Бичлэгийн тоо 3,329
Монгол Улсад хүнд үйлдвэр хөгжүүлэх зорилгоор Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай Засгийн газрын тогтоол саяхан батлагдсан. “Сайн шанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн мастер төлөвлөгөөг АНУ-ын “Bechtel” компани боловсруулж дууссан талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээллээ. Судалгаагаар Сайншандад үйлдвэрүүдийг цогцолбороор байгуулахад тохиромжтой гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, жилд хоёр сая тонн кокс, 450 мянган тонн катодын зэс, 4.5 сая тонн үрлэн төмөр, нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор барих боломжтой аж. “Сайншандын үйлдвэрийн цогцолбор барихад нийт 9.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Эхний ээлжинд кокс, химийн үйлдвэр барьж эхэлнэ.

2018 оны дунд үед гол үйлдвэрүүд ашиглалтад орно гэж тооцоолсон” хэмээн ҮХШХны дэд дарга Л.Зориг ярилаа. Дээрх үйлдвэрүүдийн барилгын ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэх сонирхолтой компаниудын дунд тендер зарлан сонгон шалгаруулах юм байна.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт жилд 12 сая тонн түүхий эд, материал, долоон сая тонн орчим боловсруулсан бүтээгдэхүүний тээвэр хийх тул ачаа, тээврийн иж бүрэн байгууламж барих шаардлагатай аж. Жилд дунджаар 11.8 сая тонн ус хэрэглэхээр байгаа бөгөөд эхний ээлжинд Бор-Хөөврийн ордын нөөцөөс хангахаар төлөвлөжээ. Ца шид усны нөөцийн судал гаа хийн, нөөцийг баталгаажуулж, нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Цогцолборын бүтээн байгуулалтын шатанд нийт 10 мянга гаруй, ашиглалтын шатанд 2400 орчим тогтмол ажлын байр бий болохоор байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 мянган хүнтэй суурьшлын шинэ бүс үүсэх тооцоо гарчээ. Иймээс ШУТИС, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдэд уг цогцолборт ажиллах инженерийн захиалга өгч байгаа гэсэн. Шаардагдах боловсон хүчнийг бэлтгэх ажилд хамтран ажиллах хүсэлтэйгээ гаднын өндөр хөгжилтэй орнуудаас илэрхийлсэн гэж байна. Тухайлбал, Японы JAICA байгууллагаас Монголд 450 инженер бэлтгэх саналыг Засгийн газарт тавьсан гэнэ. Уг цогцолборыг ашиглалтад оруулснаар аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувь болж өсөн, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2013-2021 онд дунджаар 15.8 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолжээ.

Ц.БОЛОРМАА

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6294926/23d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1309 Монгол зураач дэд гран при хүртэв [1] 2012-07-19 8892
1308 БАЯНЗҮРХИЙНХЭН БНСУ-ЫН ЁЖҮ ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА [1] 2012-07-18 9964
1307 Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоо олон улсын холбоонд элсэв [1] 2012-07-18 8803
1306 Г.МЭНД-ООЁО Японд “давалгаалж” байна [2] 2012-07-16 8912
1305 Нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргахаар судалж эхэллээ [1] [4] 2012-07-16 8822
1304 Манай улс 44 сая австрали долларын экспорт хийжээ [1] 2012-07-16 8312
1303 Үндэсний оношлогооны төвийн шав тавилаа [2] 2012-07-09 7776
1302 Монгол бөхийн хийморийг чонын алтан шагайгаар мялаана 2012-07-09 9018
1301 ТУРК РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛЛОО 2012-07-05 10636
1300 Академич Р.Барсболд ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ 2012-07-05 9092
1299 “Тарбозавр батаар”-ыг Монголд хоёр сарын дараа авчирна 2012-07-05 8142
1298 ЛОНДОНЫ ОЛИМПОД ЗОРИУЛСАН МАРКИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2012-07-05 8884
1297 Академич Р.Барсболд ОХУ-ын төрийн дээд шагнал хүртлээ 2012-07-03 9063
1296 Ухаахудагаас 10 сая тонн нүүрс олборлоно 2012-07-02 8580
1295 Какүрюү Нобелийн шагналтантай уулзлаа 2012-07-02 9127
1294 “National Geographic” Хөвсгөлийг онцлов 2012-07-02 8511
1293 ОБЕГ-ЫНХАН “ИТОЧҮ” КОРПОРАЦТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ 2012-06-29 9032
1292 АМЕРИКЧУУДАД ҮНЭЛЭГДСЭН хөгжимчин бүсгүй эх орондоо тоглолт хийнэ [1] 2012-06-29 8293
» “САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЖ ДУУСНА 2012-06-27 9317
1290 Төрийн албан хаагчдыг ЯПОНД суралцуулна 2012-06-27 8431
배너신청
자생병원

배너신청