Бичлэгийн тоо 3,329
Тэрбээр
1972 онд Х.Осмольска, Е.Рониевич нартай хамтран галлимим, 1981 онд гарудимим
болон түүний бүл, инген, 1983 онд адазавр, энигмозаврын бүл, 1984 онд
А.Пэрлээтэй хамт харпимим болон түүний бүл, 1986 онд конкорэптор, 1988 онд
ансеримим зэрэг үлэг гүрвэлийн зүйлүүдийг нээсэн нь дэлхийн үлэг гүрвэлийн судалгаанд
үлэмж хувь нэмэр оруулсан юм.ШУА-ийн
Палеонтологийн хүрээлэнгийн захирал, академич Р.Барсболд ОХУ-ын төрийн дээд
шагнал “Хүндэтгэлийн одон” (Орден Почёта)-гоор энгэрээ мялаалаа. Түүний үлэг
гүрвэлийн судалгаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн энэхүү шагналыг гардуулах
ёслол өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яаманд боллоо. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчений
хүү Р.Барсболд нь Монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн палеонтологич
юм.