Бичлэгийн тоо 3,329
Нүүрс болон цахилгаан станцын хаягдал үнснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авах чиглэлээр манай ШУА ӨАБНУ-ын Шинжлэх ухаан технологийн агентлагтай хамтарч ажиллахаар боллоо. Манай Шинжлэх ухааны академийн урилгаар тус улсын Шинжлэх ухаан технологийн агентлаг болон эрчим хүч, уул уурхайн салбарын төрийн болон хувьцаат компанийн төлөөлөгчдийн хамтарсан хурал өнөөдөр нийслэлд эхэлнэ. Нүүрсийг шатаан эрчим хүч гарган авах болон боловсруулж шингэн түлш үйлдвэрлэхэд түүнд агуулагдах шатдаггүй буюу органик бус хэсэг нь шатаалтын хатуу хаягдал үнс хэлбэрээр үлддэг. Үнсийг байгаль орчинд хор нөлөө багатайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засаг, байгаль орчинд онцгой ач холбогдолтой.

Иймд Монгол Улсын ШУА-ийн Хими, ХимиТехнологийн хүрээлэнгийнхэн цахилгаан станцын хаягдал үнсийг дэвшилт арга технологоор боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр туршилт судалгааны ажил хийж эхэлжээ. Энэ судалгааныхаа чиглэлээр ӨАБНУын төлөөлөгчидтэй хамтарч хаягдал үнс болон нүүрсийг боловсруулах чиглэлээр хамтын төсөл, судалгаа хийх боломжийг хайж байгаа аж. “Манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад нүүрсийг шингэрүүлэн, шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах нь онцгой ач холбогдолтой. Энэ чиглэлийн үйлдвэрийг манай зарим аж ахуйн нэгжүүд барьж эхлээд байна. ӨАБНУ-ын САСОЛ компанийн төлөөлөгчид манай улсын нүүрсний шингэрүүлэлтийг сонирхож буй аж ахуйн газруудтай уулзан хамтарч ажиллах талаар санал солилцож, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн. Энэ нь хоёр улсын шинжлэх ухаан, техноло гийн хам тын ажиллагааг шинээр бий болгоно” гэж судалгааны багийн ахлагч, ШУА-ийн Хими, Хими-Технологийн хүрээлэнгийн академич Ж.Тэмүүжин ярив.

Тус улсын Шинжлэх ухаан технологийн газар, Баруун булангийн их сургууль, Технологийн инновацийн агентлаг, Минтек эрдсийн судалгааны байгууллага, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл, төрийн мэдлийн цахилгаан үйлдвэрлэгч “Эском” компанийн төлөөлөгчид болон САСОЛ ком анийн эрдэм шинжилгээ хариуцсан ерөнхий судлаач, ерөнхий менежер зэрэг хариуцлагатай албаны төлөөлөгчид иржээ. ӨАБНУ нь эрчим хүч, уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг улсын нэг. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр асар их туршлага хуримтлуулжээ.

САСОЛ компани нүүрсийг шингэрүүлж шингэн түлш гарган авах анхны үйлдвэрийг тус улсад 1955 анх ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь компанийг дэлхий нийтээр нүүрсийг шингэрүүлэх чиглэлээр үйлдвэрлэлийн түвшинд амжилттай ажиллаж буй цорын ганц компани гэж үздэг аж. Ийм ч учраас ӨАБНУ-тай нүүрс шингэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай гэж манай эрдэмтэд үзэж байна.

Global dentel clinic

2012.07.31 10:29:10
*.209.198.216

kkkkkkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1309 Монгол зураач дэд гран при хүртэв [1] 2012-07-19 8892
1308 БАЯНЗҮРХИЙНХЭН БНСУ-ЫН ЁЖҮ ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА [1] 2012-07-18 9964
1307 Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоо олон улсын холбоонд элсэв [1] 2012-07-18 8803
1306 Г.МЭНД-ООЁО Японд “давалгаалж” байна [2] 2012-07-16 8912
» Нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргахаар судалж эхэллээ [1] [4] 2012-07-16 8822
1304 Манай улс 44 сая австрали долларын экспорт хийжээ [1] 2012-07-16 8312
1303 Үндэсний оношлогооны төвийн шав тавилаа [2] 2012-07-09 7776
1302 Монгол бөхийн хийморийг чонын алтан шагайгаар мялаана 2012-07-09 9018
1301 ТУРК РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО 2012-07-05 10636
1300 Академич Р.Барсболд ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ 2012-07-05 9092
1299 “Тарбозавр батаар”-ыг Монголд хоёр сарын дараа авчирна 2012-07-05 8142
1298 ЛОНДОНЫ ОЛИМПОД ЗОРИУЛСАН МАРКИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2012-07-05 8884
1297 Академич Р.Барсболд ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ 2012-07-03 9063
1296 Ухаахудагаас 10 сая тонн нүүрс олборлоно 2012-07-02 8580
1295 Какүрюү Нобелийн шагналтантай уулзлаа 2012-07-02 9127
1294 “National Geographic” Хөвсгөлийг онцлов 2012-07-02 8511
1293 ОБЕГ-ЫНХАН “ИТОЧҮ” КОРПОРАЦТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ 2012-06-29 9032
1292 АМЕРИКЧУУДАД ҮНЭЛЭГДСЭН хөгжимчин бүсгүй эх орондоо тоглолт хийнэ [1] 2012-06-29 8293
1291 “САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЖ ДУУСНА 2012-06-27 9317
1290 Төрийн албан хаагчдыг ЯПОНД суралцуулна 2012-06-27 8431
배너신청
자생병원

배너신청