Бичлэгийн тоо 3,329
Бразилийн Рио де Жанейро хотноо энэ сарын 13-22-нд болсон “Рио+20” бага хуралд манай улсаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцохоор явсан билээ. Тэгвэл манай төлөөлөгчид зургаадугаар сарын 13-15-нд зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаас гарах төгсгөлийн баримт бичиг буюу Ногоон эдийн засгийн олон улсын бодлогын III хэлэлцүүлэг, зургаадугаар сарын 20-22-нд зохион байгуулагдсан Тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах ногоон эдийн засгийн тунхаглалыг батлах дээд хэмжээний чуулга уулзалтад тус тус оролцсон байна.

Бага хурлын үеэр манай Засгийн газар өнгөрсөн 20 жилд Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гарсан ахиц дэвшил, ололт амжилт, тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар олон улсын хэмжээнд танилцуулжээ. Түүнчлэн ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг олон улсын хэмжээнд сурталчлах, шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах, экспортлох боломжийн талаар олон улсын төлөөлөгчдөд мэдээлэл хийх, дэмжлэг авах, хамтран ажиллах боломжийг нээх зорилгоор сэдэвчилсэн хэлэлц үүлэг зохион байгуулав.

“Рио+20” бага хурлаар “Бид ирээдүйг хүсэж байна” шинэ ногоон эдийн засгийн бодлогын тунхаглалыг хэлэлцэн баталж, улс бүр өөрийн орны эдийн засгийн чадавх, нийгмийн хөгжлийн онцлогт тохирсон ногоон эдийн засгийн стратегийг боловсруулах, тогтвортой хөгжилд ахиц дэвшил гаргах үүрэг, амлалт авлаа. Манай орны хувьд ядуурлыг бууруулах, байгалийн болон эрчим хүчний нөөцийг үр ашигтай зарцуулдаг технолог нэвтрүүлж, органик хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх, ногоон дэд бүтэц, тээврийг хөгжүүлэх, сайн засаглалыг бүр дүүлсэн ногоон хөгжлийг цогцлоон бий болгох бодлого хэрэгжүүлэх нь.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6291614/c48/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1289 Олимпийн наадамд оролцох багийн ахлагч чөлөөтийнхөнтэй уулзлаа 2012-06-26 8469
» Монгол Улс ногоон хөгжлийг цогцлоох үүрэг авчээ 2012-06-26 8239
1287 208 метр өндөр “Морин хуур” Монголын нэрийн хуудас болно 2012-06-26 8370
1286 ДӨРӨВ ДЭХ ОНЫ БАЛДОРЖ ШАГНАЛТАН ТОДРОХОД ГАНЦХАН ДАВАА ҮЛДЛЭЭ 2012-06-25 9161
1285 “ЛОНДОН-2012” ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАВ 2012-06-25 8589
1284 ДБЭТ-ын уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын наадамд оролцоно 2012-06-25 9390
1283 “SouthGobi Resources” авто зам барьж эхлэв 2012-06-22 8424
1282 Экопренерүүдийн нэгээр Монголын “UB Bike” баг шалгарлаа 2012-06-22 9129
1281 УРАН НУГАРАЛТАА ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ 2012-06-21 8197
1280 “БИ МОНГОЛ ХҮН” КИНО ОЛОН УЛСЫН НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-21 8636
1279 Хакүхо кинонд тоглоно 2012-06-20 7881
1278 Элсний сагсчид хүрэл медаль хүртлээ 2012-06-20 9397
1277 Монголын баг “Шилдэг маркетингтай стэнд”-ийн эзэн болов 2012-06-19 9539
1276 Зураач бүсгүйчүүд хилийн чанадыг зорино 2012-06-19 8863
1275 “ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН” НААДМЫНХАН АЯЛАЛДАА ГАРЛАА 2012-06-19 9579
1274 “НУТАГ МИНЬ БАЯРТАЙ. НҮҮХЭЭС ӨӨР АРГА АЛГА ДАА” 2012-06-18 8512
1273 “ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛТЭЙ-НОГООН ХОТ”-ЫН ЭХЛЭЛ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ НЭЭЛЭЭ 2012-06-18 8381
1272 МОНГОЛ ДУУЛААЧ ДЭЛХИЙН ДУУРИЙН ТАВЦАНД ХОЁРОНТОО ЦАХИУР ХАГАЛАВ 2012-06-15 8087
1271 Манай нийслэл хамгийн таатай хотоор шалгарлаа 2012-06-15 8097
1270 ХОТОО ХАЙРЛАХ ҮЗЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС АВТО ПАРАД ХИЙВ 2012-06-15 8445
배너신청
자생병원

배너신청