Moderator: mgl_300
書き込み数 42,366


30 жил дарлуулах монгол бэр  3000 долларын үнэтэй гэв үү?

Х б

Х бүсгүй БНСУ-ын бэр болоод дөрвөн жилийн нүүр үзжээ. Харь нутгийн бэр болж, хар элгийн хүнд боолчлогдох энэ бүсгүй бусдын л адил гачигдах зүйлгүй сайхан амьдрахыг хүссэн.

 

Гэвч түүний цухасхан шунал нь эцэг, эхээс өгсөн Х гэх сонсголонт нэрийг нь “монгол боол” гэх доромжлолын үгээр сольчихно гэж хэн мэдэх билээ.
 зүрхэнд нь дэлдэх айдас, түгшүүрийн харанга надад ч бас мэдрэгдэх шиг болсон. “Там гэж байдаг бол тэр нь миний амьдрал л байх” хэмээн өгүүлэх тэрбээр өөрийнх нь туулж буй аймшигт амьдрал руу охид, бүсгүйчүүд маань хөл дүрчих вий гэж сэрэмжлүүлэхийг хүссэн. Тэрбээр “Ядуу зүдүү, өвчин зовлонтой байсан ч эх орон, эцэг эх, ах дүү, анд нөхөд гэдэг юугаар ч сольшгүй зүйл гэдгийг ухаарсан” гэж байв.

. Яг одоо /манай цагаар 21.00 Солонгосын цагаар 22.00/ хаана байна вэ. Цаг орчим ярилцах боломж байна уу?

-Гэрийнхээ ойролцоох интернэт төвд сууж байна. Гэрээсээ интернэтэд орох боломжтой ч тухтай ярилцаж чадахгүй болохоор бага хүүгээ салхилуулах нэрийдлээр гараад ирлээ.

-Чи Солонгост очоод хэдэн жил болж байгаа вэ. Яг хаана амьдарч байна. Нөхөр чинь юу хийдэг юм?

-Энд ирээд дөрвөн жил болсон. 19-хөн настай юугаа ч мэдэхгүй охин ирж байлаа. Гэтэл одоо хоёр хүүхдийн ээж болчихоод тэднийгээ л харж сэтгэл тайтгарч сууна. Хүний нутагт хүүхдүүд минь л надад хань болох юм. Манайх Пусанд байдаг, нөхөр маань хүнсний жижиг мухлаг ажилуулдаг юм, манайхаар бол ТҮЦ л юм даа.

-Наана чинь амьдрал хэр байна. Чамайг нэлээд хэцүү, дарамт шахалт дунд байдаг гэж танилаас чинь сонссон.

-Тийм ээ, өглөөний 07.00 цагт босож, нөхрийнхөө бас эцэг эхийнх нь хоол цайг бэлдсэнээр миний зовлонт амьдрал эхэлдэг. Энэ айлд би асрагч, тогооч, гэрийн үйлчлэгчийн л үүрэгтэй. Нөхөр маань дэлгүүр ажиллуулдаг болохоор өглөө гараад шөнө ирдэг. Тэр хойгуур нь хадам гэх хөгшин солонгосчуудын гарын үзүүрт чөлөө зайгүй зарагдана. Хувцас угаа, шал арч, хоол хий, жимс угаагаад өг гээд л бүх зүйлд би гүйнэ. Чи намайг амарч суухаас ч айдаг гээд боддоо. Жаахан л суух гэхээр чи хий гэсэн юм хийсэн үү, алив энийг хий, тэрийг ч хий гээд зүгээр суулгана гэж байхгүй. Нэг өдөр хадам эх “Чамайг тэр өмхий Монголоос чинь авчрах гэж зуучилсан хүнд чинь 3000 доллар өгсөн. Тийм болохоор чи бидэнд 30 жил хоол хийж өгөх өртэй, монгол боол” гэж хэлсэн. Тэр их доромжлолыг өдөр бүр сонссон ч сонсоогүй юм шиг суух ямар зэвүүцмээр гээч. Заримдаа ингэж суухаар харьдаг ч юм уу гэж боддог ч харь хүний хоёр хүүхэд дагуулаад Монголдоо очсон би эцэг, эх, хамаатан садныхаа нүүрийг яаж харах юм. Тэгсэн дор үхэн үхтлээ энд доромжлуулаад сууж байсан минь дээр биз. Тэгээд ч энэ аймшигтай амьдралыг би өөрөө сонгосон болохоор одоо хэчнээн харамсаад яах билээ. Олигтойхон мэдлэгтэй, ажил мэргэжилтэй байсан бол өдийд юу гэж ингээд хүний нутагт боолын хөдөлмөр эрхлээд суухав. Тиймээс өөрийгөө л энэ бүхэнд буруутгадаг.

-Чи яаж яваад солонгос иргэнтэй суучихав аа?

-Ээжийн маань найзын хүргэн нь солонгос хүн байсан. Тэр хүнээр дамжуулж нөхөртэйгөө танилцсан. Би өөрөө ч дуртай байсан л даа. Учир нь манайх амьдралын бололцоо тааруухан болохоор би дээд сургуульд орж чадаагүй. Арван жилийн сургууль төгсөөд гэртээ нэг жил зүгээр суулаа.

Үеийнхэн маань тийм ч их, дээд сургуульд сурч байна, оюутан байх сайхан юм гээд сайрхахад, намайг сургуульд сургах бололцоогүй эцэг, эхдээ гомддог байсан. Хэдий гадаадын иргэдтэй суусан бүсгүйчүүд тэр дундаа солонгос хүнтэй суусан нь жаргахаасаа зовох нь их тухай мэдээллийн хэрэгслээр үздэг, сонсдог байсан ч надад аз таарна гэж итгэсэн. Гэтэл амьдрал минийхээр болдоггүйг ухаарсан даа. Би энд ганцхан хадмууддаа дарлуулдаг бол арай дээр байж болох байсан. Гэтэл нөхөр маань хүртэл найзуудтайгаа хардаж хааяа гар хүрдэг. Энэ мэт тоочоод байвал зовлон, бэрхшээл дуусахгүй нь дээ.

-Чамд шалтгаан байсан болоод харь нутгийн бэр болж. Гэсэн ч ханилах хүнээ сайн судалж болоогүй хэрэг үү. Гэрлэхээсээ өмнө нь нөхөртэйгөө уулзсан уу. Манай зарим эмэгтэйчүүд зураг төдийхнөөр баримжаа аваад л гадны иргэдтэй гэрлэчихээд байх шиг.

-Нөхөртэйгөө уулзалгүй яах вэ. Тэр бүр Монголд ирж надтай танилцсан юм. Манайд ирэхдээ үнэтэй гоё хувцас, бэлэг сэлт гээд зөндөө зүйл авчирч өгсөн. Тэр 2006 оны тавдугаар сард Монголд ирж, сар гаруйхны дараа би Солонгосыг зорьсон. Энд ирсэн эхний хэдэн сар үнэхээр сайхан байсан. Хүн бүхэн сайхан ханддаг байлаа. Би ч нөхрийнхөө гэрийнхэнд дасаж эхэлсэн. Ингээд 2007 оны дөрөвдүгээр сард бид хуримаа хийж, Монголоос аав, ээж хоёр хүртэл ирсэн. Тэдний зардлыг бүгдийг нь нөхөр гаргасан. Удаа ч үгүй би жирэмсэн болж, хүүхдээ төрүүлснээр там шиг амьдрал маань эхэлсэн дээ. Нялх хүүхэд чинь уйлагнах нь их, тэр бүхэнд “Хүүхдээ албаар уйлуулж, хүн унтуулсангүй” гэж хадамууд бас нөхөр ууцаарлаж, уурлана. Одоо бол намайг бүр хүн ч гэж тоохгүй зарц нь юм шиг л харьцдаг. Бодвол хоёрын хоёр хүүхэдтэй энэ хүүхэн хаа холдов гэж боддог юм шиг байна лээ.

-Чи энд байгаа аав, ээждээ хэрхэн амьдарч байгаа тухайгаа хэлдэг үү. Монголдоо буцаж ирэх бодол үнэхээр алга гэж үү?

-Эцэг, эхдээ хэлээгүй ээ. Санааг нь зовоогоод яах билээ. Хүний аав, ээж болсон хойно хэлбэл буцаад ир гэнэ байх. Гэтэл яваад очих зардлаас өгсүүлээд надад ямар ч мөнгө алга. Дээр нь гадаад паспортоо хараагүй дөрвөн жил боллоо. Энд ирэхэд л нөхөр маань авсан, тэрнээс хойш надад өгөөгүй. Бодвол нуучихсан биз.

Хааяа аав, ээжтэйгээ утсаар ярьдаг ч тухтай хэдэн үг сольж чаддаггүй гээд л боддоо. Утсаар удаан ярилаа, төлбөр нь өндөр гарчихна гээд өнөөх хадам чавганц үглэж эхэлнэ шүү дээ.

-Чи Солонгосыг зорихдоо тодорхой хэмжээний мөнгө гэр рүүгээ явуулж байна гэж бодсон байх. Ер нь нөхөр чинь мөнгө өгч байна уу?

-Хоол болон ойр зуурын хэрэглээний мөнгө л өгдөг. Тэрнээс нь илүүчлэх гэж байдаг аргаа хэрэглэнэ шүү дээ. Гэхдээ тэр бүр чаддаггүй. Учир нь хүнсний зүйл цуглуулахаар зах явахад байнга хадам ээжтэй цуг явдаг юм. Тийм болохоор хүүхдэд хувцас, өөртөө оймс, ав гэж өгсөн хэдэн төгрөгнөөс нь л хумсалж гэр рүүгээ явуулдаг. Хоёр сардаа 300.000 вон явуулаад байж чаддаг. Тийм болохоор манайхан намайг давгүй амьдарч байгаа гэж боддог.

-Чи хоёр хүүхэдтэй гэж байсан. Хэдэн настай юм?

-Том хүү маань гурван ой гарантай, бага нь нэг ой гурван сартай. Үнэнийг хэлэхэд би эрэгтэй хүүхэд төрүүлсэндээ их баярладаг. Хэрвээ эд маань охин байсан бол бас л над шиг зовох байсан. Түүнчлэн хөвгүүд минь өсөж томроод намайг хамгаална шүү дээ. Ингэж бодохоор л сэтгэл уужраад ирдэг.

-Энэ асуулт сэтгэлийг чинь эмзэглүүлж магадгүй юм, уучлаарай. Ингэхэд нөхөр чинь чамд хайртай юу, бас чи?

-Зүгээр дээ. Мэдээж бид хайрлаж, дурлалцаж гэрлээгүй болохоор хайрын тухай сэдэв хаалттай байдаг гэх үү дээ. Гэхдээ Соншин /түүний нөхөр/ надад хайртай гэж хэлж байсан. Магадгүй тэр үг нь намайг өөртөө нь суухад нөлөөлүүлэх гэж хэлсэн биз. Харин миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хайртай гэдэг үгийг түүнд хэлсэн удаагүй ээ. Харин ч эсрэгээрээ түүнийг, түүний гэр бүлийг үзэн яддаг.

-Чи гадуур гарахдаа чөлөөтэй явж чаддаг уу. Түүнчлэн солонгос иргэдтэй гэр бүл болсон өөрийн адил эмэгтэйчүүдтэй уулздаг уу?

-Энд ирсэн эхний хоёр жилд гадуур явдаггүй байсан. Эднийхэн гадуур гаргахгүй гэдэггүй ч газар мэдэхгүй болохоор хаашаа ч гарах билээ.

Нөхөр болон хадмууд бүтэн сайнд христийн цуглаанд явдаг юм. Би ч гэсэн хүүхдүүдээ дагуулаад явдаг. Тэнд хоёр монгол эмэгтэй бас нөхрөө дагаж ирдэг л дээ. Тэдэнтэй л зовлон жаргалаа хуваалцана шүү дээ. Бас л надтай адил зовсон хүмүүс. Тэдний нэг болох Д эгч энд ирэхээсээ өмнө Монголд гэр бүлтэй байсан юм билээ. Тэр асуудлаасаа болж байнга солонгос нөхөртөө зодуулдаг гэсэн. Солонгосчууд их муухай улс зодохдоо хүртэл ил харагдахгүй газар нь зодно гээч. Саяхан нөхөр нь түүнийг хэвтэрт ортол нь зодсон гэж дуулсан. Эх нь болсон хойно Монголд байгаа хүүхдээ энд авчирч сургуульд сургая гэж гуйсан юм билээ. Гэтэл өнөөх нь “Би хоёр хоолны сав тэжээж чадахгүй” гээд зодсон байна лээ.

Ер нь солонгос хүнтэй суусан бид нар шиг хүмүүс жаргах тухай яриад ч нэмэргүй. Ажлын мал болж, өдөр шөнөгүй ажиллаад л, элдэв үгээр доромжлуулна. Гэтэл өнөө дээрэлхүүлж байгаа амьтан нь үнэндээ олигтой ч юм биш шүү дээ. Солонгос хүүхнүүддээ гологдсон нийгмийн шаар л байдаг байхгүй юу гэв.

 Нөхөр нь ойр ойрхон утсаар залгаад байна гэсэн болохоор нь удаан саатуулахыг хүссэнгүй. Аягүй бол гэртээ ороход нь “Чи хаашаа алга болчихов” гээд хөөрхий эмэгтэйд гар хүрэх ч юм билүү хэн мэдлээ.

Хоёр хүү нь өсөж томроод өөрийг нь хамгаална гэж тайтгарч суугаа энэ л эмэгтэйн адил олон арван монгол охид, эмэгтэйчүүд харийн нутагт зовж шаналж, боолчлогдож байна. Энэ бүхэнд хэнийг ч буруутгамаар юм дээ, бүү мэд.

таныг энэ ярилцлагыг уншиж суух эл агшинд амьдралд хөл алдсан бас нэгэн эмэгтэй солонгос иргэнтэй танилцаж, хүссэн хүсээгүй суух тухай бодож, зарим нь бүр гэрлэж байгаа байх.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

トラックバック :
http://www.mglclub.com/6462660/1b9/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2012.08.17 22:16:33
*.142.79.222

ХҮНИЙ АДАГ СОЛОНГОС ШҮҮ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ..КИМЧИ   ХАНХАЛСАН ИЙМ БАЛИАР    МУУХАЙ  ХҮМҮҮСЭЭС  БҮГД  ХОЛ БАЙГТУН !!!!!  ЗОВОХЫГ  ХҮСЭЖ БУЙ  НЭГЭН БАЙВАЛ СУУ СУУ !!!!!  ЗОВОХЫГ  ХҮССЭН   ГЭНЭН ХОНГОР  ХҮМҮҮС  НЬ  ГОЛОГДОЛ БУЛАЙНУУДТАЙ СУУЖ БОЛНО !!!!!  САЙХАН МОНГОЛ ЗАЛУУТАЙГАА  СУУВАЛ ЯАЛАА  ГЭЖ ЗОВОХ БИЛЭЭ !!!!!!

TIK TOK

2012.08.18 11:52:32
*.97.173.251

za yahude, hun hunii l amidral shd. chi l tegehgui bval boloo bishu, yund iim demii heregtei hereggui ym saraachij suudiim de.

xgsdgfesrwse

2012.08.18 21:20:06
*.207.249.123

Угаасаа  солонгос эмэгтэйчүүддээ гологдсон юмнууд л гадаадын хүүхэнтэй суудаг шд. Ямар л олигтой юм байв гэж.

List of Articles
番号 タイトル 投稿者 日付 閲覧数
お知らせ За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211382
お知らせ ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239301
お知らせ ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366744
お知らせ ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
お知らせ Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524304
37461 ЭНД ГЭР БҮЛ эди хугда 2012-08-22 484
37460 eej naraas asuuya tjak 2012-08-21 581
37459 ИРГЭН ТА 1073 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ ЭЗЭМШИГЧ БОЛСНОО МЭДЭЖ БАЙНА УУ file broker2 2012-08-21 498
37458 MARY KAY .ТҮРХЭЖ ҮЗЭЭД МЭДЭР. MARYKAYSH 2012-08-21 532
37457 hi tolbor tolohgvi tordog emneleg bdg bolow uu [2] einj 2012-08-21 834
37456 oyodliin mashin awmaar bn. haanaas awah be [2] zulaa1021 2012-08-21 1240
37455 ГОО САЙХНЫ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА Гоо үзэмж 2012-08-21 564
37454 so-goor doroojiig uy gediin be? [1] 888990 2012-08-21 789
37453 huuhdiin tereg zarj bna Usachyan 2012-08-21 752
37452 Төлбөргүй солонгосын ардын эмчилгээ. 인권 2012-08-21 737
37451 Gmarketaas baraa zaxialj ugch chadax xvn bnu? [1] dulgn 2012-08-21 886
37450 Eejuudee asuuya [2] smart3 2012-08-21 770
37449 hi incheond bdag yamar negen helnii kurs asuuya?????????? 수정_0220 2012-08-21 463
37448 Ажил байна mongolsarang 2012-08-20 766
37447 tuslay... (bolomj) skyyy 2012-08-20 1028
37446 ANSAN daxi KHAN BANK 010-8193-7122 file money$$$ 2012-08-20 502
37445 emneleg asuuya jaala 2012-08-20 644
37444 yaraltai [1] seegiiselenge 2012-08-20 988
37443 ГОО САЙХНЫ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА Гоо үзэмж 2012-08-20 720
37442 Эмнэлгийн орчуулга ба асрагчаар туслана. 의료통역 및 간병인으로 도와 드립니다.(무료) Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-08-20 652
37441 jiremsleltes xamgaalax em [3] xuurxun baby 2012-08-20 1205
37440 00350 mglruu yaridag garts naigangaa 2012-08-20 597
37439 ansanii gadaad ajilchidiin tuviin hunii gar utasiig medeh hun bna uu bugdeerei 2012-08-20 608
37438 Бүртгэлгүй гадаад хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал. 건강보험 Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-08-20 530
37437 Хөдөлмөрийн асуудлаар үнэгүй зөвлөгөө өгч байна. 노동문제로 무료 상담 합니다. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-08-20 494
37436 한국어 교실- Солонгос хэлний үнэгүй сургалтанд урьж байна. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-08-20 578
37435 ГОО САЙХНЫ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА Гоо үзэмж 2012-08-19 680
37434 25nd huuhed avch yvna teahi 2012-08-19 519
37433 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010- 5786-2797 MONGOL_BANK 2012-08-19 514
37432 monkoreagii utasiig helj ogooch [1] joe88 2012-08-19 539
37431 mongoloos soruu hvvhed bolon bichig barimt awch yawna. bijargaltai 2012-08-19 484
37430 jiremsen hun bolon huuhdiin uzesgelen hudaldaa [2] Anarhan 2012-08-19 1499
37429 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-08-19 581
37428 asuuya??? [2] martuuzai 2012-08-18 923
37427 asuuy [2] 0033 2012-08-18 964
37426 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-08-18 457
37425 Busguichuudee Zaluuchuudaa goo shndaa anhaarah tsag shuu^^^ tsonkh 2012-08-17 615
» ---ӨМХИЙ СОЛОНГОСТОЙ МОНГОЛ БҮСГҮЙ СУУГААД ИНГЭЖ ЗОВЖ ЯВНА ХАРАМСАЛТАЙ !!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2012-08-17 1003
37423 gereer hvvhed haruulna 888990 2012-08-17 534
37422 ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ KIMAworld4U 2012-08-17 726
37421 dasgaliin dugui bolon stepper zarya [3] gss 2012-08-17 913
37420 helj uguch eejvvdee [2] ^^나리마^^ 2012-08-17 761
37419 hvvhdiin torsnii gerchilgee asuuy [3] einj 2012-08-17 1310
37418 hi eejvvdee asuuh ym bna [5] star_1 2012-08-17 1048
37417 Asuuya busguichuudee Selen88 2012-08-17 717
배너신청
자생병원

배너신청