Мөн тус сургуульд нээгдсэн “Их Монгол” үзэсгэлэнг сонирхон, оюутнуудын сонирхсон асуултад хариулжээ. Какүрюү “Би одоо мөрөөдлийнхөө дунд явж байна. Дээш цол ахихын төлөө хичээнэ” гэсэн бол аав нь “Ийм том сургуульд хүүтэйгээ хамт уригдана гэдэг нэр төрийн хэрэг” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Харин Хамагүчи Мичинари захирал эцэг хүү хоёрт сургуульдаа лекц уншуулах хүсэлт тавьсан байна.