Гахайн шарсан мах, сүжүг зэрэг хэрэглэвэл

 хорт хавдрын эх үүсвэр болдог

 

 

Маханд дуртай хүн бүхний амтархан иддэг гахай мах буюу самгёбсалыг сүжүтэй зэрэг хэрэглэвэл биед хорт хавдар үүсгэх бодис болдог гэвэл та итгэх үү.

Эхлээд сүжү болон архины тухай бичье.

 

Архи бол яах аргагүй хорт хавдар үүсгэдэг бодис юм. Архинаас болж үүсдэг хорт хавдруудаас дурьдвал магадгүй та эргэлзэх ч, элэгний хорт хавдрын эх үүсвэр болдог гэнэ. Мөн эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсгэдэг ба эрэгтэй эмэгтэйгүй бүгдэд нь амны хөндийн өмнүү, хоолойн төрөл бүрийн үрэвсэлт өвчин үүсэх шалтгаан болдог байна.

 

Энэ бүхэн хүний биед үүссэн нь нотлогдсон бодит тохиолдлууд юм. Хэвлэл мэдээллүүдийн дутагдалтай тал нь Malachite Green болон хар тугалга зэрэг хүнд метал амьтанд л хорт хавдар үүсгэсэн нотолгоог дурьдаж, хүний биед зөвхөн хорт хавдар үүсч болзошгүй тухай сануулсан байдаг нь харамсалтай.

 

Гахайн махтай хамт сүжүг хэрэглэх нь хорт хавдрыг үүсгэхээс гадна таргалах магадлалыг ихэсгэдэг байна. Хорт хавдар үүсгэх бодис биш байж таргалалт нь яаж хорт хавдрыг үүсгэх вэ?

Сүүлийн үеийн судалгаанаас жишээ татвал, Солонгосын 78 эрэгтэйг хамруулсан судалгаагаар тарган хүнийг туранхай хүнтэй харьцуулахад цөс болон бамбай булчирхайн хавдар нь тус тус 2.2 дахин их, бүдүүн гэдэс, түрүү булчирхайн хавдар тус тус 1.9 дахин их, элэг болон бөөрний хорт хавдар нь 1.6 дахин их, үлдсэн уушиг болон lymphoma буюу тунгалгийн хорт хавдар нь 1.5 дахин их байдгийг тодорхойлсон байна.

 

Энэ нь дэлхийн бусад улс орнуудад хийгдсэн судалгааны хариутай яг адилхан гарсан байна. Сүүлийн 10 жилийн дотор 2 дахин нэмэгдэх болсон таргалалт нь сүүлийн үед улам ихэсч байгаа хорт хавдрын гол шалтгаан болж байгаа юм.

 

Тарган хүмүүс хэвийн жиндээ буцаж орох, жин хасч турах юмуу архи уухаа багасгавал үлдсэн амьдралыхаа турш хорт хавдар үүсэх магадлалыг 20-30% -р багасгадаг гэнэ. Энэ нь тамхи татдаг хүн тамхинаас гарч байгаагаас илүү их  хорт хавдраас урдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм.

 

Та ч гэсэн хорт хавдраас урдчилан сэргийлмээр байна уу. Тэгвэл яг одоо энэ цаг мөчид хийх таны сонголт юм.

 

                                  Танд эрүүл энхийг хүсье^^*

 

-Эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ хүргэгч KIMAworld-

 

Утас: +82-31-978-8808   

(070)8829-8379   

E-mail : kimaworld4u@yahoo.com

www.kimaworld.net/mn