Бичлэгийн тоо 2,391
Би Монголд ирээд хэд хоноод хоолны хордлого ч юму юу ч юм тусав. Ирээд л монгол хоол, мах идээд зүгээр л байсан юм даа.Тэгсэн нилээн хэд хоноод гэнэт болохоо байлаа даа. За тэгээд эмнэлэг бараадав асуув, сураглав, үзүүлэв. Тэгсэн зарим нь ирээд шууд иймэрхүү болдог зарим нь хэд хоноод, зарим нь бүр жил болоод ч юм уу өвддөг гэх юм даа. Эмч ч тэгж байна, гадаа үзүүлж байгаа Солонгос дахь хөдөлмөрийн цагаач байсан хүн ч тэгж баталж байна.
Монголд хүнсний аюулгүй байдал гэдэг юм алга гээд хэлвэл бараг буруудахгүй байх. За би Солонгост байхдаа ** Гэр гэртээ хүнс** гээд нилээн бичсэн дээ.Тэгэхэд зарим нэг нөхөд үнүтэй амталгаа гээд л байсан.
За тэгж үнэтэй амталгаа гэсэн хүмүүс бол Хятадаас хүнс оруулж ирэгчдийн гэр бүл, хамсаатан мөн. Эсвэл тусламжын нэртэй хүнсний **ХОГ** оруулж ирэгчдийн гар хөл. Бурхан минь Энэтхэгээс орж ирсэн нөгөө алдартай *Миний дэлгүүр*-н сүлжээгээр тараадаг элсэн чихэр, цагаан будаа 2-г харлаа. Энэ бол арай дэндүү юм байна лээ. Тэгсэн тэндээс авч байгаа эгч /60 гаран насны/ хүүхэд нь солонгост байдаг гэнэ. Тэгээд үнэгүй гэхээр нь ирж авч байгаа гэнэ дээ. Би бүр сайн асуулаа. Хүүхдүүд чинь мөнгө явуулахгүй байна уу? Тэнд баривчилгаа ихтэй хэцүү л дээ гээд. Тэгсэн хүүхдүүд нь виз-тэй гэнэ.хэхэ.
Тэднийхээ зовж олсон мөнгийг хэмнээд л гэж байна шүү дээ. Солонгост хамгийн хямд будаа, элсэн чихэр нь Монголд Бээжингийн гэдэг элсэн чихэр, будаанаас илүү юм байна лээ шүү.
Үнэхээр монголд амьдрагсадад үнэтэй ч гэсэн амталгаа, чанар, эрүүл хүнсийг үзүүлмээр санагдсан шүү. Та бүхэн хоорондоо ярилцаад, тэр сүмийн тусламжын будаа, элсэн чихэр биш өөрсдөө аваад харин тэр сүмийн унаа байрыг ашиглаад Монгол руу ачуулаарай. Монгол махнаас болж биш импортын бараанаас болж та бүхэн эх орондоо ирээд заавал гэдэс дотор чины өвдөх болчихоод байна шүү. Ходоод, элгээ гамнаараа. Энд ирхэд чинь нэг бол та өөөрөө & гэрийнхэн чинь өвчтэй байх болчихоод байгаа юм байна лээ шүү.
aaatravel39@yahoo.com
ter ch unen bh sh say ml yvaad irsen chin ter tuslamjiin budaanaas ot horhoi ogtonii baas garch bh ni tv-geer garsan hed honog gedes obdood unehee aldsan tegeed bas emnelgt ochood uzuuleh gahaar daatgaliin devter neheed bhgui geheer hund surtal gergaad neeree mgl-d amidrah uneheer hezuu bolson bna lee
zugeer ,zugeer mglchuud chononii xodoodtoi uchiraas xordood uxchixgui kkkkk