БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХОРТ ХАВДРЫГ

ЭЛГЭНД ХАЛДВАРЛАХГҮЙ БАЙХ БОДИС ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
                                

 

Бүдүүн гэдэсний хорт хавдартай 10 хүний 2-4 нь хорт хавдрын эс нь элгэндээ хүртэл халдварлан нас бардаг байна. Тиймээс хорт хавдрын эсийг элгэндээ халдварлахгүйгээр эхний үе шатанд нь арга хэмжээ авч чадвал хорт хавдартай өвчтний амьд үлдэх хувийг ихэсгэх боломжтой гэнэ.

Солонгос улсын судалгаа эмчилгээний багийхан хорт хавдрын эсийг халдвар тараахгүй байх аргийг хайж олжээ. 

 

Тангүг их сургуулийн Молекул биологийн тэнхмийн багш пропессор И Сон Уг /49 настай/ нь 12 өдрийн турш хулганад туршилт хийсний үндсэн дээр бүдүүн гэдэсний хорт хавдрын эс элгэнд халдварлах анхан шатанд нь зогсоож чадах бодис болох “Nucleotide aptamer” гэх бодисыг зохион бүтээсэн байна. Энэ нь бүдүүн гэдэсний хорт хавдрын болон хавдрын эсийг устгах шинэ эмийг зохион бүтээх боломжыг ихэсгэсэн гэсэн үг юм. Солонгос улсад бүдүүн гэдэсний хорт хавдар тусах байдлаараа дэлхийд 4рт бичигддэг байна.

 

Эрүүл мэндийн шинжилгээ болон бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс заслын дараа цусны шинжилгээгээр дамжуулан CEA гэх бодис байгаа эсэхийг шалгадаг. Энэ нь их байвал хорт хавдар байх магадлал өндөр бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс заслын дараа бол өвчтний биеийн байдал сайнгүй байна хэмээн дүгнэдэг байна.

Энэхүү судалгааны баг нь CEA-н нэг хэсэг болох PELPK бүдүүн гэдэсний хорт хавдрын эс элэг рүү халдварлах үүрэг гүйцэтгэдэг болохыг анх удаа тогтоосон бөгөөд үүний халдарлах байдлыг зогсоох Nucleotide aptamer-г зохион бүтээснээрээ амжилтанд хүрсэн юм.

 

Nucleotide aptamer нь бүдүүн гэдэсний хорт хавдрын халдварлах байдлыг зогсоохоос гадна хорт хавдрын анхан шатны онош, элгэнд халдварлах магадлал зэргийг тодорхойлход ч хэрэгтэй гэнэ.

 

Танд эрүүл энхийг хүсье^^*

 

-Эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ хүргэгч KIMAworld-

 

Утас: +82-31-978-8808   

(070)8829-8379   

E-mail : kimaworld4u@yahoo.com

www.kimaworld.net/mn