Бичлэгийн тоо 3,329
  Монгол улсын Засгийн газрын шадар сайд, “Лондон-2012” Зуны олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагч, “Олимп хөгжил” сангийн тэргүүн  М.Энхболд өнөөдөр Спортын төв ордонд байрладаг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн танхимд зочилж Англи улсын Лондон хотод болох Зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцох эрх авсан бөхчүүд, хамтран бэлтгэл сургуулилт хийж байгаа бөхчүүд, дасгалжуулагчтай нартай уулзаж тэдний бэлтгэл сургуулилтын явцтай танилцлаа.

Түүнтэй хамт БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар ирсэн байв. М.Энхболд ярихдаа “Манай тамирчдын олимпийн медалийн эхлэлийг чөлөөт бөхийнхэн тавьж түүхэн гавьяа байгуулсныг ард түмэн сайн мэддэг, ямагт бахархаж явдаг юм. Манай тамирчид өнгөрсөн олимпийн наадамд 2 алтан медаль авч монголын тамирчдын хүрэхгүй оргил байхгүйг нотолсон юм. Иймд манай чөлөөт бөхийнхөн удахгүй болох олимпийн наадамд урьдын баялаг уламжлалаа үргэлжлүүлж улам өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна. Би Олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагчийн хувьд Англи улсад зочилж манай тамирчдын байрлах байр, орчин нөхцөлтэй танилцаж холбогдох албаны хүмүүстэй зохих асуудлыг хэлэлцэн тохиролцоод ирсэн. Олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчдын нэрсийг ойрын үед эцэслэн шийдвэрлэхийг БТСГ, МЧБХ-ноос хүсэж байна.” гэж онцлон дурдлаа.  

МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн мөн үг хэлж “Саяхан Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос бүх орны тамирчид, дасгалжуулагч нарт хандсан захидал ирүүлсэн. Уг захидалд олимпийн наадмын үеэр өндөр сахилга баттай байхыг онцлон анхааруулсан байна. Манай чөлөөтийнхөн энэ удаагийн олимпийн наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна, Та бүхнээс гарамгай амжилт, медаль хүлээж байна, үүний төлөө бүхнээ зориулах ёстой.” гээд “Лондон-2012” Зуны олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагч М.Энхболдод олимпийн наадамд оролцох эрхийн гэрчилгээг гарлуулав. М.Энхболдоос дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарт олимпийн наадамд оролцох эрхийн гэрчилгээ, соёмбын дүрс бүхий дурсгалын цом гардуулав.   

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном хариу үг хэлэхдээ “Олимпийн наадамд оролцох багийн ахлагч бидний бэлтгэл сургуулилттай биечлэн танилцаж байгаад баяртай байна. Бэлтгэл сургуулилт хэвийн явагдаж байна. Саяхан Болгар улсад өндөр ууланд 21 хоногийн бэлтгэл дуусгаад ирлээ. Одоо хүүхдийн “Найрамдал” төвд бүтэн сарын бэлтгэл гараад наймдугаар сарын 1-нд Болгарт очиж мөн өндөр ууланд 5 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд Английг зорино. Манай бөхчүүд, дасгалжуулагчид ногдож байгаа хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Бид медаль авахын төлөө хичээх болно.” гэж өгүүлэв. 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6291617/9b0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Олимпийн наадамд оролцох багийн ахлагч чөлөөтийнхөнтэй уулзлаа 2012-06-26 8469
1288 Монгол Улс ногоон хөгжлийг цогцлоох үүрэг авчээ 2012-06-26 8239
1287 208 метр өндөр “Морин хуур” Монголын нэрийн хуудас болно 2012-06-26 8370
1286 ДӨРӨВ ДЭХ ОНЫ БАЛДОРЖ ШАГНАЛТАН ТОДРОХОД ГАНЦХАН ДАВАА ҮЛДЛЭЭ 2012-06-25 9161
1285 “ЛОНДОН-2012” ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАВ 2012-06-25 8589
1284 ДБЭТ-ын уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын наадамд оролцоно 2012-06-25 9390
1283 “SouthGobi Resources” авто зам барьж эхлэв 2012-06-22 8424
1282 Экопренерүүдийн нэгээр Монголын “UB Bike” баг шалгарлаа 2012-06-22 9129
1281 УРАН НУГАРАЛТАА ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ 2012-06-21 8197
1280 “БИ МОНГОЛ ХҮН” КИНО ОЛОН УЛСЫН НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-21 8636
1279 Хакүхо кинонд тоглоно 2012-06-20 7881
1278 Элсний сагсчид хүрэл медаль хүртлээ 2012-06-20 9397
1277 Монголын баг “Шилдэг маркетингтай стэнд”-ийн эзэн болов 2012-06-19 9539
1276 Зураач бүсгүйчүүд хилийн чанадыг зорино 2012-06-19 8863
1275 “ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН” НААДМЫНХАН АЯЛАЛДАА ГАРЛАА 2012-06-19 9579
1274 “НУТАГ МИНЬ БАЯРТАЙ. НҮҮХЭЭС ӨӨР АРГА АЛГА ДАА” 2012-06-18 8512
1273 “ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛТЭЙ-НОГООН ХОТ”-ЫН ЭХЛЭЛ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ НЭЭЛЭЭ 2012-06-18 8381
1272 МОНГОЛ ДУУЛААЧ ДЭЛХИЙН ДУУРИЙН ТАВЦАНД ХОЁРОНТОО ЦАХИУР ХАГАЛАВ 2012-06-15 8087
1271 Манай нийслэл хамгийн таатай хотоор шалгарлаа 2012-06-15 8097
1270 ХОТОО ХАЙРЛАХ ҮЗЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС АВТО ПАРАД ХИЙВ 2012-06-15 8445
배너신청
자생병원

배너신청