Bidnii ayand oroltsoj bgaa niit saihan setgelt ogoomor mongolchuuddaa bayarlalaa
Төрболд маань одоо 10 сартай. Төрсөн цагаасаа л өндөр халуурч байнга уйлж эмч нар оношлож чадахгүй байсаар анх 2011 оны 12 сард дэлүү гэсэн оноштой эх нялхасын эрдэм шинжилгээний төвд маш хүнд байдалтай хүргэгдсэн. Онош тогтоох гэж бараг бү
х эмнэлгийг гүйцээсэн байсан бөгөөд аав Батбаяр нь яг энэ үед орхиод явсан байна. ЭНЭШТөвд шинжилгээ хийгдээд төрөлхийн Бөөрний хорт хавдар өвчтэй болох нь тогтоогдсон. Хүүгийн биеийн байдал хүнд хагалгаа хийх боломжгүйгээс яаралтай хими эмчилгээ хийж хавдарыг хянахыг ор
олдсон боловч өвчний байдал хүндэрч хавдар маш хурдацтай томорч үсэрхийлэх магадлал улам ихэссэн тул Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд аз туршсан яаралтай хагалгаанд орж хавдрыг нэг бөөртэй нь авсан. Хүнд хагалгааны улмаас 3 хан сартай нялх хүүгийн бие улам муудаж хими тариандаа хордон улмаар үс нь унаж турж эцэн цус багадалтанд гүн орж ямар ч дархлаагүй болсон байна.
Өнөөдрийг хүртэл Төрболд маань Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасагт хэвтэн Графикт эмчилгээ хийгдсээр байгаа боловч цусны архаг дутмагшил, дархлаагүйжилт, хими тарианы хордлогоос болоод байнгын халуунтай, бараг унтдаггүйгээс болж, бие нь зовиуртай хэт ядаргаанд орсон ба байнга уйлганан тэврүүлсэн байдалтай байна.
Хүүгийн аав онош тодорч хагалгаа товлогдох үед ээжийг нь 3хан настай эгчтэй нь гэрээсээ хөөсөн Одоо Төрболдын эгч 3 настай бяцхан охин эмээгийндээ байдаг. Эмээ нь тэтгэврийн мөнгөөрөө л амьдардаг бие муутай байнга аралт нь ихсэж зүрх нь өвддөг хөгшин бөгөөд Төрболдын ээж - хүүхдээ асраад ямар ч ажил хийх боломжгүй өөрийн гэсэн орох оронгүй болсон байна.
Дэлхий нийтээр Хорт хавдарын эмчилгээний үед 3 төрлийн химийн тариа хийх ёстой боловч манай оронд 2 нь л хийгддэг, 1 ийг нь авах боломж нөхцөл байдгүйгээс хүүгийн эмчилгээ гүйцэт хийгдэхгүй байгаа бөгөөд нас маш бага учраас тарианы хордлого хүчтэй илэрч , дархлаа гэх зүйлгүй, цус багадалтанд хэт орсны улмаас өрөөсөн бөөртэйгөө дасан зохицох чадвар муу зовиур ихтэй байгаа. Эмчлэгч эмч нарых нь зүгээс гадаадруу явуулж эмчилгээ хийлгэвэл эдгэрэх магадлал өндөр байна гэсэн. Бид Герман, Тайланд, Солонгосын нэртэй сайн эмнэлгүүдтэй холбоо тогтоосон.
Сайхан сэтгэлт элэг нэгт ахан дүүс минь Хүүд тусалж хандивын аянд минь идэвхтэй орлцоно уу.
Нэг ч гэсэн хүү эрүүл болж нэг ч гэсэн ээжийн сэтгэл тэнүүн байг ээ.

Хандивын данс:
Хаан банк - 5033335568
Хадгаламж банк - 10910001904

Мессэж хандив - 150124 дугаарт ОК гэсэн мсж илгээнэ

(unitel, mobicom, skytel)
 
mgl-d 550 tog utasnaas tani unana gedegiig sanaarai ta ag odoo gants udaa msj bicheerei 

Хаан банкин дах 5033335568 тоот Хандивын данс маань Гадаадын аль ч орноос USD, EUR, CNY, JPY, CHF, GBP, CAD, AUD, KRW, RUB, SGD болон NZD- ын орлого буюу хандив авах боломжтой боллоо. Та болон таны найз нөхөд хилийн чанадаас Төрболд хүүд туслахыг хүсвэл :
- Хаан банкны SWIFT код - AGMOMNUB,
- Б.Төрболд хүүгийн Хаан банкин дах 5033335568 тоот Хандивын дансны дугаарыг мэдэж байхад л хангалттай.

Биднийг дэмжиж тусалж өгөөмөр сэтгэлээр хандаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

https://www.facebook.com/khanzaluusArdchilal delgerenguig endees uzeerei 


jich ....ooriin mini duu shig sanagdaad olon olon hun tuslah boltugai geed huulan tavlaa .............