Бичлэгийн тоо 3,329
Олон
улсын яруу найргийн “Алтан гөрөөс” фестиваль манай улсад анх удаа болох
гэж байна. Эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хамгаалах зорилгын дор
орон орны найрагчид нэгдэж, Монголд ирж зохиосон шүлгээ уншиж өрсөлдөх
аж.
Ирэх
есдүгээр сарын 9-17- нд болох уг наадамд гадаадын 15, Монголын 10
найрагч оролцох гэнэ. Тэд мөн Дорноговь аймгийн Хамрын хийд, Хатанбулаг
сум дахь Эргэлийн зоо, Цонжин болдог дахь Чингис хааны хөшөө,
Заан-Тэрэлж зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялах аж. Фестивальд
оролцохыг хүссэн яруу найрагчид ирэх сарын 15-наас өмнө бүртгүүлэх
ёстой. Өөрийн болон тухайн улс орондоо тодорхой хэмжээнд танигдсан, ном,
бүтээл нь хэвлэгдсэн, англи хэлтэй байх гэсэн үндсэн шаардлагыг
найрагчдад тавьж байгаа аж. Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн
ЗДТГ, Бельгийн вант улс хамтран дээрх наадмыг зохион байгуулж буй
гэсэн.
kkkkkkkkkkkkkk