Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

8- р сарын зурхай

Уншсан 1175 vote 0 2012.08.09 18:29:18

 



 

 

  



 


Хонь


Найзуудын зөвлөгөө буруудаж, эрсдэлд орно
Санхүүгийн байдал сайжирч, эхэлсэн ажлаа дуусгах магадлалтай. Сарын эхээр төлөвлөгөөгөө дахин хянаж үзэх хэрэгтэй. Түнштэйгээ харьцах харьцаагаа өөрчилнө. Бүтээлч мэргэжлийн эмэгтэй хонинууд авьяас чадвараа илрүүлж, бодсон зүйлээ хэрэгжүүлэх болно. Гэнэтийн мэдээ, шинэ үүрэг хариуцлага, гэр бүлийн аахар шаахар ажил таны хамаг цаг зав, хүчийг барах болно. Шинэ хүн, тантай таарамжгүй байдаг хүмүүстэй харьцахгүйг хичээ. Гадны нөлөө таагүй үр дүнд хүргэнэ. Зөвхөн өөртөө найд, итгэ. Найзуудын өгсөн зөвлөгөө, тусламж, алдаа гарахад хүргэж, дэмий зүйлээр оролдох хэрэг гарч мэднэ. Таны амьдралд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирнэ. Ачаалалтай ажиллахгүй байхыг эрхэмлэхгүй бол бие лагшин муудаж болзошгүй.



Үхэр


Үхрүүд заяаны ханьтайгаа учирна
Та нөхцөл байдалд буруу дүгнэлт өгөх магад тул ухаалаг байж, аливаад ул суурьтай, нухацтай хандахыг хичээ. өөрийн хийсэн үйлдлээ зөв гэж махран зүтгэх хэрэггүй. Энэ сард ганц бие үхрүүд заяаны ханьтайгаа учирч магадгүй. Хажууд байгаа хүндээ анхаарал халамж тавьж, эелдэг дотно бай. Харин энэ сарын дунд үед гэрээ хэлэлцээр байгуулах, ажил хэргийн уулзалт хийхэд тохиромжтой. Од гаригс зорилгоо биелүүлэх, нэр алдар хөөцөлдөх, хүслийг тань дэмжиж байна. Харин түншдээ хэт итгэж найдах, дотны хүмүүсээсээ тусламж хүсвэл олон таагүй зүйлд хүрэхийг анхаар. Сэтгэл санааг тань зовоож байсан асуудлуудыг нааштайгаар шийдэгдэнэ. Дотны хүн тань танд хариулж баршгүй их ач тус хүргэнэ. Ажил дээр таны талаар цуу яриа хов жив тарааж, гүтгэж мэдэх тул сонор сэрэмжтэй байхыг эрхэмлэ. Хүнтэй танилцаж, амьдралын тань хэв маягийг үндсээр нь өөрчилж мэдэх ямар нэгэн мэдээ ирнэ. Хайнга зан, гутранги үзэл тань нөхцөл байдалд зөв дүгнэлт гаргахад саад болно.



Ихэр


Албан тушаал ахина
Сарын эхээр оддын нөлөөгөөр нэр хүнд олох, албан тушаал ахих зэрэг магнай тэнийсэн мэдээ эсвэл маш их мөнгө орж ирэх ашигтай санал хүлээн авч магадгүй байна. Эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Дайснуудын чинь далд явуулга, атаа жөтөө эсвэл буруу зөвлөгөө таны ажил амьдралд саад болж болзошгүй. Аливааг эргэцүүлэн бодож, бясалгал хийвэл ажил үйлс бүтэмжтэй байх болно. Орлого зарлагаа нарийн тооцохгүй бол санхүүгийн хямралд орж магадгүйг анхаарах хэрэгтэй. Сарын сүүлээр бизнес, худалдааны төлөвлөгөө, арилжаа наймаанд таатай. Төсвийн байгууллагад ажилладаг ихрүүдэд албан тушаал ахих боломж олдоно. Уужуу тайван сэтгэл, харилцаа, оюун санааны тогтворжуулвал ажил үйлс бүтэмжтэй байна. Ихрийнхэн эрүүл мэнддээ анхаар. Хайртай хосуудын хооронд үл итгэлцэл гарч сэтгэл хөрөх эсвэл хэрүүл хийх бололтой.



Мэлхий


Мэлхийнүүд зүрх сэттэлийн асуудлаа шийдэх хэрэггүй
Сэтгэл санаа өөрчлөгдөж, хөнгөн хийсвэр зан гаргаснаас болж өдөр тутмын ажил төрлөө явуулахад саад болно. Энэ бүхнээс гарахын тулд хүчээ дайчлах, цэцэн цэлмэг ухаан гаргах шаардлагатай. үүнээс болж гэнэт дүрсхийтэл уурлаж, бэртэж гэмтэж болзошгүй. Сарын дунд үед ажил хэргийн түншдээ хэт их итгэж бопохгүй. Мөн дотны хүмүүсээсээ тусламжхүсэх хэрэггүй. Энэ бүхэн зөвхөн ажил төрөлд саад болжуур бухимдлыг хүргэх болно. Төлөвлөөгүй аялал, зугаалгаар явах магадлал маш өндөр байна. Зүрх сэтгэлийн асуудлыг шийдэх хэрэггүй гэж од гаригс зөвлөж байна. Сарын сүүлээр амьдралыг үндсээр нь өөрчилж мэдэх ямар нэгэн сураг ирж магадгүй. Чухал шийдвэр гаргах шаардлага гарна. Гэвч гутранги байдал, сэтгэл санааны хямралд орсноос болж нөхцөл байдлыг зөв дүгнэж чадахгүйд хүрнэ. Гэсэн хэдий ч ямарч байсан эцсийн шийдвэр гарга. Ингэснээр санаа сэтгэл амарч, тайван байдлаа буцаан олж авна.



Арслан


Зүрх сэтгэлээ дага
Сарын эхээр амьдралын чухал шийдвэр гаргах шаардлага гарна. Хамаатан садан дотны хүмүүстэйгээ сэтгэлийн мухарт үлдсэн гомдол гутралаа тайлж сайхан ярилц. Хүнд туслах гэж халаасаа гөвөх, зоригтон байх гэж болчимгүй үйлдэл хийхээс болгоомжил. Худалдаа наймаанаас санхүүгийн хямрал амсаж мэднэ. Хайртай хүнтэйгээ захиран тушаах маягаар харилцаж эрх чөлөөг нь боогдуулбал хожим гэмшинэ. Харин сарын сүүлээр хянамгай байхгүй бол шинээр эхэлсэн ажил сүйрэх буюу эсвэл хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Элдэв хов жив, гүтгэлэг, танихгүй хүмүүсийн зөвлөгөөнөөс болгоомжилж, гэр бүлийнхнээсээ бусад хүмүүсээс зай барь. Хайр дурлалын асуудал дээр та туршлага, найз нөхдийн зөвлөгөө биш зөвхөн өөрийн зүрх сэтгэлийн дуудлагыг дага.



Охин


Баярт мэдээ ирнэ
Сайхан мэдээ, ашигтай санал нилээд ашиг орлого авчирна. Гэнэтийн мэдээ, шинэ үүрэг хариуцлага, гэр бүлийн аахар шаахар ажилд та нэлээн их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулна. Энэ үед та найз нөхдийн тусламж зөвлөгөөг авбал алдаа гаргахаас сэргийлж, цаг заваа дэмий зүйлд зарцуулах хэрэггүй болно. Албан тушаалаа өөрчлөх, өөр ажилд орох, нүүхэд тааламжтай байна. Хувийн амьдралд гэр бүлийн хэн нэгний хөнгөн хийсвэр явдал, хардалтаас болж асуудал үүсэх магадлалтай. Түнш болон хөрш чинь таны амьдралд гай учруулж мэдэх тул болгоомжтой бай. Удаан хүлээсэн мэдээ ирнэ. Таны хувийн амьдрал болон ажилд томоохон таатай өөрчлөлт хийх мэдээ ирж магадгүй. Мөн энэ сард таны сзтгэлд удаан хугацаанд дурсагдах баярт мэдээ ирнэ.



Жинлүүр


Хайртай хүмүүс харилцаагаа сэргээнэ
Санхүүгийн ашиг, сонирхолтой санал ирж магадгүй. Гэхдээ танд цагийг нь олж чухал шийдвэр гаргахад хүнд байх болно. Ямар ч ажлыг зоригтой барьж авснаар удахгүй амжилтад хүрнэ. Сэтгэл хөдлөлөө барь. Хэт санаачлагатай ажилласнаар таны сайн чанар дарагдана. Сарын хоёр дахь арав хоногт биеийн хүчний ажил хийж, спортоор хичээллэн, агаарт удаан хугацаагаар зугаалаарай. Ямар ч асуудлаар бусдын санал бодолд тулгуурлан, тусламж хайх хэрэггүй. Хайртай хүмүүс харилцаагаа сэргээнэ. Сарын эцэст хуучин андтайгаа уулзаж, төөрсөн хайраа олохыг хүснэ. Татгалзахгүй бол хардлага, хэрүүл салалт, гэр бүлийн таагүй асуудалд хүргэж магадгүй. өөрийнхөө болон ойр дотныхныхоо эрүүл мэндэд анхаарахыг одод зөвлөж байна.



Хилэнц


Таны төлөвлөгөө дэмжигдэж, эрх бүхий хүмүүс тусална
Энэ cap хилэнцийнхний ажил төрлийн асуудал аажмаар шийдэгдэж, алдагдсан баяр баясгалан, тогтвортой байдлаа эргүүлэн олж авна Ойр дотны хүмүүстэй холбоотой таатай мэдээ сонсогдоно. өөртөө болон, эргэн тойрныхондоо итгэвэл сэтгэл сэргэнэ. Сарын дундуур идэвхтэй ажиллах, шинэ мэргэжил эзэмшихэд таатай байна. Таны төлөвлөгөө дэмжигдэж, эрх бүхий хүмүүс тусална. Санхүүгийн ямар ч асуудал гарахгүй. Урлагийнхан илүү амжилттай байх болно. Биеэ барьж, зөв замаар замнавал бодсоноо биелүүлэх боломж гарна. Сарын эцэст амьдралдаа хүнд шийдвэр гаргаж мэднэ. Зөвхөн өөртөө л итгэ. Хамтрагчдаа түших, ойр дотныхноосоо тусламж хүлээх хэрэггүй. Танд саад болж уцаар төрүүлэхээс өөр ашиггүй. Хувийн асуудлаа зохицуулж чадах байх. Гэхдээ амьдралын тань гол хүсэл биелэгдэхгүй болсонд багагүй сэтгэлээр унана. Таны шаардлага дэндүү өндөр байдгаас хамтрагчдын тань зарим зүйл сэтгэлд хүрэхгүй байгаа гэдгийг бодолцоорой.



Нум


Ажил хэргийн ашигтай санал хүлээж авна
Сэтгэл санаа өөдрөг байдал хувийн амьдралд чинь сайн нөлөөлөх бололтой. Эргэн тойрны хүмүүст талархах болно. Гомдлоо амархан мартдаг чадвар тань муудалцсан хүнийг эсэргүүцэх боломжгүй болгоно. Од гаригс нэр алдарт хүрэх гэсэн хүсэл зорилгод тань тусална. Сарын хоёр дахь арав хоногт хариуцлагатай шийдвэр гаргах, ажил болон гэр бүлдээ идэвх зүтгэл гаргахад сайн байна. Ажил хэргийн шинэ ашигтай санал хүлээж авах, хүнтэй танилцахад онцгой анхаарал хандуул. Энэ бүхнийг өөртөө ашигтай байхаар ашиглах нь чухал шүү. Хууль шүүх, хэрүүлийн асуудлыг өөртөө ашигтайгаар шийдвэрлэхэд тохиромжтой. Сарын эцэст ямар нэг зүйлийн төгсгөл таны сэтгэлд таарахгүй байж магад. Ойрын хүндээ гомдсон гомдол чинь том хэрүүл маргаанд хүргэнэ.



Матар


Чухал үйл явдал тохиолдоно
Сарын эхээр саяхан танилцсан шинэ танилаасаа сэрэмжлэхийг од эрхэс анхааруулж байна. Сайхан мэдээ, ашигтай санал танд их хэмжээний мөнгө авчирна. Эмэгтэйчүүд эр нөхрөөсөө эсвэл найз залуугаасаа бэлэг асна. Матруудын хайр сэтгэлийн асуудал од эрхсийн тааламжтай нөлөөнд байж гэнэтийн баярт мэдээ дуулна. Сарын дундуур шинэ бүтээлч санаа хэрэгжүүлэх эсвэл хуучин асуудлаа өөр аргаар шийдэхэд ээлтэй байна. Эсрэг хүйснийхээ төлөөлөгчидтэй харьцахад гайхалтай өдөр. Аль эртнээс хүссэн мөрөөдлөө биелүүлж, хувийн харьцаанд амжилт гаргах хамгийн тохиромжтой үе тохиож байгааг одод зөвлөж байна. Харилцаа холбоо тогтоох, сэргээх, идэвхтэй амрах, наргиж зугаацахад тааламжтай үе.



Хумх


Гэр бүлээ нэгдүгээрт тавь
Энэ өдрүүдэд хамтрагчдын хоорондын харьцаа таатай байж гэр бүлийн харьцаанд хүртэл эерэг нөлөөлнө. Харин хажуудаа байгаа хань нөхрөө хайр энхрийллээр дутаж байгааг та мэдрэх хэрэгтэй. Тиймээс ажил хэргээ хоёрт тавьж гэр бүл, хувийн амьдралаа чухалчлаарай. Нас огтсон хумхууд өсвөр насны хүүхдийнхээ хүмүүжилд анхаар. Гэхдээ маргаантай асуудлыг харилцан хүндлэлээс өөр аргаар шийдэх боломжгүйг ухаар. Мөн энэ өдрүүдийг өөрийн буруу зөрүүг тунгаан бодож, сэтгэлээ ариусгахад зориул. Худалдаа арилжааны тал дээр алдаа гарч, санхүүгийн гарз хохирол амсах ч сэтгэл санааны өөдрөг байдал, хувь заяаны эргэлтийг тааламжтай зүг рүү эргүүлнэ. Дайсагнагчийнхаа явуулгыг даван туулахад бэлэн бай. Зовлон жаргалаа хуваалцаж чадах хамгийн ойр дотно хүмүүстэйгээ хамт өдрийг өнгөрүүлэхийг одод зөвлөж байна.



Загас


Муу мэдээ хүлээн авахад бэлэн бай.
Гэнэтийн ямар ч мэдээнд бэлэн бай, энэ үеэр тохиолдох ёстой үйл явдлуудыг аль болох тайван хүлээж авахын тулд сэтгэл санаагаа бэлд. Санамсаргүй танилцсан хүн зарим загасны амьдралд өөрийн ул мөрөө үлдээнэ. Эсвэл гашуун дурсамж үлдээх хүнд гарз, хохирол тохиолдож магадгүй. Энэ үеэр өвдвөл хүндэрч эдгэрэхгүй удах магадлалтай тул анхаарал болгоомжтой бай. Ажил хэргийн уулзалт хийж, гэрээ хэлэлцээр байгуулах болон шинэ, сонирхолтой санал хүлээн авахад тохиромжтой үе. Гэр бүлийн чанартай эмзэг асуудлыг шийдвэрлэх таатай боломж тохионо. Хүчээ хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Гэрлэх, жирэмслэх, томоохон худалдаа хийхэд тааламжгүй. Гэрээсээ гадуур амарч, орчин, сонирхлоо өөрчилж болно.




profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6434136/f8e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211258
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239208
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366539
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365177
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524179
37326 hyamd zarlaa [1] gss 2012-08-10 883
37325 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-08-10 707
37324 hi turuh emleg asuuy [1] hench heregte 2012-08-10 816
37323 HUMSUG KONTUR SHIVNE lady_2012 2012-08-10 647
37322 ХИЙМЭЛ ШҮД ХЯМДРАЛТАЙ ХИЙЖ БАЙНА """ shudnii emneleg 2012-08-10 789
37321 ГОО САЙХНЫ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА ( халууны амралтанд зориулсан хямдрал) Гоо үзэмж 2012-08-10 662
37320 medmeer bna hariulaad ogooch [3] einj 2012-08-10 1332
37319 onst juhal tuslamj uuruuruu 2012-08-10 1214
37318 asuuy.hariulj tus bolooch.busguichuude. [2] 0033 2012-08-09 1109
» 8- р сарын зурхай эди хугда 2012-08-09 1175
37316 Tera Enc гоо сайхны барааг хэрэглэсэн хэн боловч цагаан хаш шиг арьстай болно maayaa 2012-08-09 970
37315 asuuyaaa mb&mz 2012-08-09 605
37314 http://kirikos_baby.blog.gogo.mn/index.html chevon 2012-08-09 717
37313 Em ajil gatsaa 2012-08-09 937
37312 68-1 gesen tamga solongosiin hel deer daruulahaar heden jiliin daraa ergej orj irj bol.oh ve [2] gerelgerel24 2012-08-09 997
37311 AGABAN huuhdiin tereg zarna uuchil 2012-08-09 642
37310 ГОО САЙХНЫ ЧАДВАРЛАГ ЭМЧ НАР ҮЙЛЧИЛЖ БАЙНА ( халууны амралтанд зориулсан хямдрал) Гоо үзэмж 2012-08-09 602
37309 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-08-09 523
37308 **УРГАЦЫН БАЯРААР ** ЧЭЖҮ АРАЛААР АЯЛАЦГААЯ 10/01 -10/03 ХҮРТЭЛ **010-7566-7074**xanatour** ***5- CAP** 2012-08-09 624
37307 ene huntei yaaj holboo barih ve? [1] yuve5465431321 2012-08-09 1054
37306 **ЗУНЫ SUPER ХЯМДРАЛ 55% **ГОО САЙХАНЫ МЭС ЗАСАЛ** ДАВХРАА --600,000w НҮДНИЙ ДООД ЗОВХИ ТАТАЖ ҮРЧЛЭЭ АРИЛГАХ -- 700,000*( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 ***5- CAP** 2012-08-09 617
37305 SEOUL ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ * ӨДӨР BVP 9-21 ЦАГ ХҮРТЭЛ ** БҮТЭН САЙНД 9-13 ХҮРТЭЛ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА **010-7566-7074** ***5- CAP** 2012-08-09 632
37304 medeh hun baibal zubulguu uguuch pls... tengis999 2012-08-09 598
37303 turuh emneleg olloo [1] let'sbe 2012-08-09 1018
37302 tyn ydaxgvi torox yuma,yum asuuya [3] narsar_11 2012-08-09 2782
37301 yaj turahuu? [5] jeonju-s 2012-08-09 1100
37300 baraa boondoj avna tsooxor 2012-08-08 615
37299 KHAN BANK-nii Aztan boln Ongontsnii tiiz xojooroi file money$$$ 2012-08-08 639
37298 ХУВЬЦААНЫ ДАНСАА НЭЭЛГЭЭРЭЙ 8.10-nd 09:00-21:00 hurtel ajillana file broker2 2012-08-08 582
37297 Skytel-ийн дугаар нэгжийн худалдаа.Та мессенжер хаягаар холбогдон шинэ дугаар,картаа худалдан аваарай BANK_BANK 2012-08-08 764
37296 huuhediin tom duguitai tereg zarna cd.key.crack 2012-08-08 639
37295 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-08-08 490
37294 emegtei buudliin ajil baina incheonii buchond utas 010 8409 0721 gerelgerel24 2012-08-08 527
37293 FINEPTC.COM oos toglood $ avsan hun bnuu lovehair 2012-08-08 777
37292 hatsriin honhorhoi sain hiideg gazar medeh hun bnu amira_006 2012-08-07 1221
37291 BAIR BAINA YAARALTAI SUUH HUN HAIJ BNA mishka88 2012-08-07 682
37290 Naiziigaa haij ba Гоо үзэмж 2012-08-07 807
37289 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ gnew2 2012-08-07 497
37288 jiremsen tuslaarai [3] Anarhan 2012-08-07 1031
37287 ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЙХ ТАНЫ УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ file broker2 2012-08-07 591
37286 hi yaraltai hariulh tuslaach [1] einj 2012-08-07 775
37285 busguichuudee meddegni hariulj tuslaarai [3] gerelgerel24 2012-08-07 999
37284 Bvsguichuudee I pad nd yaj gmobile suulgah ve [1] mozart9 2012-08-07 626
37283 Бөөний бараа Altangerel_delguur 2012-08-07 999
37282 tuslaarai hyyhnyydee ostr 2012-08-07 678
배너신청
자생병원

배너신청