Монголд хэрэгжүүлж буй төслийг Нидерландын загвар өмсөгч сурталчилна
Уншсан 7893 vote 0 2012.07.30 15:07:03
Энэ ажлыг дэлхий дахинд сурталчлан, таниулахаар Нидерландын УЗН-ийн Хүмүүнлэгийн элч, олон улсад нэр хүндтэй загвар өмсөгч, Ифке Штурм ажилладаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Энэ бүсгүй МУЗН-ийнхэнтэй хамтран Өмнөговь аймагт очиж, баримтат кино хийгээд ирсэн тухайгаа болон дээрх төслийн талаар сэтгүүлчдэд өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийлээ.
“УЗН-ийн сайн дурын элч төлөөлөгчийн хувьд хоёр улсын хооронд хэрэгжүүлж байгаа төсөлт ажлыг Нидерландад төдийгүй дэлхийд таниулах болно. Мөн энэхүү төслийн үр дүн болон сая хийсэн баримтат киноныхоо тухай нутагтаа очоод, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан аль болох олон хүнд хүргэнэ. Түүнчлэн баримтат киногоо өөрийн онлайн хуудсанд ч байршуулна” хэмээн Ифке Штурм хэлэв.
Уг
төслийн хүрээнд гэр хорооллын усны хангамжийг нэмэгдүүлж, сургууль
цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, өрхийн бие засах
газар, орчны ариун цэврийг сайжруулах аж. Мөн хүүхэд, залуучуудын эрүүл
мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах
зэрэг олон ажил төлөвлөжээ.
kkkkkkkkkk
kkkkkkkkkkk