jasen
Бичлэгийн тоо 4,494
P align=center>1990-ээд оноос Монголчууд гадаадад гарч эхэлсэн гэхээр лавтайяа түрүүч нь "эрийн цээнд" хүрчээ. Анхандаа Солонгосруу их явдаг байсан бол одоо хүрээгээ тэлэн, Европын орнууд, Солонгос, Япон, Канад, Америкт төвлөрөл үүсчээ. Гадаадад гарч ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудын талаар сайн муу олон янзаар л ярьцгаана. Хүн бүрийн бодол өөртөө зөв хэдий ч нөхцөл байдлыг илүү бодитойгоор харах гээд үзэцгээе л дээ.

Нэг. Гадаадад Монголчууд юу хийцгээж байна вэ?

Хүн бүр янз бүрийн арга замаар гадаадад гарцгаадаг. Мэдээж суралцах, ажиллах, амьрах гурван чиглэлтэй. Эцсийн зорилго нь мөнгө олох, тайван амьдрах, өндөр боловсрол эзэмших гэсэн гурвалсан хэлбэртэй.

      - Зөвхөн Монголдоо болон ОХУ, цаашлаад социалист лагерийн гэгддэг байсан тоотой хэдэн оронд суралцаж мэргэжил эзэмшдэг байсан Монголчууд өдгөө дэлхийн боловсролын цөм болсон өндөр хөгжилтэй орнууд (Англи, Америк, Канад, Герман, Япон, Солонгос, Хятад)-д суралцаж мэргэжил эзэмшиж байна. Мэдээж засгийн газар хоорондын гэрээгээр буюу "улсын зардалаар" суралцаж байгаа нэгэн байхад, бор зүрхээрээрээ буюу суралцахын хажуугаар ажил хийж, тэтгэлэг олж, өөрийн зардлаа төлж байгаа нэгэн, эцэг эх нь ажиллаж хүүхдээ суралцаж, мэргэжил эзэмшүүлэх боломжийг нь хангаж байгаа нэгэн байна. Дэлхий дахины Боловсролын зах зээл дээр Монгол, ОХУ-ын дээд боловсролын диплом "үнэгүй" байгаа энэ үед дээрхи суралцаж байгаа хэлбэрүүд бүгд л том "амжилт"-ын хэлбэр. Гагцхүү дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрсөн "үнэ цэнэ"-тэй дипломын эздийн боловсрол мэргэжлийг Монголын төр ашиглаж чадах уу?!, тийм хүсэл байна уу?! гэдэг бас л эргэлзээтэй асуудал. Наад зах нь тэдний мэдлэг чадварт тохирсон өндөр цалинг, ажиллах нөхцлийг нь хангаж байж Монголд ажиллуулна уу гэхээс бус "энхрий хайрт эх орон, нам засаг, ач буян" гэж хошгируулаад "үнэгүй шахам" ажилла гэвэл тэнэг хүн ч зөвшөөрөхгүй! Мэдээж чанартай юм өндөр үнэтэй байдаг бичигдээгүй хууль бий. 

   - Гадаадад "хараар" ажиллаж буй лавтайяа 300,000 орчим Монголчууд бий гэж ярилцах нэг хэсэг нь тухайн орныхоо "хар хүнд" тооцогдох боловч Монголын нөхцөлтэй харьцуулбал бас ч гэж "боломжийн" орчинд ажиллана. Хамгийн гол нь ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, утга учир, технологи аргачлалд суралцаж, мөнгө олж байгаа тэд, өнөөгийн Монголд хамгийн их "хөрөнгө оруулалт" буюу "валютын нөөцийг бүрдүүлж" байгаа. Тэдний явуулсан мөнгөөр олон орон сууцнууд сүндэрлэж, автомашины зах зээл цэцэглэж, олон олон хүүхэд залуучууд улсын болон хувийн сургуулиудад төлбөр төлөн суралцацгааж, олон баар ресторанууд ашигтай ажиллаж, олон авлгачид, хүнд сурталтнууд "баяжицгааж" байна. Харин энэ мөнгөөр ямар нэгэн үйлдвэр, үйлчилгээний газрууд байгуулагдахгүй атал, Монголоор дүүрэн Хятад, Солонгосчууд өөрсийн мөнгөөр үйлдвэр үйлчилгээний газар нээн мөнгө олж, бас "хордуулж", "хохируулж" чадаж байна. Харин гадаадад олон жил болсон зарим Монголчууд тухайн оронд өөрсдийн бизнесийг эрхэлж эхэллээ. Миний мэдэхийн СОЛОНГОСТ  авто машины худалдаа, бээлий уйдвэрлэх бяцхан цех,тээвэр зэрэг бизнес эрхэлцгээж Монгол сургуулиуд байгуулагдаж, вэбсайт бүтээж, Монгол телевизүүдийн нэвтрүүлгийг гадаад оронд нэвтрүүлж эхэллээ. Энэ бол хоёр дахь алхам. Ирээдүйд Монголд "хөрөнгө оруулах" чадалтай гадаадын бус зөвхөн "монгол иргэн" эндээс төрнө. Тэд хэнээс ч юу ч гуйж, хүсэн хүлээлгүй энэ бүхнийг тухайн орны хууль журам, бизнесийн орчинд нь зохицуулан хийж чадаж байгаа нь амжилт биш гэж үү?!

      - Гадаадад суралцаж төгссөн Монгол залуучуудын түрүүч нь янз бүрийн оронд мэргэжлээрээ ажиллацгааж эхэллээ. Тэд хаа ч гологдохгүй бас өөрсдийн овсгоо самбаа, шургуу хөдөлмөрөөрөө шат шатаар ахицгааж байна. Тэд Солонгост лав нилээд нэртэй томоохон компаниудад, улсын байгууллагуудад, банкинд, загварын агентлагуудад, худалдаа уйлчилгээний компаниудад ажиллацгааж байна. Эд бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн "чанарын тэмдэгтэй" боловсон хүчнүүд. Монголын ирээдүйн хөгжлийн тулгуурууд шүү дээ. Монголын төр юу бодож байгаа юм бол?! ярьж байгааг нь сонсохоор нүүр бүү хэл " бөгс улаймаар" их хурлын гишүүд, үйлдлийг нь, харилцааг нь харахаар хөдөө сумын "атмаанууд" шиг л харагдах сайдууд, муу муухайгаа дуудалцаж байгаа нь юуг ч юм булаацалдаад хэрэлдэж байгаа "ховч" авгай нар шиг улс төрчид юу бодоцгоож байгаа бол?! Тэд өөрсдийн амьдралаараа "тоглоцгоож" болох боловч бүхэл бүтэн "Монгол" улсаар тоглож боломгүй. Гэвч бид "тоглуулаад" л байгаа юм даа! Эгээ л "казино" шиг...

      - "Хувиа бодсон", "урвагч", "эх орондоо хайргүй" гэхчлэн олон л Монголчууд гадаадад амьдарч байна.  солонгост гэхэд л  Монголчуудын бүхэл бүтэн үе бий болж байна. Гэр бүлээрээ амьдарч байгаа нэг хэсэг нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, тэднийгээ сайн болорвсрол эзэмшиж, өөрийн оюун ухаан, хүч чадлаараа сайхан амьдраасай гэсэндээ хоёул "хар ажил" хийж, олсон мөнгөөрөө хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлцгөөж байна. Эд бол Монголын их дээд сургуулийн жилийн дундаж төлбөр болох $500 бус сард үүнээс ч их мөнгийг хүүхдийнхээ боловсролд төлж байгаа. Үр хүүхдэдээ мөнгө, эд хөрөнгө бус зөвхөн чанартай, баталгаатай боловсрол эзэмшүүлэх гэсэн эдний тэмүүллийг хэн буруутгаж зүрхлэх юм бэ? Тухайн амьдарч байгаа орондоо албан ёсоор амьдрах visa авч, хууль ёсоор амьдарч, ажиллаж байгаа Монголчууд болон гадаадын иргэдтэй гэр бүл болж, үр хүүхдийг нь төрүүлж, халамжлан амьдарч байгаа Монгол бүсгүйчүүд бүгд л даралт шахалт, айдасгүй "тайван амьдрах" цорын ганц хүслээр л энэ замыг сонгоцгоосон. Монгол эх оронд минь ийм боломж байсан бол эд үүнийг сонгоцгоох байсан гэж үү?! Гэхдээ л тэдний сэтгэл зүрхэнд нь эх орон, ээж аав, элгэн садан, анд нөхөд нь байж л байгаа.Үр хүүхдийнхээ ирээдүй, өөрсдийнхөө "тайван амьдрал"-ын төлөө, санан дурсах сэтгэлийн шаналгаа, сэтгэлд хургах гунигийн жавраа үргээн үргээн алд биенийхээ алжаалыг умартан хөдөлмөрлөж байгаа тэд буруутай гэж үү?! Тэд олсон жаахан мөнгөнийхөө "боол нь" болсонгүй, зөвхөн ирээдүйнхээ төлөө л зүтгэцгээж явна.

Хоёр. Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын давуу тал

"Явсан нохой яс зууна", "Суусан цэцнээс явсан тэнэг дээр", "Аавын бийд хүнтэй танилцаж, Агтны бийд газар үз!", "Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр" гэж Монголчууд алсад одож, амьрал үзэж, ухаан суухыг чухалчлан өгүүлдэг байжээ. "Яс зуусан нохой, явсан тэнэг, зовлон үзсэн чавганц" гэгдэх харьд ажиллаж амьдарч байгаа Монголчууд, харь газраас юуг олж, юуг мэдэрч, юг ухаандаа шингээвээ?

1. Тэд зорин очсон орныхоо ярьдаг хэлийг илүү нь төгс, дутуу нь ойлгож ярьдаг болцгоож байна. ЕБС-д 7 жил заалгаад орос хэл сураагүй тэд, ердөө л нэг жилийн дотор л ярьж, ойлгож, ойлголцож, сурцгааж байна. Хагас дутуу орос хэлтэй байсан Монголчууд англи, хятад, герман, япон, солонгос хэлээр чөлөөтэй ярьж ажил, амьдралаа залгуулж явна. Энэ бага зүйл биш.

2. Тэд ажил хийж сурцгааж байна. "Хүн ажлыг голох бус, ажил хүнийг голдог" гэдгийг биеэр мэдэрч, ажил хийх нь төлөвлөгөө биелүүлэх, "оромдох" цаг нөгцөөх зүйл биш огт өөр зүйл юм гэдгийг ойлгоцгоолоо. Хоол зөөж буй "багш", чулуу өнгөлж буй "эмч", гахай маллаж байгаа "инженер", өндөр настанг асарч буй "зохиолч", байшин засч буй "эдийн засагч", шал цэвэрлэж байгаа "цагдаа" хэн ч бай ажлын цаг, чанар, хөдөлмөрийн бүтээмж гэж юу байдгийг яс махандаа хүртэл мэдэрч, хөдөлмөрлөснийхөө хирээр "хөлсөө" авч, мөнгөний үнэр, үнэ цэнийг ойлгож байна. Монголд байдаг шигээ, ажлын цагтаа сонин уншиж, тамхи татаж, бас удирдлагаа өөчилж, шүүмжилж, бусдыг матаж, магтаж суугаад "цалин" авдаггүй юм гэдгийг бүгдээрээ л ойлгохын дээдээр ойлгоцгоосон. Тэд цагийн үнэ цэнэ гэж юу болохыг, ажлаа таслах бүү хэл хожимдох, тэр ч бүү хэл өвчлөх ч эрхгүйг биеэр ойлгож байна. Хүн, байгууллага болон улс эх орон нам засгийн төлөө бус, зөвхөн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх учиртай, ингэснээр байгууллага болон улс эх орон нь хөгжиж байдаг гэдгийг мэддэг боллоо.

3. Тэд өөрсдөө хөгжиж байна. Тэд чөлөөт цагаараа архи пиво ууж бус, интернет ашиглан, мэдээлэл авч, бусадтай харилцаж сурч байна. Авсан цалингаа зөв тооцоолж, өөрийгөө төдийгүй, өрөөл бусдынхаа төлөө зохистой зарцуулж чадаж байна. Өөртөө арчаатай бас эрүүл байж, "их мөнгө" олох боломжийг нээж, үүнийхээ төлөө санаа тавьж байна. Өөрийгөө өрөөл бусадтай харьцуулж, илүү их боломжоо олж харан биеэ дайчилж, олон давуутай сайн талаа хөгжүүлж байна.

4. Тэд нүд тайлж олон зүйлийг харьцуулж ойлгодог болсон. Тухайн орныхоо хөгжил, соёл, хууль журам, ёс заншилыг дагаж мөрдөхдөө ч Монгол орныхоо нөхцөлтэй харьцуулан дүгнэж цэгнэж, "усыг нь дагавал ёсыг нь дагаж" явна. Тэд ажлынхаа зав чөлөөгөөр олдсон бяцхан завшааныг ашиглан, тухайн оронд буй түүхэн болон байгалийн, хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшигуудыг үзэж, аялан сэтгэлийн таашаалыг эдлэн баярлаж, бас бахархацгаана. Бусдын амьдралын хэв маягийг нүдээр харцгааж, амьдрах орчин, амьдралын утга учир, тав тух, сэтгэл зүйн таатай мэдрэмжүүдийг ч мэдэрдэг болж байна. Юуны төлөө хөдөлмөрлөж, яаж амьдрах учиртайг тэд бусдаас илүү ойлгоцгоож байна.

      -Ингээд бодохоор гадаадад ажиллаж, амьдрач байгаа Монголчууд өөрсдийнхөө зардлаар өөрсийгөө хөгжүүлж байгаа "үнэт капитал"-ууд. Тэд Монгол орны хөгжлийг гаднаас нь ажиглан, юу нь болж, юу нь болохгүй байгааг илүү мэдэрч, бас яавал илүү дээрийг ч харьцуулж бодож чадах хүмүүс. Гагцхүү тэдний энэ боломж, хүсэл, мэдрэмжийг ашиглах нөхцөл боломж одоохондоо алга байгаа нь юу юунаас илүү харамсалтай бас гунигтай. Мэдээж энэхүү "үнэт капитал"-ууд нь Монгол орны хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах боломжтойгоор барахгүй зайлшгүй шаардлагатай гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх.

Гурав. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд яагаад эх орондоо очихыг тэгтлээ хүсэхгүй байна вэ?

Мэдээж, эх оронд минь бүх юм сайн сайхан байгаад, Монголчууд минь нутагаа орхин, гадагшаа гарч, өөрт байгаа бүхнээ золиослон, хийж сураагүй ажлаа хийж, хүсээгүй амьралаар амьдарч яваа биш гэдэг нь ойлгомжтой. Түрүүчийн "түүчээ"-нүүд нь зорьсон зорилгондоо хүрч байгаа хэдий ч "хаврын шувууд" шиг Монгол нутагтаа очиж "цэнгэн жаргах"-ыг төдийлөн яарахгүй байх шиг. "Нуур нь амгалан бол шувууд нь амгалан" болж өгөхгүй болохоор шувууд нь очиж жаргаж чадахгүй л байгаа юм даа. Өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа хэдий ч бас л олон зүйл өөрчлөгдөхийг гадаадад байгаа Монголчууд хүлээж байна.

1. Улс төрчдийн талцсан тоглоом цөөхөн хүн амтай Монгол оронд минь улс төрийн хичнээн ч нам оршин тогтнохдоо: ард иргэдийг нь хуваан өмчилж, талцан "байлдуулна". Итгэл үнэмшилээр биш, зөвхөн албадлага, хийрхэл, туйлширлаар явагдаж буй энэ талцаа нь хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож, ард нь цөөхөн хэдэн хүн, хожсон хожигдсон ч "мөрийгөө авч байна".

Эцэс сүүлдээ "хувьсалт нам" болон "ардчилсан нам" гэсэн талцаанд хожсон талын "бялуу хуваалт"-ын үр дүнд, ажилд дэвшин орж буй, ажлаас халагдаж буй хүмүүст зөрчилдөөн нь, эцэc төгсгөлгүй будлианы уур уурхай болно. Чухам энэхүү эцэс төгсгөлгүй үргэжлэх "будлиан" нь Монгол орны ард иргэдийг туйлдуулж, өөртөө итгэх илтэл, хөгжин дэвших хүсэл мөрөөдлийг устгаж, унтрааж байна. Чадалтай, авьяаслаг, өөртөө итгэлтэй удирдагчдын оронд өөрийн бодолгүй, зусар зулгуй, ёс суртахуунгүй, дээдэст зусар, доодост түрэмгий хүн ороод ирэхийн цагт хэн ч өөдрөг сэтгэлээр ажиллаж чадах билээ?!

2. Бизнесийн талцсан орчин.

Монголд шинээр бизнес эхлэх хэцүү гэж хүн бүр зөвшөөрдөг. Учир нь бизнесийн чиглэл бүрийг тодорхой бүлэглэлүүд хуваагаад авчихсан. Хэрэв та ажигласан бол "барилгын", "шатах тослох матералын", "шатхууны", "уул уурхай", "хэвлэлийн", "эм хамгамжийн", "тоног төхөөрөмжийн", "архи спиртын", "эрчим хүчний" гэхчлэн чиглэл бүр, тодорохой бүлэглэлүүдийн гарт байгаа. Тэд бизнес хийж олсон эхний ашгаасаа л авилгал, хүнд суртал, "даралт шахалтын", "аалзны тор" шиг сүлжээг бий болгож орхисон. Хамгийн арчаагүй нь тэд, шинэ техник, технологийг ч үл хайхран, ямар ч бохир бүдүүлэг аргаар ч хамаагүй "монополь" байдлаа хадгалж үлдэхийг хичээнэ. Жижигхэн зах зээлтэй Монгол оронд энэ бүхнийг давж, шинэ бизнес эрхэлнэ гэдэг их л "хатуу самар". Энэ ч хирээрээ тэд Монгол орны хөгжлийг хойш нь чангааж байна.

3. Амьдралын дарамттай орчин. Дээрхи талцаануудын уршгаар ард түмний амьдрал ядуурч, хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Шударга бус, даралт шахалттай орчноос илэрч буй хүмүүсийн бухимдал улам ч хэрцгий, бүдүүлэг, харгис байдлаар илэрч байгаа нь ч нууц биш.

Таныг гудамжинд явж байхад согтуу жолоочийн жолоодсон машин ирээд дайрахгүй гэх, гудамжинд хэн нэгэнд үг хэлсний төлөө тархиа хага цохиулчихгүй гэх, бааранд ууж суутал, хэн нэгэн солиотой архичин ирээд хутгалчихгүй гэх, аль нэгэн газар идсэн хоолондоо "хoрдчихгүй" гэх баталгаа үнэхээр алга байна. Үүнийг гаргуулахгүй байхын төлөө татвар төлөгчийн мөнгөөр цалинжиж буй төрийн албан хаагчид нь хийх ёстой ажлаа хийж чадахгүй, ажлаа хийж чадахгүй байгаагынх нь төлөө хариуцлага тооцдог механизм ч бас алга болчихсон нэг ёсондоо Монголын төр "эзгүйрчихсэн" учраас хүмүүс "айж" түгшээд байна. Хүмүүс бүгд л жаргалтай эс гэхэд "тайван" амьдрахыг хүсч байна шүү дээ.

      Чухам ийм л шалтгаанаар гадаадад байгаа Монголчууд эх орондоо очихоос зүрхшээгээд байгаа юм даа. Хичнээн хэцүү байлаа ч хүний газар ажиллаж, ажилласныхаа хэрээр мөнгө олж, олсон мөнгөнийхөө хэрээр "тайван" амьдрахыг илүүд үзэж байгаа хэрэг шүү дээ. Үүний балгаар хичнээн гэр бүл салж, хичнээн хүүхдүүд аав ээжгүй өсч, хичнээн хөгшчүүл үр хүүхдээ зүүдэндээ харуулдаж, "нөгөө ертөнцөд" очсоор байгааг бид мэдэж байгаа хирнээ "дуугаа хураацгаасаар". Цаг хугацаа улиран улирч, юу ч өөрчлөгдөхгүй 10 магадгүй 20 жил өнгөрвөл юу болохыг бид төсөөлөхгүй байна гэж үү. Энэ үед очиж тарвалзах "эх орон" үнсүүлэх ээж аавгүй хайрлаж нялхрах үр хүүхэдгүй болчихвол буруугаа бид хэнээс хайх вэ?

Дөрөв. Гадаадад байгаа Монголчууд нэгдэцгээх цаг болжээ.

Та ч би ч бид цөмөөрөө л эх орондоо очиж, хийж чадах ажлаа хийж, сэтгэл тайван, бас эх орныхоо "эзэн нь" юм шиг бардам амьдрахыг хүсч байгаа. "Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов" гэж хэлэлцдэг монголчууд, "хар гэртээ хаан бор гэртээ бoгд" шиг байж, "сиймхий ч гэртээ, сэгсгэрч ээждээ" очихыг хүсч л байгаа. Дээр бичсэнчлэн нөхцөл байдлаас болж, сэтгэлдээ гуниг тээж, итгэл найдвар муутайхан гадаадад ажиллаж, амьдaрч байгаа Монголчууд минь цаг хугацааг элээн элээн амьдрасаар байх гэж үү?! Гайгүй юм хийх гэж байгаа нэгнээ элдвээр гоочлох, гадаадын хүмүүсийн хийж байгаа нь "бизнес", монголчуудын хийж байгаа нь "луйвар" гэсэн ядмагхан сэтгэлээр, "тамын тогооны үлгэр" хэмээх "хар домогтоо" итгэн итгэсээр цаг хугацааг өнгөрөөх гэж үү?! Өнөөгийн Монголын төр засаг, бидний төлөө юу ч хийхгүй, бидэнд аятай боломж гаргахгүй байгааг харсаар "санаа алдан" эсвэл "гайхан шогширч" суух гэж үү?! Цаг алдалгүй нэгдэцгээх болжээ ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУДАА!

1. Бидэнд ямар боломж байна вэ?

Монголчууд амьдарч байгаа орон бүхний хот болгонд "Монголчуудын Холбоо" байгуулж нэгдсэн зохион байгуулалтанд оръё. Энэхүү холбоо нь тухайн хотод оршин суугаа Монголчуудаа нэгтгэн мэдээлэл солилцох, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, бас тэдэнд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, бие биедээ (баярт үйл явдалд нь болон уй гашуу тохиолдсон үед нь) тусалж, дэмжих, боломжийг олгох гэхчлэн олон ажлыг хийж болно. Холбооны удирдлагад боловсролтой, удирдан зохион байгуулах авьяас чадвартай, бусдын төлөө чин сэтгэл гаргаж чадах, харилцааны эв дүйтэй хүмүүсийг сонгон шалгаруулан сонгож, итгэл үзүүлье. Шаардалагатай бол татвар, хандив, сан байгуулж, явагдаж буй үйл ажиллагааг нь дэмжиж, санхүүжүүлэх олон арга хэлбэр байж л байна.

2. Орон, хот бүрийн Монголчуудын Холбоод хоорондоо байнга холбогдож санал бодол, туршлага, мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээтэй болж, хамтран ажиллах боломжтой. Интернет хөгжсөн энэ цаг үед үүнд саад тотгор үгүй. Интернет уулзалт, ярилцлага хийх мөн нэгдсэн вэбсайт хийж бүх мэдээллийг тавих, нэгдсэн сонин, мэдээллийн хэрэгсэл бий болгох гээд олон ажил буй.

3. Тодорхой ашиг сонирхолоор хүмүүс нэгдэж, баг болон төсөл хийж хамтран хэрэгжүүлэх. Энэ нь тухайн орондоо ч эсвэл Монголдоо хэрэгжүүлэх төслүүд байж болно.

4. Мөн тодорхой үйлдвэр, үйлчилгээний газруудад ажиллаж, техник технологийн мэдлэг, чадвартай болсон хүмүүс нэгдэж, тухайн орондоо буюу Монголдоо уг үйлдвэр үйлчилгээг хамтран байгуулж хоршиж ажиллах. Жишээлбэл: Японд гахайн аж ахуй дээр ажиллаж, туршлага суусан 3 хүн мөнгө хөрөнгөө нэгтгэж, Монголдоо уг аж ахуйг байгуулан ажиллаж болно шүү дээ. Үүний тулд Японд байхдаа хямд техник, төхөөрөмж авах боломжоо судлан, барилга байгууламжийн зураг төслийг нь олж, тооцоогоо хийж, санхүүжилтээ олж болно шүү дээ. Үүнчлэн олон олон үйлдвэр, үйлчилгээний газрууд Монголд байгуулан ажиллах боломж буй. Монгол бол зах зээл бага хэдий ч хоёр талд маань Хятад, Орос хэмээх агуу том зах зээл бийг бас бодолцож болно.

Төгсгөл.

Жалгын нэг нутаглаж хэнээс ч хараат бус бүх зүйлээ өөрөө бие даан шийдэж, омог бардам амьдарч явсан нүүдэлчин Монголчууд, дэлхийн даяарчлалын энэ эрин зуунд суурьшмал амьдралд шилжиж, хүссэн ч эс хүссэн ч бие биенээсээ хамааралтай болж байгаа нь үнэн билээ. Омог бардам, хувиа хичээсэн зангаа дарж, бие биеэ сонсч, бас хүндэтгэж, бие биеэ дэмжиж, эвлэлдэн нэгдэж амьдрах нь, өнөө цагт бидэнд саараас илүү сайныг авч ирэх нь үнэн. Уншигч та шүүмжлэхээ, бусдыг муулах, доромжлохоо түр азнан, энэ бүхнийг эргэзүүлэн нэг бодоод үзээрэй! Та бид нэг эх оронтой, Монгол хэмээх нэгэн үндэстэн билээ. Та бид хоёр садан төрөл, найз нөхөд биш ч дэлхийн дайнуудад алдраа дуурсгасан агуу "Чингис" хааны үр удам билээ. Эх ороноосоо алсад яваа танд миний, надад таны тус дэмжлэг, бидний нэгдмэл санаа эх оронд минь хэрэгтэй.


eh oron
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/644664/f61/trackback

tsowoo3

2008.08.22 21:57:06
*.27.173.41

  zow bnaa. uneheer taltsaj nutgarhaj, namarhaj huibaldsaar baigaa tsagt mongol uls hogjihgui ee. holboo baiguuliy gedeg ch zow sanaa l bna. demjij bna
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
129 solongost irmeer bna [1] mglsok 2008-08-20 2141
128 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-08-20 2857
127 Burhan shashnii tuv neegdlee. [3] mglbolor 2008-08-19 2615
126 tuslaach [2] alchuur 2008-08-19 2155
» ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [1] pitty1 2008-08-19 4258
124 ORGODLUUDIIG BARI [1] pitty1 2008-08-19 2783
123 BUSGUIN ZURGIIG EVLUULEREI [1] pitty1 2008-08-19 2086
122 tuvshinbayar medalaa avch bgaa ni [3] nenu 2008-08-18 2855
121 Hurel medal [1] Tgl72 2008-08-18 2408
120 manaihanaihan yalsan shuu-hurel medali [1] tsowoo3 2008-08-18 2248
119 8.14-nii shono ulaanbaatar [1] nenu 2008-08-18 2823
118 ХҮРЭЭЛЛЭЭ УХААНТАЙ БӨГӨӨД ЗӨВ СОНГО. [1] Мичидмаа 2008-08-18 3869
117 ОЛИМПИЙН АЛБАН ЁСНЫ WEB site [1] Munkh-munkh 2008-08-18 2730
116 ichond ger bvlin ajil bna shvv [1] ulambayar 2008-08-17 2612
115 ajil bna ger bvlii ajil [2] ulambayar 2008-08-17 1977
114 Tuvshinbayariin barildaanuudiig bugdiig ni tavij ogooch [1] pleomax 2008-08-17 2147
113 ID: Munkh, ID : 96843226 [3] Munkh-munkh 2008-08-17 2765
112 Монгол наадаан*Дэмбээ* [1] bmbm 2008-08-16 4428
111 Тамирчны алдар [1] pitty1 2008-08-16 3230
110 Монголын бөх Японы бөхийг ялав [1] pitty1 2008-08-16 3115
109 boksiin yalalt [1] vatang 2008-08-15 2993
108 tommy&jerry - НАРААнууд байвал холбоо барин уу [1] aminnytag 2008-08-15 2471
107 Тамирчиддаа баяр хүргэе! [1] pitty1 2008-08-14 2650
106 BAYAR HURGIE [1] DROWRANGER 2008-08-14 2543
105 MONGOL ULS ANHNII OLIMPIIN ABRAGTAI BOLLOO hulan_jag 2008-08-14 3375
104 Сагсан бөмбөгийн тэмцээнд урьж байна.. [1] hacks 2008-08-14 3108
103 Н.Түвшинбаяр ялалтаа авлаа [1] 96843226 2008-08-14 5067
102 tuvshinbayar 8 d uldlee [1] yourloye 2008-08-14 2754
101 이승철 노래 [1] tonik 2008-08-13 2516
100 zalgaarai [4] hudal 2008-08-11 2189
99 ОЛИМПОД ОРОЛЦОХ МАНАЙ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ Levi`s 2008-08-11 7412
98 http://en.beijing2008.cn/ OLIMP-n ALBAN YOSNII WEB SITE [1] 96843226 2008-08-10 12496
97 buudlagiin tamirchid [1] calvin 2008-08-10 3922
96 **Ардыг тэжээхүй рашаан** номноос [2] 96843226 2008-08-10 2972
95 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн [1] 96843226 2008-08-10 3442
94 Баялаг эдгүй ч жинхэнэ баян тэр мөн. [1] 96843226 2008-08-10 3456
93 Ondor bolgodog vitamin [1] hulan turaah tov 2008-08-09 3433
92 Tsagaanbaatar yasan be [2] tasaa 2008-08-09 2412
91 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-09 3297
90 HUH MONGOLIIN UR SAD HUCHIRHEG HUVGUUD OHID MINI hyatad IIN TENGERT EH ORNIIHOO DALBAAG MANDUULJ BUREN ERHET MONGOL ULSIINHAA NERIIG DELHIIN TAVTSAND URGUUREI! file huhtenger 2008-08-08 2167
89 “Бээжин 2008” Зуны XXIX Олимпийн наадам шууд үзэх [1] 몽골 2008-08-08 4740
88 olimpiin neeltiig shyyd neteer uzej boloh yy? [1] mexx 2008-08-08 4029
87 Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг [1] ☆☆☆ 2008-08-08 3729
86 Монгол цэцэрлэг [2] erdemtugs 2008-08-08 3253
85 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна [1] ☆☆☆ 2008-08-08 3400
배너신청
자생병원

배너신청