Бичлэгийн тоо 33

Бээжинд зохион байгуулагдаж байгаа Зуны XXIX олимпийн наадмаас манай улс жүдо бөхийн төрөлд нэг алт, буудлагын төрөлд нэг мөнгөн медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл монголчууддаа баярлуулсан сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Олимпийн наадмын 10 дахь өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган боксын дэвжээнээс хүрэл медалийн болзол хангалаа. Олимпийн боксын 54 кг-ын жинд Ботсвана улсын тамирчин Хумисо Икгопонтой дөрвөн үеийн турш тоглохдоо 15:2 харьцаатай ялалт байгуулсан юм. Тэрбээр нэгдүгээр үеэсээ 4:1 харьцаатай тэргүүлж байсан бол хоёр, гуравдугаар үеийн төгсгөлд 10:1 харьцаатай илт давуу байдлаар тэмцээнийг хошуучилж байлаа. Манай тамирчин өөртөө маш итгэлтэй тоглосон бөгөөд оновчтой цохилт хийснээр сүүлийн раундад онооны харьцааг 15:2 болгож, хүрэл медалийг өвөртлөөд байна. Ингээд тэрбээр энэ сарын 22-ны өдөр Молдавын тамирчин Вяцеслав Гонтай медалийнхаа өнгийг өөрчлөх буюу мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Тамирчиндаа амжилт хүсье.

Г.Уянга

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/646987/b29/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청