Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Үндэсний эрүүл мэндийн даатгалаас эмчилгээний нөхөн олговрын мөнгө гэх зэрэг даатгалд хамрагдаж чадаагүй байгаа солонгос хүнтэй гэр бүл бологсод ба тэдний хүүхдүүд, мөн гадаад ажилчид буюу тэндийн хүүхдүүд, орон гэргүй хүмүүс (нийгмийн доод давхаргын хүмүүс) гэх мэтээр үйлчлүүлж болно.

Эмнэлэгт хэвтэхээс авахуулаад эмнэлгээс гарах хүртэлх хоорондын эмчилгээний төлбөр мөн амбулаторт хийлгэх жижиг мэс заслын төлбөрийг хийж өгнө.

 

1. Үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдагч      

Солонгост 90-ээс дээш хоногоор оршин суун амьдарч буй гадаад хүн мөн тэдний хүүхдүүд нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй тохиолдолд

Солонгос хүнтэй гэрлэсэн ба солонгост амьдарч байгаа боловч иргэний харьяалалаа авч чадаагүй гадаад эмэгтэйчүүд болон тэдний хүүхдүүд

 

2. Үнэ төлбөргүй эмчилгээгээр туслах ба түүний агуулга

Эмнэлэгт хэвтэхээс авахуулаад эмнэлгээс гарах хүртэлх гарч буй эмчилгээний төлбрийг төлнө. Зөвхөн нэг удаагийн эмчилгээний төлбөр нь 10 саяаас илүү гарах тохиолдолд 10 саяаас илүү гарсан төлбөрийн хэмжээнийг 80%-ийг туслан хийж өгнө.

 

Тэтгэлгийн мөнгийг эмчилгээний (эрүүл мэндийн) даатгалын мөнгө болгон амбулаторын үзлэгт олгохгүй. Мөн эмнэлгийн ердийн өрөө биш тусгай өрөөг хэрэглэх тохиолдолд нэмэлт зардал болгон тэтгэлэг олгохгүй. Эмчээ сонгон эмчилгээ хийлгүүлэх тохиолдолд сонгон эмчилгээний төлбөрийг бас олгохгүй болно.

 

3. Үнэ төлбөргүй эмчилгээг явуулах байгууллага

Хөдөө орон нутгын эмнэлэг, улаан загалмайн эмнэлэг, улсын төв эмнэлэг

Эмнэлгийн хуулийн дагуу шинээр байгуулагдсан эмнэлгүүдийн дундаас үнэ төлбөргүй эмчилгээ гүйцэтгэх зориулалттай эмнэлгийн байгууллага (Үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн байгууллага”гэж хэлнэ.) –аар бүртгэгдсэн эмнэлгийн байгууллага байх

 

-Засаг захиргааны бүсэд харьяалагдах хот, аймаг дүүрэгт үйлчилгээ явуулах хүсэлтээ гарган, хот аймгийн салбараас үнэгүй, эмчилгээний үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн эмнэлгийн удирдах байгууллгаар батлагдсан эмнэлгийн байгууллага байх

 

4. Хэрэгтэй бичиг баримт:

Паспорт болон гадаад иргэний үнэмлэхын хуулбар, цээж зураг гэх мэт.

 

 

이주노동자 의료공제회에 가입하려면?

1.Гадаад ажилчдын төлөөх Эмчилгээний Харилцан Туслалцааны Холбоо

 

Албан газрын ба бүс дүүргийн эрүүл мэндийн даатгалд элсээгүй байгаа гадаад

ажилчин хүн та ажиллаж амьдарч буй газрын ойролцоох зөвлөлгөө өгөх төв хаана байгаа эсэхыг магдалсныхаа дараа доорхтой адил бичиг баримтыг бэлтгэх хэрэгтэй.

1Паспортын хуулбар

2Зураг (паспортын зураг) 2 хувь

3Гишүүнд элсэх 10,000вон + эхний сарын гишүүний хураамж 6,000вон  =  16,000вон.

 

 

2.Эмчилгээний Харилцан Туслалцах Холбооны даатгалд та элссэнээр ямар хөнгөлөлтыг авч

болох вэ?

 

1)Эмчилгээний Харилцан Туслалцах Холбооны даатгалд элссэнийхээ дараа

Гишүүнд элссэний дараа харьяалагдах хувийн эмнэлэгт нийт эмчилгээний зардлын 60-70%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Харьяалагдах нэгдсэн эмнэлгийн хувьд нийт эмчилгээний зардлын 40%-ийн хөнгөлөлттэй үзүүлнэ.

 

 

2)Эмчилгээний Харилцан Туслалцах Холбооны даатгалд элсэн 3-сар болсоны дараагаас

Харьяалагдах хувийн эмнэлэгт нийт эмчилгээний зардлын 60-70%-ийн хөнгөлөлттэй үзүүлж болно.

Харьяалагдах хувийн эмнэлэг ба нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж хэвтэх, мэс засал хийлгэсэн тохиолдолд нийт эмчилгээний төлбөрөөс хоолны үнэ ба өвчтөний өрөөний үнээ хасаад үлдсэн мөнгөний 50% хүртэл буцаан авах боломжтой.

 

3)Дараахи тохиолдолд эмчилгээний төлбөр юуны түрүүнд хийгдэх болно.

Дотрын хурц өвчнөө эмчлүүлэх шаардлагтай өвчтөнд яаралтай түргэн тусламж

Яаралтай хагалгаанд орох шаардлагтай өвчтөнд

72-р цагийн дотор мэс засал зэрэг яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагтай өвчтөнд

 

4)Төрөлт, кесеревийн хагалгаа хийлгэх мөн өөрөөрөө төрөх тохиолдолд хэдэн удаа нь хамааралгүйгээр эмчилгээний төлбөр нь хийгдэх бөгөөд өөрөөрөө төрсөн тохиолдолд нэг удаа 200,000вон, кесеревийн хагалгаа хийлгэсэн тохиолдолд нэг удаа 400,000вон олгогдох болно.

Харин үр хөндөх тохиолдолд эмчилгээний төлбөр хийгдэхгүй болно.

 

5)Нэг хүнд ноогдох хамгийн дээд талын нөхөн олговор нь 1,000,000вон.

 

6)Эмчилгээний төлбрийг хүссэн өргөдөл гаргах арга:

Эмчилигээний мөнгө хүссэн өрөгдөл 1хувь, эмчилгээний төлбөр төлсөн төлбрийн хуудас 1 хувь, гишүүний картын хуулбар мөн паспортын хуулбар зэрэг баримтуудаа бэлтгэн анх гишүүнээр элссэн зөвлөлгөө өгөх төв буюу эмчилгээний байгууллагийн нийгмийн халамжийн төвөөр дамжуулан өргөдлөө гаргана.

 

3.Эмчилгээний төлбөрийн тэтгэлэг олгогдохгүй тохиолдол

 

1)Эхлээд 3-н сарын хугацаа өнгөрсөн ч амбулаторийн үзлэг рентген зураг зэрэг өндөр үнэтэй шинжилгээнээс бусад шинжилгээнд төлбрийн тэтгэлэг олгохгүй.

 

2)Аж үйлдвэрийн ослийн үед ажил олгогч нь хохирлийг нөхөн барагдуулах үүрэгтэй учир тэтгэлэг олгохгүй.

 

3)Хүчирхийлэл бусдын биед хохирол учруулсан, өөрөө хохирол учруулсан амиа хорлох болон автын осолд орох тохиолдолд тэтгэлэг олгохгүй болно.

Гэхдээ хохирол учруулсан юмуу хохирогч нь төлбрийн чадваргүй тохиолдолд үүнийг гэрчлэх материал хавсарган өргөдөл гаргавал удирдах хорооноос тэтгэлэг олгох эсэхийг дахин шалгаж үзнэ.

4)Сүрьеэ, уяман өвчин, дох гэх мэт улсын хяналтанд байдаг өвчинд тэтгэлэг олгогдохгүй боловч туслах байгууллагаас эмчилгээ хийлгэх боломжтой байгууллагийг зааж өгөх болно.

 

5)Гоо сайхны мэс засал, арьс өнгө, мөн шүдний эмгэгийн тохиолдолд эрхтэний үйл ажиллагаанд нь ямар нэгэн асуудал гаргаагүй бол тэтгэлэг олгохгүй.

 

6)Чихний архаг үрэвсэл, хамрын архаг үрэвсэл, хорт хавдар, диск мэдрэлийн талын шинж тэмдэг илрээгүй диск үе мөчний үрэвсэл гэх мэтэд тэтгэлэг олгохгүй.

Зөвхөн хорт хавдрыг эмчлүүлэх явцад хавсарсан өвчин үүссэн тохиолдолд анх гишүүнээр элссэн зөвлөлгөө өгөх төвөөр дамжуулан манай холбооноос эмчилгээний төлбөрийг хүсэж болно.

 

4.Гадаад ажилчний хүүхэд бас хөнгөлөлт авах боломжтой юу?

 

Гишүүн гэрлэн гэр бүлтэй болсон ч эхнэр нөхөр тус тусын эрхтэйгээр уг холбоонд элсэх боломжтой бөгөөд 12-оос доош бага насны хүүхэд нэг хүнд хамрагдан уг байгууллагийн маягтын дагуу эцэг эхийн асрамжинд байхаар тогтоож болно.

Мөн 12-оос доош насны бага насны хоёр хүүхэд хүртэл тус бүр эцэг, эхийнхээ гишүүний картаар тэтгэлэг аван эмчилгээний хөнгөлөлтыг эдлэх боломжтой юм.

 

5.Ямар ч эмнэлгээр үйлчлүүлж болох уу?

 

Та бүхэн энэ картаар манай холбоотой туслан хамтарч ажиллаж байгаа тогтсон харьяалалттай эмнэлгээр л үйлчлүүлэх боломжтой бөгөөд эмнэлэгт үзүүлэхээсээ өмнө ойрхон байдаг манай холбоо болон салбар байгууллага зөвлөлгөө өгөх төвтэй холбогдон зохистой эмнэлгийн байгууллагийн танилцууллагийг авах хэрэгтэй.

Уг холбооны талаар асууж лавлах зүйлээ ойрхон зөвлөлгөө өгөх төв юмуу эсвэл “Солонгосын гадаад ажилчдын эрүүл мэндийн холбоо”-ний албан тасалгааруу шууд ярьж болно.

 

 

Уг танилцуулгын талаар тодорхой мэдхыг хүсвэл доорх утасруу залгана уу.

Утасны дугаар:  02-3785-0422,  02-795-5504

 

Хөдөлмөр хүний эрхийн төв

Гадаад ажилчдын хүний эрхийн төв

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6300832/c82/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211133
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239100
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366432
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365065
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524035
36876 eejuude asuh zul bn helj ogj tuslach [2] manduukhai 2012-07-01 1222
36875 Solongosiin shildeg nudnii emneleg S&B Hospital Khos vansemberuu Hospital 2012-07-01 3128
36874 humsug asuuya amyon 2012-06-30 986
36873 Tanii arisiig 10 nas zaluu haragduulah goo saikhan tsonkh 2012-06-30 1354
36872 Eejuudee hariulj ogooch [2] handcream 2012-06-30 1180
36871 asuuya madahbadrah 2012-06-30 883
36870 tuslaach [1] angl 2012-06-30 1388
36869 мэддэг хүмүүс бвал зөвлөөч хүмүүсээ? link789 2012-06-30 1004
36868 Hera goo saihanii baraa ,us ,hums zasna Mgltaun502 toot orchuulga hiine sudaa 2012-06-30 1341
36867 asuuya enkhsaran01 2012-06-30 930
36866 tursun eej naraas asuuy [2] zoozo 2012-06-30 1540
36865 xariin xun gerlelt.... [6] shineleg buxen 2012-06-29 2528
36864 Huuhdiin or yamar unetei baidag yum bol? [1] jyou21 2012-06-29 1285
36863 jiremsen 4 5 sartai hun hiichmer bolomjin ajil bdag bolowuu mishka88 2012-06-29 1205
36862 Tsahilgaan baraanii talaar asuuya [1] NEW elle 2012-06-29 1512
36861 EMEGTEI MONGOL TORGON HANTAAZ , SAIN CHANARIIN TORGOOR HIISEN 3 TURLIIN HANTAAZ ZARNA. TEL:01064928672 sarusan 2012-06-29 3496
36860 Maria suyoung 2012-06-29 1268
36859 Mongoloos urilgaar hun oruulna, helnii kurst oroh bolon emnelgiin jurmaar viz sungahad solongos hunii batllan daalt hiine 010-6872-0210 burly 2012-06-29 912
36858 Солонгос хэлний тусгай шалгалт UFC-Харилцан туслан хамтдаа 2012-06-29 1079
36857 Ажлын байраа сольж ажиллаагүй иргэд дахин Солонгост ажиллах хүсэлтээ гаргах нь UFC-Харилцан туслан хамтдаа 2012-06-29 1098
36856 Asuuy life is good 2012-06-29 964
36855 bolgoomjilooroi [7] bazupu 2012-06-29 2287
36854 avna 사랑 2012-06-29 999
36853 HI TOROH EMNELEG ASUUY jung 2012-06-29 1521
36852 Хөдөлмөрийн асуудлаар үнэгүй зөвлөгөө өгч байна. 노동문제로 무료로 상담해 드립니다. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-06-29 982
» Бүртгэлгүй гадаад хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал. 건강보헝 Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-06-29 1091
36850 huuhdiin pampers hyamdhan avaya garid magnai 2012-06-29 1391
36849 hi eejuudee sana zovoood bnaaaa [6] xuurxun baby 2012-06-29 1739
36848 tuslaach bazupu 2012-06-29 1014
36847 kyushon zarnaa uniabo 2012-06-29 1005
36846 tv asuuhni [2] hench heregte 2012-06-28 1331
36845 zuunii emegtei goo saihanch uuchil 2012-06-28 10971
36844 zubluuch naruko 2012-06-28 1022
36843 sain baitsgaana uu huuhnuudee naruko 2012-06-28 1098
36842 heleed ogooch busguichuudee??? martuuzai 2012-06-28 945
36841 Та бүхэнийг баталгаатай нүдний ЛАСАРИЙН эмчилгээнд урьж байна. Khos vansemberuu Hospital 2012-06-28 1006
36840 Hey girls, let's learn English! Ohidoo, angli hel surtsgaaya! Ukasan89 2012-06-28 1608
36839 zuvulguu uguuch honey80 2012-06-28 1218
36838 busguichuudee [1] jpn 2012-06-28 1459
36837 tyslaarai bvsgvichvvdee!!! [1] 888990 2012-06-28 1337
36836 hi uym asuuya busguichuudee!!! huuuhed [2] 505050 2012-06-28 1664
36835 YARALTAI AJILD AWNAAAAAAAAAAAAAAA Puzy 2012-06-28 1281
36834 helj uguuch [1] soko_2012 2012-06-28 1104
36833 HVVHED AWCH YAWNA ... *** TANID TUSLAY *** 2012-06-28 1009
36832 ongotsoor yvhad [1] jung 2012-06-28 1129
배너신청
자생병원

배너신청