Бичлэгийн тоо 2,391
Солонгост*Монгол наадам* хийх тухай
асуудал дээр манай элчин сайдын яам анхаарч үзэх энэ тал дээр ажиллах
хэрэгтэй байх гэж бодож байна.Өнөөг хүртэл томоохон хотуудад 3-4газар
бэсрэг наадам энд тэндээс<г уйлга>(хашилтанд оруулав)гуйж байж
хийсээр ирсэн.Гэтэл жилд ганцхан удаа болдог манай үндэсний ганц баяр
болж байхад манай элчин сайдын яам нэгдсэн зохион байгуулалттайгаар
уламжлал болгон хийж болсонгүй вэ? Мөн миний л мэдэхээр маш олон хүн
хэл мэдэхгүй,хэнд хаана хандахаа мэдэхгүй эрх зөрчигдсөн олон арван
тохиолдол гарч байсан.Ихэнх нь элчин сайдын яаманд ханддаггүй(зарим нь
хандаад ч тодорхой хариулт тусламж авж чаддаггүй мухарддаг)солонгосын
төрийн бус байгууллагуудад ханддаг боловч тэгсгээд өнгөрдөг байдал
ажиглагдсан.Солонгост оршин суугаа иргэдэд элчин сайдын яам нь үр
хүүхэд нь төрсөн гэрлүүгээ зовлон бэрхшээл тохиолдоход очдог шиг
<төрсөн гэр>ньбайж яагаад чадахгүй байна вэ?Монголчуудыхаа эрх
ашгийг бусад тал дээр ч гэсэн хамгаалахад ажлын идэвх дутуу байна уу
эсвэл буурай орон гээд тоодоггүйд байна уу?.......