Toplam Yazı Adeti 3,329
ОБЕГ-ЫНХАН “ИТОЧҮ” КОРПОРАЦТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ
Görüntülenme 9032 Oylar 0 2012.06.29 15:46:56
Онцгой байдлын ерөнхий газар, “Иточү” корпорацын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гарын үсэг зурах ёслолд ОБЕГ-аас С.Залуухүү, “Иточү” корпорацыг төлөөлж Машин тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ахлах менежер Такахино Мотани нар оролцжээ.
Тендерийн материал, хамтын ажиллагааны гэрээний эх хувийг Японы Техник хамтын ажиллагааны агентлагт танилцуулсны дараа ЖАЙКАгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраар дамжуулан ОБЕГ-т ирүүлэхээр тохиролцсон аж. Уг төслийн хүрээнд гал унтраах тусгай зориулалтын 22 автомашиныг ирэх оны зургаадугаар сард багтаан Онцгой байдлын албанд нийлүүлэх юм байна.