Бичлэгийн тоо 3,329
 Монголчууд бид ямааны ноолуур гээд шуураад байдаг болохоос арьсыг нь тоож ашигладаггүй шахам. Харин монгол ямааны арьсаар тансаг зэрэглэлийн чамин бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэр нь бусад орныхоос чанараараа илүү болохыг Францын хамгийн эртнийхэд тооцогддог “Ростан” группийн ерөнхийлөгч Жак Ростан баталж чадсан. Арьс боловсруулах байгальд ээлтэй аргаараа 220 жилийн түүхийг бүтээж буй тус үйлдвэр энэ удаа монгол ямааны арьс, түүний чанарыг дэлхий нийтэд сурталчлахаа мэдэгдэв.

Жак Ростан олон төрөлт олон улсын буухиа тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулах гэж буй талаар сонирхолтой ярилцлагыг “Өнөөдөр” сонин өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргэж байсан. Уг тэмцээн нь ямар ч машин, техникгүй, байгальд хоргүй, эко аялал гэдгээрээ онцлог. Тэгвэл тэмцээний хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт оржээ. Тэмцээн Цамбагарав ууланд болох байсан бол Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохиогдохоор болжээ.

Учир нь гадаадын оролцогчид ямар нэгэн байдлаар мориноосоо унахад Цамбагарав ууланд нисдэг тэрэг буух боломжгүй тул хүндрэл учирч болозошгүй аж. Тиймээс уг шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард БОАЖЯ-наас гаргажээ. Мөн энэ тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаа тул эрсдэл бага гаргах үүднээс завиар хийх аяллыг хасах зөвлөмжийг тус яам гаргасан гэнэ.

Харин оролцогчдын ашиглах морь, дугуй зэргийг “Ростан” групп өөрсдөө бэлтгэжээ. “Rostaing Mongolian Trophy 2012” наймдугаар сарын 26-31-нд болж, шагнал гардуулах ёслол ирэх са рын 31-нд Сүхбаатарын талбайд болно. Нэлээд сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй цогц арга хэмжээ болохыг Жак Ростан амлав. Уг ёслолд Францын шигшээ багийн тамирчин, 1998 оны дэлхийн аварга, ФИФА-гийн элч Кристиан Карамбө, Японы загварын алдартэй нэвтрүүлгийн хөтлөгч Эрико Накамура нар оролцох бөгөөд Францын үндэсний “France radio”-гийн алдарт сэтгүүлч Эмануйл Ланглова оролцож, сурвалжлах юм байна.

Хамгийн сонирхолтой нь Жак Ростан “Rostaing Mongolian Trophy 2012”-т оролцох хүндэт зочин Кристиан Карамбөд зориулж шинэ спорт цүнх зохион бүтээжээ. Харин тэр цүнхийг мөн монгол ямааны арьсаар хийсэн гэнэ. Түүнчлэн тэмцээнд оролцогч бүрт ямааны арьсаар бүтээсэн бээлий, цүнх зэргийг бэлэглэж, Монгол ямааны арьсны чанарыг гайхуулж, сурталчлах ажээ. Тэмцээний арга хэмжээ болон оролцогчдын талаарх мэдээллийг бид цувралаар хүргэх болно.

Олон улсын нэр хүндтэй “Парисын үдэш” арга хэмжээнд энэ жил Монгол Улсыг хүндэт зочноор урьжээ. Энэ арга хэмжээнд Францад алдаршиж буй Монголын загвар зохион бүтээгч М.Цолмандахын шинэ коллекцыг “Азийн модел” агентлагын загвар өмсөгчид өмсөж, танилцуулах юм байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6380908/62c/trackback

Global dentel clinic

2012.07.31 10:18:18
*.209.198.216

kkkkkkkkkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1329 Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбайтай бассейн үүдээ нээв 2012-09-04 9501
1328 Арван настайдаа аравдугаар ангийнханд хичээл заадаг байлаа [4] 2012-08-30 7706
1327 ОХУ БАЙГАЛЬ НУУРТАА ХОЁР ИХ НАЯД, ХАРИН МАНАЙХ ХӨВСГӨЛДӨӨ 10 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ [4] 2012-08-30 7173
1326 Б.БЯМБАДОРЖ: БИД СОЛОНГОСЫН ЭМНЭЛГИЙН ТЕХНОЛОГИЙГ ХУУЛЖ БАЙНА [1] 2012-08-30 8276
1325 Ардчиллын нэрт онолчид лекц уншина [7] 2012-08-06 8656
1324 Сайхан бүсгүйчүүд “Мултьмедиа авардс”-ын төлөө өрсөлдөж байна [5] 2012-08-01 8984
1323 Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын олон улсын холбоонд монголчууд нэгджээ [3] 2012-08-01 8193
1322 МАНАЙ ТООЧИД олон улсын олимпиадад амжилттай оролцжээ [4] [1] 2012-07-31 9034
1321 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондоны биржийн арилжааг нээв [3] 2012-07-31 7701
1320 “INVEST MONGOLIA”-ын тов гарчээ [4] 2012-07-30 7957
1319 Монголд анх удаа хөрөнгө оруулалтын сан байгуулна [3] 2012-07-30 7919
1318 Монголд хэрэгжүүлж буй төслийг Нидерландын загвар өмсөгч сурталчилна [2] 2012-07-30 7893
1317 Монголын эзэнт гүрний талаар олон улсын эрдэмтэд илтгэл тавьж байна [1] 2012-07-25 10393
1316 Олон улсын яруу найргийн наадам Монголд болно [1] 2012-07-25 8528
» “ROSTAING MONGOLIAN TROPHY 2012” МОНГОЛ ЯМААНЫ АРЬСЫГ ГАЙХУУЛНА [1] 2012-07-24 9023
1314 “Монголын уран зохиолыг дэлхийд танилцуулах том алхам тавигдлаа” [1] [3] 2012-07-24 9059
1313 Г.Баярсайхан олимпийг сурвалжилна [1] 2012-07-23 9152
1312 ЭСПЕРАНТОЧДЫН ЦУВАА Монголд саатлаа [1] 2012-07-23 8888
1311 Монголын аяллын топ-10 газрыг нэрлэлээ [1] 2012-07-23 8769
1310 Хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана [2] [1] 2012-07-19 10677
배너신청
자생병원

배너신청