АМЕРИКЧУУДАД ҮНЭЛЭГДСЭН хөгжимчин бүсгүй эх орондоо тоглолт хийнэ
Уншсан 8293 vote 0 2012.06.29 15:45:03
Японы нэрт хийлч Мидори Гото орон орны авьяаслаг залуу хөгжимчдөөс бүрдүүлсэн хүмүүнлэгийн аялан тоглолт зохион байгуулж, тус хамтлагийнхныг хоёр жилийн өмнө Монголд ирэхэд нь З.Номин тоглолтод нь оролцсон аж. Тэр үед тус хамтлагийн хөгжимчин Петр Майерс морин хийлч монгол бүсгүйн авьяасыг мэдэрч, АНУ-д суралцах урилга ирүүлжээ. Түүний аав ээж нь залуу хөгжимчдийг дэмжиж, сургалтын тэтгэлэг өгдөг аж.
З.Номин Америкийн Сент Луисийн залуусын оркестртой уран бүтээл хийсэн бөгөөд морин хийл хөгжмөөр суралцан, концерт мейстр болоод байгаа гэнэ. АНУ-д дөрвөн ч удаа бие даасан тоглолт хийж байсан З.Номин өнгөрсөн хавар “Southern Methodist” хөгжмийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах урилга авсан юм байна.
Тэрбээр уран бүтээлээ хийхийн хажуугаар “Камертон” утсан хөгжмийн дөрвөлд тоглож, цөөхүүл хөгжимчдийн уралдаанд хоёр удаа нэгдүгээр байр эзэлж байжээ. З.Номингийн тоглолтод Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Т.Нямсүрэн оролцох юм байна.
sain bn