Олимп : » Н. Тvвшинбаяр хэвлэлийн бага хурлаар баярын сэтгэгдэлээ хуваалцлаа

Нийтэлсэн: 2008-08-14 21:53:52 , Мэдээний дугаар: #113263

Олимпийн тэнгэрт тєрийн далбаагаа Алтан медалийн индэр дээрээс цуурайтуулсан Найдангийн Тvвшинбаяр Олон улсын хэвлэлийн бага хурлыг хийлээ.






Н. Тvвшинбаяр: “Аав ээж, монголын ард тvмэндээ баярлалаа хэмээн илэрхийлсэн бєгєєд ийм сайхан нутагт тєрєєд ийм том амжилт гаргасандаа vнэхээр их баяртай байна” хэмээн мэдэгдсэн юм.

Тэрээр цааш нь сэтгvvлчдийн асуултанд “Амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Мэдээж аварга болохын тєлєє л бэлтгэлээ хийсэн. Тэмцээний vед дараа дараагийн барилдааныг ялахгvй бол болохгvй гэсэн сэтгэл тєрж байсан. Олимпийн аварга болсондоо хэлэх vг алга аа” гэсэн vгээр тэрээр хэвлэлийн бага хурлаа єндєрлєсєн юм.

Хэвлэлийн бага хурлаар Бээжингийн тэнгэр дор элэг нэгт монголчуудтайгаа мэндчилж байх зуур тєрсєн нутагт нь бай шагналын хур бууж байна. АПУ компани 10 сая тєгрєг, тvvнчлэн хоёр жилийн шатахууны хэрэглээний эрхийн бичиг, гурван єрєє байр, vvрэн телефоны алтан дугаар тvvнийг эх орондоо ирэхэд нь хvлээж байхаар боллоо.

Мэдээллийн эх сурвалж:

profile

bmbm