа өөрчлөхөд хувь хүнд бэрхшээлтэй байж болно. Хамт олон болон үйлч лүү- лэгчид ч бухимдаж, дээд шат ны байгууллагад хандахыг үгүйсгэхгүй. Энэ бол шинэ давалгаа, бид бэлтгэл хангалаа. Өнөөдөр л эхлэхгүй бол ард түмэн хо хирно. Миний бодлоор эрүүл мэндийн салбар таван жилийн дараа Ази, Солонгосын захын эмнэлгийн түвшинд очих болов уу. Менежментийн шинэч лэлийг хоёр жилийн хугацаанд хийж болмоор са нагддаг. Хөгжлийнх өө жа маар явбал таван жи лийн хугацаа шаардах ажил бидний төлөвлөснөөр хоёр жилийн дотор биеллээ олохоор байгаа юм. Тэгвэл эмнэлгийн тусламж, үйлчилгээ онцгой үр дүнд хүрнэ. Тэр бүү хэл мэргэжилтнүүдийн ур чадвар, өнөөдрийн хэрэглэгчийн судалгааг харахад эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж ч байна л даа.
-“Шинэ давалгаа” хөтөлб өрийнхөө хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Тариа тарих, даралт үзэхээс эхлээд эмнэлгийн үйл чил гээний бүхий л технологийн жаг саалтыг гаргаад түүний 40 хувийг өөрчилье гэж бай гаа. Жишээ нь, Яаралтай тусламжийн төвд өөрчл өлт хийх юм. Яаралтай тусламжийн орчин үеийн загварыг бий болголоо. Үйлчлэх хүрээ хүчин чадал нь хэвээрээ, гэхдээ технолог нь өөр. Ямар дарааллаар үйлчилгээ үзүүлэх, ажлыг нь яаж дүгнэх вэ гэдгийг Сөүлийн эмнэлгээс хуулж байгаа юм. Хүмүүсийн ажлыг дүгнэхэд ч өвчтөний асаргаа сувилгаа, оношлогооны үйл явц гээд бүх технологид ажиглаж хараагүй өөрчлөлтүүдийг оруулна. Наад зах нь захиргааныхаа зохион байгуулалтыг өөрчилж байна. Бид эрүүл мэндийн статистик гэсэн салбарыг хөгжүүлээд байснаас биш байгууллагын статистикийг ор тас хаяжээ. Эмч, мэргэжилтнүүд өдөр тутам ямар ажил хийв гэдгийг бүртгэж, цалинг нь ажлын үр дүнгээр тооцдог систем байхгүй. Байгууллагын статистик, түүн дээр суурилсан менежмент хөгжөөгүй учир ажилдаа хойрго хандах, харилцааны соёлгүй, бүтээм жийн төлөө зүтгэхгүй байх зэрэг асуудал гарч байна. Үүнээс гадна бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодит өртгийг тогтоож чадахгүй байна. Технологоос хамаарсан өртөг, эрэлт, менежментийн өрсөлдөөнийг бий болгох ёстой. Мухар олгойг гурав дахь шатлалын эмнэлгээс гадна сум, дүүргийн эмнэлэгт ч авдаг. Энэ үйлчилгээ нь аль ч шатлалын эмнэлэгт ижил өртөгтэй байж болохгүй л дээ. Ямар технологийн шийдлээр, үйлчлүүлэгчдээ зовиур шаналгаа багатай эмчилгээний аргыг сонгож байна гэдгээс шалтгаалж, мэс заслын өртөг нь харилцан адилгүй. Тиймээс өртгийг үнэн бодитой тооцож, эмч сувилагчдынхаа ажлын үнэлгээг өдөр өдрөөр нь гаргаад цалингийн уян хатан системийг тогтоож бай на. Мөн эмнэлгийн үндсэн болон дадлагажигч эмч, сувилагчдын ажлыг хэрхэн хуваарилах асуудал байна. Учир нь эмнэлэг гэдэг дадлагажигч эмч, сувилагч хоёрыг гол цөмөө болгож ажилладаг. Тэр хүмүүсийн ажлын чанарыг бид хянадаг. Харин профессор эмч нар сайн мэргэжилтнийг сургах үүрэгтэй. Профессороор ахлуулсан мэргэжлийн баг хүнийг зөв оношлох, эмчлэх ажлыг хийдэг. Тэгэхээр бид үйлчлүүлэгчдийн эрэлтэд тохирсон үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа юм. Үүний тулд эмч мэргэжилтнүүдийн ажлыг үнэлдэг үзүүлэлтүүд, цалингийн системийг өөрчилж байна. Тэгэхдээ Солонгосын технологоор өөрчилье гэж байгаа. Төв эмнэлгүүд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг орхигдуулж болохгүй. Энэ чиг лэл нь хаягдсанаас хөгжил удаан байгаа. Нэг, хоёрдугаар шатлалын эмч нар давтан сургалтад суудаггүй учир хоцрогдож байна. Тийм учраас манай эмнэлэг зургаан сараас нэг жилийн хугацаанд дагалдан суралцах боломжийг өнгөрсөн жилээс эхлэн нээсэн. Нэг, хоёрдугаар шатлалын эмнэ лэгт ажилладаг дурын эмч мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажил лаж болно. Энэ бол төв эмнэлгийн төрийн өмнө хүлээ сэн үүрэг.
-Эмч мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх боломж тэр бүр олддоггүй. Тэгвэл одоо суралцах сонирхолтой эмч нарын дунд өрсөлдөөн бий болох нь ээ?
-Хүмүүс мэдэхгүй байна уу, энэ тухай жилийн өмнө зарласан ч ирэх хүн цөөн байна л даа. Сургалтын төлбөр авахгүй. Сар тутам 145 мянган төгр өгийн тэтгэлэг өгнө. Тэр хүн манай эмч шиг ажиллана. Багшийг дагалдан ажиллахын зэрэгцээ сургалтад сууна, эцэст нь үнэмлэх авна. Эмч нар нэгдүгээр эмнэлэгт ажиллахын тулд өрсөлддөг. Орсон хойноо ажлын идэвх нь сулардаг, ажлын үнэлгээ байхгүй учраас тэр. Тиймээс бид эмч нарынхаа орон тоог үндсэн болон хөдөлгөөнт орон тоо гэж хоёр хуваасан. Үндсэн эмч нар ур чадвараас хамаарч мэргэжлийн дөрвөн зэрэгт хуваагдана. Цалингийн ялгаатай, ажлын гүйцэтгэл нь ч өөр. Хөдөлгөөнт орон тоонд мэргэших, чадваржуулах түвшний мэргэжилтнүүдийг хамруулна. Ийм хүмүүс дотоод журамд зааснаар эмнэлгийн даргатай дөрвөн жилийн гэрээ байгуулна. Энэ хугацаанд өндөр мэргэшсэн ур чадвар бүхий эмчийн хэмжээнд хүр вэл эмнэлгийн үндсэн ажил тан болно. Шалгуурт хү- рээгүй бол доод шатлалын болон бусад эмнэлэгт ажиллах боломжтой. Манай эмнэлэгт дөрвөн жил ажилласан эмч дараагийн шатлалд очиход их ажил амжуулна л даа.
-Эмч мэргэжилтнүүдийн сурч боловсрох, мэргэжлээрээ өсөн дэвжихэд ихээхэн анхаарч байгаа юм байна?
-Тийм ээ. Профессор эмч гээд дан туршлагаар ажилладагг үй, уншдаг, судал гаа хийж, суралцаж байж л амжилтад хүрнэ. Тэгэхээр бид эмч нараа хөгжүүлэх, өө рийгөө нээх бололцоогоор хангаж байна. Ер ийм шинэчлэл хийж чадна гэж удирдлагын багийнхан хамт олондоо ит гэж байгаа, манайхан ч дэмжиж байна. Гэхдээ орон тоо, төсөв мөнгө дутагдана аа. Ажлын явцад зарим нэг хууль дүрэм чөдөр болж магадгүй. Тэдгээрийг ажилдаа уялдуулан өөрчлөх саналаа яамандаа тавина. Бидний зорилтыг төр засаг маань ойлгож, дэмжих байх аа. Жишээ нь, Тайландын “Бумрунград” эмнэлэг 555 ортой, манайх 544 ортой. Тэнд 4000 хүн ажилладаг, манайд 722 хүн ажиллаж байна. Тэгэхээр хүн байж л ажил хийдэг. Ард түмэн биднээс “Бумрунград”- ын хэмжээний үйлчилгээг шаардаж, бид ч хичээж байна. Ирэх жил болон дараагийн давалгаагаар тэр түвшинд хүрч болно. Гэхдээ орон тооны асуудлаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр шаттай төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бүх ажлыг төр засаг, ард түмэн дэмжиж, хамтарч ажиллая гэж уриалах байна. “Бурамэ” эмнэлэгт 1380 хүн ажилладаг, 700 орчим ортой. Манай эмнэлгийн өр гөтгөл ашиглалтад ороход ор ны тоо тийм хэмжээнд хүрэх юм. Уг төсөл төлөвлөгөөндөө тулгуур лан эмнэлгийн чанартай тус ламж, үйлчилгээг өөрийн эмнэлэгтээ цогцлуулбал бусад эмнэлэг ч манайхаас суралцан хөгжих бололцоотой. Энэ бүхэн эргээд ард түмэнд л хэрэгтэй.
-Эмнэлгийн өргөтгөлийн ажил ямар явцтай байна. Хэзээ ашиглалтад орох билээ?
-Бид Солонгосоос сурал цах уриалгын хүрээнд эмнэл гийн зургийн стандартыг шинэчилсэн. Өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсний дараа эмнэлгийн захиргааны тө лөөлөл 12 хүн Сөүлд долоо хоног ажилласан. Тэгэхдээ “Бурамэ” эмнэлгийг барьсан эм нэлгийн зураг төслийн компанийн сургалтад суугаад, өргөтгөлийнхөө зургийг ши нэчлэхээр болсон. Бидний саналыг Эрүүл мэндийн яам ны Барилга захиалагчийн албаныхан хүлээж авснаар зураг төслөө дахин хийлгэж байна. Эмнэлгийн барилгын зураг төслийн олон улсын тендер зарлахад Солонгосын компани ялсан. Тэд ирэх есдүгээр сарын сүүлчээр зураг төслөө бидэнд хүлээлгэж өгнө. Эмнэлгийн өргөтгөл А, Б блокоос бүр дэж байгаа. Б буюу бүх мэс заслын тасаг, хагалгааны өрөөнүүд орох блокийг Солонгосын зургаар хийхээр болсон. Тэгэхээр энэ барилгын ажил ирэх жилээс эхэлнэ. Харин А блок баригдаж байна, хучилтаа тавьсан, дүүргэлтүүдийг хийж байна. Энэ намар халаалт тавьчихвал дотоод ажлаа өвөл нь хийх боломжтой. Энэ тухай барилгын компанитайгаа ярьж байна. Тэгвэл А блокийг ирэх жилийн дундуур ашиглалтад оруулах боломжтой.
-Монголд элэг шилж үүлэн суулгах хагалгаа хийснээс хойш жилийн хуга цаа өнгөрлөө. Одоо энэ хагалгааг хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Манай эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвтэй хамтран элэг шилжүүлэн суул гах хагалгааг таван хүнд хийсэн. Ирэх ес, аравдугаар сард хамтарсан хагалгааг хийнэ. 2013 оноос монгол эмч нар энэ хагалгааг бие даан хийх зорилт тавьсан. Өнгөрсөн жил элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай 600 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан. Одоо тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Үүнийг ирэх оны төсөвт суулгасан. Шинэ технолог учир бүх зүйлийг бэлэн байлгалгүй болохгүй.
-Ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд бэлтгэж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явна?
-Өнгөрсөн жил 300 гаруй сая төгрөгийн тоног тө- хөө рөмж авсан. Дэлхийд тавдугаарт, Азид нэгдүгээрт ордог БНСУ-ын Католикийн их сургуулийн “Марис” эмнэлэгт эмч нараа сургаж байна. Одоо бас л тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж авбал ирэх ондоо багтаад ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг хийх болол цоотой. Дараа нь үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийх төлөвлөгөөтэй. Бөөр, элэг, чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах эдгээр хагалгаа нэг нэгэндээ дөрөөлөөд хөгжиж байна. Гол нь санхүүжилтийн л бэрхшээл байдаг юм.
kkkkkkkkkkkkkkk