Бичлэгийн тоо 3,329
“Монгол шуудан” компани 1960 оноос хойш өвөл, зуны олимпод зориулсан маркийг хийж ирсэн уламжлалтай. Тэгвэл Лондоны олимпийн маркийг олон нийтэд танилцуулах ёслолын ажиллагаа өчигдөр “Olympic House”-д болов.

Энэхүү арга хэмжээнд Монгол шуудан компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, МҮОХны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар байлцав. Тус компани 1960 оноос хойш зуны 13, өвлийн 10 олимпод зориулан нийт 250 нэр төрлийн марк гаргажээ. Энэ удаагийнх Лондон хотын өвөрмөц барилгууд, тээврийн хэрэгсэл, спортын төрлүүдийг оруулснаараа онцлог болжээ.

Маркийг гаргахдаа МҮОХ-ны удирдамжийн дагуу, тусгай зөвшөөрлийг нь авч хийсэн гэдгээ онцолж байлаа. “Олимпийн наадам бол соёл, урлаг, спортын хамгийн том арга хэмжээ байдаг. Тамирчид энд бүх хүч чадлаа зориулан шударгаар өрсөлддөг бол соёл урлагийнхан хамгийн шилдэг бүтээлээ үзүүлж, сурталчилдаг уламжлалтай.

Монгол шуудан компани Монгол улсын өв соёл, маркны түүхэн уламжлалыг дэлхий дахинд хүргэж, улсаа сурталчилсан ийм сайхан бүтээл гаргасанд баяртай байна. Лондоны олимпод оролцох баг тамирчдаа дэмжиж буй танай байгууллагын хамт олонд баярласнаа илэрхийлж, амжилт хүсье” гэсэн юм.

Мөн тус компанийн хамт олон олимпод оролцох тамирчдаа дэмжих үүднээс хоёр сая төгрөгийн үнэ бүхий маркийг МҮОХ-нд бэлэглэж буйгаа гардуулан өглөө. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан энэ үеэр “Энэ жил МҮОХ ОУОХ-нд элссэний 50 жилийн ойн баяр болж байгаа. Би саяхан ОУОХ-ны архивын бичиг баримтыг цэгцэлж байтал тэдний бичсэн нэгэн захианд “Танай улс ямар гоё марктай юм бэ. Энэ маркнаасаа хэдийг ОУОХ-нд явуулж болох уу” гэсэн байсан. Эндээс Монголын марк дэлхийд хэрхэн үнэлэгддэг нь харагдах байх” гэсэн юм.

Ч.БАТ-ЭРДЭНЭ: ОРЧИН ҮЕИЙН ШИНЖТЭЙ МАРК БОЛСОН

Энэхүү маркийн дизаиныг гаргаж, бүтээсэн Монгол шуудан компанийн Үнэт цаас бэлтгэн нийлүүлэх төвийн зураач Ч.БатЭрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Олимпийн марк хийх санааг хэрхэн гаргасан бол?

-Маркийн сэдвийг хоёр жилийн өмнөөс баталдаг. Тэр төлөвлөгөөний дагуу Лондоны олимпод зориулсан маркийн сэдвээ батлуулсан. Тэгээд судалгааны ажлаа эхэлж, олон эскиз зураг гаргасан. Дундуур нь компанийнхаа удирдлагууд, ОУОХны төлөөлөгчдөд үзүүлээд, санал бодлыг нь авч хийсэн л дээ. Ер нь маш олон эскиз гаргаж, олон хүний хүч хөдөлмөр ордог. Юуны өмнө эх зургаа зурна. Дараа нь манай дизаинерууд ажиллана. Логог яаж байрлуулах, ямар өнгөтэй байх вэ гээд шийдэх асуудал их гардаг.

-Энэ маркны өмнөхөөс ялгарах онцлог юу бол?

-Ерөнхийдөө уламжлалт маркнуудыг бодвол орчин үеийн шинжтэй, шинэлэг болсон гэж бодож байна.

-Хэдий хугацаанд хийсэн бэ?

-Эх зургаа зурахад бол сар болсон. Гэхдээ өмнө нь ямар барилга байгууламж оруулах вэ, спортын ямар төр лүүд байх вэ зэрэг судалгааны ажилд бол нэлээн цаг орсон.

-Та өмнө нь олимпийн марк хийж байсан уу?

-Үгүй ээ, энэ миний анхны олимпийн марк.

-Спорт, олимпийн сэдэвтэй болохоор амаргүй байв уу?

-Ер нь үнэт цаас гэдэг утгаараа марк болгон маш хариуцлагатай. Марк бүр Монгол улсын нүүр царай болдог учир маш нямбай хийх шаардлагатай байдаг. Ноднин дөрвөн том ой давхцсан марк гэхэд маш их судалгаа хийсний үндсэн дээр бүтсэн.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6321204/053/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1309 Монгол зураач дэд гран при хүртэв [1] 2012-07-19 8892
1308 БАЯНЗҮРХИЙНХЭН БНСУ-ЫН ЁЖҮ ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА [1] 2012-07-18 9964
1307 Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоо олон улсын холбоонд элсэв [1] 2012-07-18 8803
1306 Г.МЭНД-ООЁО Японд “давалгаалж” байна [2] 2012-07-16 8912
1305 Нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргахаар судалж эхэллээ [1] [4] 2012-07-16 8822
1304 Манай улс 44 сая австрали долларын экспорт хийжээ [1] 2012-07-16 8312
1303 Үндэсний оношлогооны төвийн шав тавилаа [2] 2012-07-09 7776
1302 Монгол бөхийн хийморийг чонын алтан шагайгаар мялаана 2012-07-09 9018
1301 ТУРК РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО 2012-07-05 10636
1300 Академич Р.Барсболд ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ 2012-07-05 9092
1299 “Тарбозавр батаар”-ыг Монголд хоёр сарын дараа авчирна 2012-07-05 8142
» ЛОНДОНЫ ОЛИМПОД ЗОРИУЛСАН МАРКИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2012-07-05 8884
1297 Академич Р.Барсболд ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ 2012-07-03 9063
1296 Ухаахудагаас 10 сая тонн нүүрс олборлоно 2012-07-02 8580
1295 Какүрюү Нобелийн шагналтантай уулзлаа 2012-07-02 9127
1294 “National Geographic” Хөвсгөлийг онцлов 2012-07-02 8511
1293 ОБЕГ-ЫНХАН “ИТОЧҮ” КОРПОРАЦТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ 2012-06-29 9032
1292 АМЕРИКЧУУДАД ҮНЭЛЭГДСЭН хөгжимчин бүсгүй эх орондоо тоглолт хийнэ [1] 2012-06-29 8293
1291 “САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЖ ДУУСНА 2012-06-27 9317
1290 Төрийн албан хаагчдыг ЯПОНД суралцуулна 2012-06-27 8431
배너신청
자생병원

배너신청