jasen
Бичлэгийн тоо 4,494
Н.БАГАБАНДИ

-ТИТЭМ ҮГ-
Ямар хүмүүсийн хүрээлэлд байгаагаас чиний ажил үйлс, амжилт ололт, цаашлаад амьдрал чинь бүхэлдээ өөдрөг байх уу, өөдлөхгүй нэг хэвэндээ үргэлжлэх үү гэдэг нь ихээхэн хэмжээгээр хамаарна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тиймээс өөрийн хүрээллээ ухаантай бөгөөд зөв сонго. Сайныг дагавал сарны гэрэл гэх монгол үг маш их гүн утгатай, холын хараатай.

Чиний хамгийн ойрын хүрээлэлд байгаа хүмүүс чинь хэн бэ? Тэд ямар хүмүүс вэ? Итгэж, найдаж болох хүн үү? Нарийн нандин зүйлээ тэдэнд нууж хаалгүй ярьдаг уу? Чамд бусдын зөвлөлгөө хэрэгтэй үед тэд чин сэтгэлээсээ хэлж, зөвлөдөг үү? Эгзэгтэй мөчид хуурчихгүй, худалдчихгүй байх болов уу? Чамаас хэзээ ч, ямар ч үед урвахгүй хань нөхөр чинь байж чадах уу? Буруу зөрүү зүйлд уруу татах муу зан, зуршилгүй биз? Ойрын хүрээний хүмүүсээ энэ асуултуудын дагуу үе үе шинжиж байхад буруудахгүй.

Чиний хамгийн ойрын хүрээний хүмүүс – гэр бүлийнхэн чинь. “Уг сайтыг харж урагла” гэж залуучуудад хандан захиж хэлдэг үгээ давтан хэлье. Энэ туйлын чухал шүү. “Уг муутыг усан дотроос ч түймэр авна”. Сайн яваа эр болгоны цаана зайлшгүй нэг хүчирхэг эмэгтэй байдаг нь гарцаагүй. Сайн эхнэргүй эр амжилтад хүрч байсан тохиолдлыг бодож олох гээд үзээрэй. Олдохгүй л болов уу. Олдсон ч өдрийн од шиг ховор үзэгдэнэ биз ээ.

Чиний ойрын хүрээний хүмүүс – найз нөхөд чинь. Хүний амьдрал богинохон. Аливаа хүн өөртэйгөө харилцахад таатай тийм хүмүүсийг олж нөхөрлөдөг. Нэг ангид гуч гаруй хүүхэд байлаа гэхэд тэднийхээ хоёр, гуравтай нь л илүү дотно үерхэж, сэтгэл юугаа уудлан ярилцдаг байх жишээтэй. Ажлын хамт олны дотроос ч бие биенийгээ ойлголцох, үзэл бодол ойр, итгэл даах тийм цөөн хүмүүстэй найрсаг харилцаатай байж, ойртон дотносдог. Сайн нөхөд хувь тавилангаараа уулзан учирдаг юм. Хүнийг ханилж яваа нөхрөөр нь шинж гэдэг ухаалаг үг ч бий. “Бүх зүйлээ ярьж болох тэр хүн миний нөхөр мөн”. Жинхэнэ найз нөхөд байхын тулд бие биендээ итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл эвддэг найз – хамгаас аюултай дайсан байдгийг мэд. Баялаг бол нөхөр биш, харин нөхөр бол баялаг. Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин итгэж үл болох замын хань байдаг учир хашир хянуур бай. Чиний амжилтанд өөрийн ололт мэт чин сэтгэлээсээ баярлаж, эрч хүч нэмдэг нөхөд – жинхэнэ нөхөд.

Дутагдлыг чинь хаацайлаад дуугүй өнгөрдөг хэтэрхий тэвчээртэй буюу мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй дүр эсгэдэг хэтэрхий хайнга хүрээллийг бүү сонго. Дутагдлыг чинь нүднээс далд шивнэн ярьдаггүй, нүүрэн дээр чинь ил хэлдэг хүмүүс жинхэнэ нөхөд. Дутагдлыг сануулан хэлж өгч буй хүнд тухайн үедээ хэн ч дуртай, таашаалтай байх нь ховор. Тэгсэн хэрнээ эд нар итгэж болох хүн мөнөөс мөн учир чиний ойр хүрээлэлд шалгаран үлдэх нь гарцаагүй.

Хүмүүс үзэл бодлоороо нэгдэн нэг хүрээлэлд багтан нэгэн зорилгын төлөө тэмүүлж байна. Аль хүрээлэлд нэгдэн нийлэх нь хүний өөрийнх нь эрх хийгээд сонирхлын асуудал юм. Гэхдээ өнөөдөр нэг хүрээлэлд байгаа нь үүрдийн нөхөд байх баталгаа биш. “Чиний нөхөр мэт дүр эсгэдэг дайсан илүү аюултай”. Ер нь жинхэнэ дайснууд өөрсдийн чинь дотор байдгийг мартаж болохгүй. Хорт могой ойроос хатгадаг гэдэг. “Ойр дотно хүмүүсийн хоорондын дайсагнал онцгой эвлэршгүй байдаг” тул аль болохоор тийм байдалд хүрэхгүй учир явдлаа олж байх нь чухал.

Хүмүүс сонирхол, дуртай зүйлсээрээ сүжрэн нэг хүрээлэлд багтах нь элбэг. Сонирхсон зүйлдээ хүч боломжоо төвлөрүүлж, нэгдэн нийлж түмэн олны нийтлэг тусын тулд хамтран зүтгэвэл нэн сайн. Дотоод, гадаад холбоо харилцаа сайтай, итгэлт түншүүдтэй, хөрөнгө мөнгөний бололцоотой иргэд янз бүрийн клуб, иргэдийн байгууллагад нэгдэн, нэг хүрээлэл бүрдүүлж, нийтийн тусын төлөө ашгийн бус үйл ажиллагаа өргөнөөр эрхлэх болсон нь буянтай ажил. Сурч мэдэх, хийж бүтээхийн төлөө сонирхол юугаа нэгтгэн, нэг хүрээлэл үүсгэж, санал бодлоо солилцон, дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж, бие биенээ нөхөн сэлбэж яваа бол бүр сайн.

Мөрийтэй тоглоомонд сонирхол нийлж, дөрөө харшуулан хатирч яваа бол тун муу. Олсноо дуусгаж, хурааснаа барж, өр зээлийн хар ангал руу сайн дураар ойчих бэлтгэлийг хангаж өгдөг адгийн хорлол бол мөрийтэй тоглоомны дон шүглэх гай барцад юм. Түүнийг нүдэндээ үзэж, гартаа барих нь бүү хэл чихэндээ үл сонсохыг хичээн холын хол яв. Архи, тамхины андууд болж өөрийгөө болон ойр тойрныхноо хордуулж, сэтгэлийн дарамтанд зовоож яваа бол бүр ч муу. Архи, тамхины хүрээлэлд анд нөхөд мэт хамт сажлах тэд аюулт дайснаас ч долоон дор урт удаан хугацаанд тарчлаан зовоох хор цацаж явна гэдгийг эрхбиш ойлгох хэрэгтэй.

Мэдэхгүй, чадахгүй зүйлээ бусдаас асуухдаа бүү ичиж зов. Чиний эргэн тойронд ухаантай олон хүн бий. Бусдаас сайн яваа тэр хүмүүс өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, тусалж дэмжихэд хэзээд бэлэн байдаг юм. Чиний ажиллахыг хүсч байгаа салбарт чинь их амжилт гаргасан хүмүүсийн хойноос уйгагүй хөөцөлдөж хайж ол. Энэ хүн чиний багш. Амьдралын бүхий л чиглэлээр ийм багшийг олж болно. Бизнес, амьдралаа зөв авч явах арга ухаан, спорт, удирдахуйн ухаан, бичиг цаасны ажил гэх мэт. Багшаа яаж олох вэ? Тогтсон бэлэн жор би хэлж чадахгүй. Гэхдээ нэг зарчим хэлж өгье.

“Сурагч бэлэн болсон бол багш өөрөө аяндаа гараад ирдэг” гэсэн зарчим. Юуны өмнө юу сурч, ямар чиглэлээр ажиллахыг хүсч байгаагаа эргэлзээ тээнэгэлзээгүй тогтож, бие хийгээд сэтгэл зүйгээ бэлдсэн байх шаардлагатай. Өөрөө бэлэн биш бол зуун сайн багш байгаад тус нэмрээр бага. Сайн багш чиний юу чаддаг, юу чаддаггүйг эхлээд шалгана. Багш чамайг ирлэж хурцалж өгнө. Миний улс төрийн ажлын гараа Төв аймгаас эхтэй. Гуч шахам жилийн тэртээ дөнгөж их сургууль төгссөн инженерийн дипломноос цааш юу ч үгүй шахам намайг хүлээж авсан хамгийн том дарга маань Төв аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэндийн Адьяа хэмээх эрхэм хүндтэй хүн.

Хурдны морь уяж байгаа хүн морио давхар хөлслөх гэдгийн утга учрыг сайн мэднэ. Сайн дарга нар ажилтнаа давхар хөлсөлж шалгадаг байсан юм. Нэг өдөр Ц.Адьяа дарга дуудаж байна гэв. Даргын өрөөнд орлоо. Хэдэн хуудас бичгийн цаас өгөөд зөвлөлгөөн дээр хэлэх үгийн төсөл миний өрөөнд, наанаа суугаад бич гэлээ. Төсөл монгол, орос хэл дээр байх ёстой гэнэ. Үзэг, цаас хоёроос өөр ашиглах зүйл байхгүй.

Энэ хүний бэлэн байгаа чадвар ямар юм бэ? Тархи толгойд нь юу байна? Чиглүүлээд, заагаад өгвөл гайгүй ажилтан болох найдвар байна уу, үгүй юу гэдгийг өөрийн биеэр шалгаж байгаа хэрэг. Тулхтай, туршлагатай мундаг хүмүүс ингэж л хүнээр хүн хийх зам мөрийг нь зааж, зөв тавилын суурь үндсийг бат суурилуулж өгдөг байсан юм. Ц.Адьяа дарга бид бүгдийн багш. Хэлж ярихыг нь хүндэтгэн сонсоно. Үйлдэл хөдлөлийг нь дагаж дууриахыг оролдоно. Түүнээс сүрдэнэ. Мэдлэг чадвараараа ч, дадлага туршлагаараа ч, зангарагаараа ч давамгайлна. Удирдах хүнд зангарага гэж нэг маш чухал юм бий. Зангарага багатай удирдагч өргөн олны хүндлэлийг хүлээхгүй.

Бусдаас илүү хүнээс хүрээлэл нь айна, хүндэтгэнэ, дальдчина. Дутуугийн айдас хэзээд ичгэвтэр бөгөөд адгийн айдас байдаг юм. Ц.Адьяа даргын хэлдэг үг нь үнэн бөгөөд далайцтай, хийдэг үйл нь зөв бөгөөд даамай, бусдыг биеэрээ үлгэрлэн дагуулна. Хувийн дутагдал үгүй. Байсан ч хүрээлэлдээ эс харуулна. Эрүүл саруул хүрээлэл бий болгоно. Ерөн нас дөхөж яваа энэ эрхэм хүний ухаан санаа нь сав саруул. Хэлэх ярих нь цэгцтэй. Биеэ авч явах байдал нь эрхэмсэг, цэвэр цэмцгэр хэвээр. Ц.Адьяа дарга одоо ч бидний хамгийн сонирхолтой, ухаантай харилцан ярилцагч, зөвлөгч хэвээр.
Амьдралынхаа бүхий л салбарт чамайг үнэн сэтгэлээсээ дэмжих, урам зориг, эрч хүч нэмэх, зорилгодоо хүрэхэд чинь түлхэх, ирлэж хурцалж байх, бурууг чинь шүүмжилж, зөвд чинь баяр хүргэн урам хайрлах тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Урам магтаалын элэгсэг үгийг өөрийн хүрээллийнхэндээ харамгүй хэлж бай. Нэг, хоёрхон элэгсэг үг хүнийг аз жаргалтай болгоно. Сайн хүрээлэл бүрдүүлж чадсан бол чи амжилт, ололтдоо эргэлзэх хэрэггүй, азтай хийморьтой байх болно.

Монголд ЦӨлжилтӨӨс сэргийлэх хӨдӨлгӨӨний амжилтад хҮрсэн тохиолдол
БНСУ-ын “Ногоон Ази” Төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн  дарга У Ки ЧҮл


“Цөлжилт явагдаж буй газарт мод болон өвс ногоо таривал ургах уу, боломжгүй биш үү”, “Монголчууд нүүдлийн уламжлалтай ард түмэн учраас мод тарих туршлага багатай биз дээ”
Дээрх асуултуудыг манай “Ногоон Ази” (Green Asia Network-Иргэдийн мэдээллийн төвийн шинэ нэр)  төрийн бус байгууллага өнгөрсөн 10 жилийн турш Монголд цөлжилтөөс сэргийлэх хөдөлгөөн өрнүүлж   байхад гадны олон  хүн тавьж байсан юм. 10 жилийн турш би эдгээр асуултууд нь буруу гэдгийг нотлохын тулд ихээхэн чармайж ирсэн билээ. Үүний үр дүнд Монголд цөлжилтөөс сэргийлэх хөдөлгөөнийг амжилттай явуулж болох юм гэдгийг нотолсон төдийгүй бодитой  хэрэгжүүлсээр ирэв.
Ингээд цөлжилтөөс сэргийлэх хөдөлгөөнийг өрнүүлж байхад бидэнд учирсан бэрхшээл болон амжилтын талаар Та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.

2008 оны  дөрөвдүгээр сард “Ногоон Ази” ТТБ нь   Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Булган аймгийн Баяннуур сумын оршин суугчдын дунд “Мод тарьж буй талаар миний бодол” хэмээх судалгаа явууллаа. Судалгаанд нийт 100 гаруй хүн оролцсон бөгөөд мод тарих ажил эхэлснээс хойш иргэд   ямар ойлголттой болсон талаарх асуултад нийт судалгаанд оролцогчдын 88 хувь нь “Мод тарих нь агаарын бохирдол болон цөлжилт зэрэг байгаль орчны асуудлыг шийдэхэд зайлшгүй хэрэгтэй” гэж хариулсан бөгөөд  гурван хувь нь “Модыг хүн тарьдаггүй, байгалийн жамаар ургадаг” гэсэн хариулт өгсөн байлаа. Харин “Мод тарих нь бэлчээрийн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд хор нөлөө учруулдаг учраас мод тарьж болохгүй”, “Мод тарих нь чухал гэдгийг мэддэг боловч заавал тарих шаардлагагүй” гэсэн хариултыг сонгосон хүн нэг ч байхгүй байв. Энэ судалгааны үр дүн нь нүүдэлчин монголчууд  мод тарихыг муугаар боддог гэсэн гадны хүмүүсийн нийтлэг ойлголтоос огт өөрөөр гарч байлаа. Ялангуяа  Булган аймгийн Баяннуур сумын нийт 332 өрхийн 235 нь мал аж ахуй эрхэлдэг. Энэ  ажлыг биеэрээ хийж мэдэрсэн иргэдэд мод тарих  нь харин ч  амьдралд сайнаар нөлөөлнө гэдгийг харуулсан нотолгоо болсон юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/641484/080/trackback

profile

эди хугда

2012.12.07 20:10:29
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
129 solongost irmeer bna [1] mglsok 2008-08-20 2141
128 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-08-20 2857
127 Burhan shashnii tuv neegdlee. [3] mglbolor 2008-08-19 2615
126 tuslaach [2] alchuur 2008-08-19 2155
125 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [1] pitty1 2008-08-19 4258
124 ORGODLUUDIIG BARI [1] pitty1 2008-08-19 2783
123 BUSGUIN ZURGIIG EVLUULEREI [1] pitty1 2008-08-19 2086
122 tuvshinbayar medalaa avch bgaa ni [3] nenu 2008-08-18 2855
121 Hurel medal [1] Tgl72 2008-08-18 2408
120 manaihanaihan yalsan shuu-hurel medali [1] tsowoo3 2008-08-18 2248
119 8.14-nii shono ulaanbaatar [1] nenu 2008-08-18 2823
» ХҮРЭЭЛЛЭЭ УХААНТАЙ БӨГӨӨД ЗӨВ СОНГО. [1] Мичидмаа 2008-08-18 3869
117 ОЛИМПИЙН АЛБАН ЁСНЫ WEB site [1] Munkh-munkh 2008-08-18 2730
116 ichond ger bvlin ajil bna shvv [1] ulambayar 2008-08-17 2612
115 ajil bna ger bvlii ajil [2] ulambayar 2008-08-17 1977
114 Tuvshinbayariin barildaanuudiig bugdiig ni tavij ogooch [1] pleomax 2008-08-17 2147
113 ID: Munkh, ID : 96843226 [3] Munkh-munkh 2008-08-17 2765
112 Монгол наадаан*Дэмбээ* [1] bmbm 2008-08-16 4428
111 Тамирчны алдар [1] pitty1 2008-08-16 3230
110 Монголын бөх Японы бөхийг ялав [1] pitty1 2008-08-16 3115
109 boksiin yalalt [1] vatang 2008-08-15 2993
108 tommy&jerry - НАРААнууд байвал холбоо барин уу [1] aminnytag 2008-08-15 2471
107 Тамирчиддаа баяр хүргэе! [1] pitty1 2008-08-14 2650
106 BAYAR HURGIE [1] DROWRANGER 2008-08-14 2543
105 MONGOL ULS ANHNII OLIMPIIN ABRAGTAI BOLLOO hulan_jag 2008-08-14 3375
104 Сагсан бөмбөгийн тэмцээнд урьж байна.. [1] hacks 2008-08-14 3108
103 Н.Түвшинбаяр ялалтаа авлаа [1] 96843226 2008-08-14 5067
102 tuvshinbayar 8 d uldlee [1] yourloye 2008-08-14 2754
101 이승철 노래 [1] tonik 2008-08-13 2516
100 zalgaarai [4] hudal 2008-08-11 2189
99 ОЛИМПОД ОРОЛЦОХ МАНАЙ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ Levi`s 2008-08-11 7412
98 http://en.beijing2008.cn/ OLIMP-n ALBAN YOSNII WEB SITE [1] 96843226 2008-08-10 12496
97 buudlagiin tamirchid [1] calvin 2008-08-10 3922
96 **Ардыг тэжээхүй рашаан** номноос [2] 96843226 2008-08-10 2972
95 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн [1] 96843226 2008-08-10 3442
94 Баялаг эдгүй ч жинхэнэ баян тэр мөн. [1] 96843226 2008-08-10 3456
93 Ondor bolgodog vitamin [1] hulan turaah tov 2008-08-09 3433
92 Tsagaanbaatar yasan be [2] tasaa 2008-08-09 2412
91 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-09 3297
90 HUH MONGOLIIN UR SAD HUCHIRHEG HUVGUUD OHID MINI hyatad IIN TENGERT EH ORNIIHOO DALBAAG MANDUULJ BUREN ERHET MONGOL ULSIINHAA NERIIG DELHIIN TAVTSAND URGUUREI! file huhtenger 2008-08-08 2167
89 “Бээжин 2008” Зуны XXIX Олимпийн наадам шууд үзэх [1] 몽골 2008-08-08 4740
88 olimpiin neeltiig shyyd neteer uzej boloh yy? [1] mexx 2008-08-08 4029
87 Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг [1] ☆☆☆ 2008-08-08 3729
86 Монгол цэцэрлэг [2] erdemtugs 2008-08-08 3253
85 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна [1] ☆☆☆ 2008-08-08 3400
배너신청
자생병원

배너신청