Бичлэгийн тоо 497

Өөртөө туслах ухаан (1)

Уншсан 10520 vote 0 2012.06.25 14:45:46
Гарчиг
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Өөртөө туслах ухаан
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тэвчээр
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нэг тохиосон хувь дахиж ирдэггүй
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Ажил хөдөлмөр
ТАВДУТААР БҮЛЭГ
Зориг хийгээд амьдрах хүч
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Цаг хугацааны ухаан
ДОЛДУГААР БҮЛЭГ
Мөнгөний ухаан
НАЙМДУГААР БҮЛЭГ
Өөрийгөө боловсруулахуй
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Гайхамшигтай учрал
АРАВДУГААР БҮЛЭГ
Хүмүүний чансаа
Уялга үг
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Өөртөө туслах ухаан
Амьдрал гэдгийг чи өөрийн гараар л нээнэ..
1. Өсч хөгжихийн хүслэн, өөртөө туслах ухаан
"Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг..." (Heaven helps those who help
themselves) хэмээх энэхүү зүйр үг асар их зам туулж үе үеийг дамжиж өнөөд ирсэн билээ. Энэхүү
богинохон хэллэг хүмүүсийн тоолж баршгүй туршлагаас улбаалагдан гарсан нэгэн үнэнийг
илэрхийлж буй юм. Өөртөө туслах оюун ухаан бол хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын
чулуу мөн. Өөрөө өөртөө туслах ухаан олон хүний амьдралын хөрс суурь болж, тэгснээрээ
амьдралын эрчим буцалсан хүчтэй төр улсыг байгуулахад цаад хөдөлгөх хүч нь болж өгдөг бизээ.
Гадаад талын тусламж хүнийг үлбэгэр сул болгодог. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө
аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус
хүргэе гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө
туслахын чухалыг мартдаг. Халамж бөөцийлөл хийгээд хатуурхаж барих аль аль нь хэрээсээ
хэтрэхээр тус биш ус болж хүч чадалгүй хүмүүнийг бий болгодог нь үнэн юм.
Яаж ийгээд гайхалтай систем тохинууллаа ч түүгээр хүмүүсийг аврах учир үгүй. Хамгийн
сайн нь юу ч хийлгүй зөнгөөр нь орхих явдал ч байж магадгүй. Тэгвэл хүн өөрийнхөө чадлаар
өөрийгөө хөгжүүлж, өөртөө байгаа нөхцөл байдлыг засан сайжруулж явах бизээ.
Тэхдээ аль ч үед хүмүүс аз жаргал, мандал бадралд хүрэх нь өөрийн үйлдлээр бус
системийн хүчээр болох зүйл хэмээн итгэсээр ирэв. Тиймээс ч "хууль цаазыг бий болговол хүмүүс
дэвжиж хөгжинө" гэх мэт асар том дүгнэлт мэдээжийн зүйл шиг байх болов.
Мэдээж хэрэг, хууль цааз сайтар хэрэгжвэл хүн хувьдаа золиос бололгүй, өөр өөрсдийнхөө
хөдөлмөрийн /оюун санаа болон биеийн хүчний хөдөлмөр/ үр шимээ хүртэж чадах юм. Гэвч ямар
ч хүчирхэг хууль тогтоолоо гэсэн залхуу этгээд ажилсаг болон хувирч, үрэлгэн хүн тооцоотой
болж эхлэх, архичин архиа болихын учир үгүй билээ. Өөрийнхөө гэмийг ухаарч, хэмнэхийн утга
учрыг мэдэж, архинд живсэн амьдралаа буруушааж эхлэсэн хүн л өөрчлөгддөг. Хүн бүр Ллүү
шилмэл амьдралын үзэл санааг өөртөө шингээгээгүй цагт ямар ч зөв хууль тогтоолоо гэсэн хүн
хувьсаж өөрчлөгдөж чадахгүй бус уу. Гадна талаас нь биш дотор талаас нь эзэмд Улс төр гэдэг
нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг
гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний төвшинд
хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг
өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлбэл ард түмний бүхий л чанар тэр
орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Энэ нь ус нам дор газар л урсдагтай адилхан
мэдээжийн үнэн мөн.
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал
доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад
хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу.
Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэнч шударга сэтгэлийг алдахгүй
байхын хэрээр нийгэм урагш хөгжинө.
Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал
нийгэм хагдран унах болно."Иийгмийн муу муухай явдал" хэмээн бидний нэрлээд байгаа тэр
зүйлийн томоохон хувь нь угтаа бол бидний доошилж унасан амьдралаас үүсч бий болдог.
Тиймээс хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн
хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар
аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд
чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлвэл иймэрхүү нийгмийн муу муухай байдал арилах жамтай.
Нөгөө талаар хуулиа өөрчилж, системээ засан сайжруулснаар агуу их эх оронч сэтгэл, хүнч
тусч үзэл санааг тэтгэчихнэ гэж байхгүй. Харин ард түмэн өөрийгөө өөд нь татаж явъя хэмээхийг
дэмжиж туслан зоригжуулах нь хавьгуй илүү үр дүнтэй болох юм.
Энэ хүртэл хүн бүр өөрөө өөрийгөө яаж захирах тухайд хөндөж ярилаа. Үүнтэй
харьцуулахад уг хүн гадаад талаас яаж эзэмдүүлэх вэ? гэдэг нь тийм их чухал асуудал бус.
Жишээлбэл дарангуйлагч этгээдэд захируулсан ард түмэн мэдээж хэрэг хувь тавилангүй. Гэвч
өөрийгөө үл мэддэгбөгөөд аминч муухай суртахуунд идэгдсэн хүн л боолд ойрхон. Боолын
сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системийг өөрчилсөн төдийд уг
сэтгэлгээнээсээ ангижрахгүй. Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа
аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг.Асар их
төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол
хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй бизээ.
Бүдүүлэг харанхуй, аминч, болхи мууд адал ёсны хүлээснээс хүн тайлагдах эсэх нь гагцхүү
уг хүний шинж төрхөөс хамаарна. Тиймээс ард түмний доторхи хүн бүрийн шинжтөрхийн дэвшил
л нийгмийн дархлал, улс орны хөгжлийн баталгаа болж байдаг.
Жон Стювард Милл энэ тухай чухалчлан дурьдсан нь бий. Тэрээр бичихдээ "Хүн
дарангуйллын дор байлаа ч бодгаль шинжээ хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд
унахгүй. Харин бодгаль шинжийг нь алдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа
дарангуйллаас өөр юу ч биш" гэжээ.
2."Хичээл зүтгэл тасралтгүй үргэлжлэн дамжигддаг"
Ямар ч улс орон олон үеийн хүмүүсийн сэтгэлгээ, үйл ажиллагааны хуримтлалыг дамжиж
байж өнөөгийн дүр төрхөнд хүртэл хөгжиж ирсэн. Нийгмийн давхраа болон амьдралын нөхцөл
байдлаасаа үл хамаарч лазагналгүй, олон таван үггүй ажилладаг хүн олон бий. Тариаланч,
хайгуулчин, зохион бүтээгч, шинжлэн судлаач, ажилчин, худалдаачин, яруу найрагч, бас улс
төрч...
Тэдний хичээл зүтгэлээр агуу их үр дүн бий болж, түүний дээр тэрхүү үр дүн үе
дамжигдсанаас хөгжил улам бүр шуудардаг.
Ийнхүү"иргэншлийг бүтээж бий болгодог дархан" гэж нэрлэвэл зохих хүмүүсийн хүчин
чармайлт тасралтгүй дамжигдаж байдаг.
Эх захгүй байдалд автсан дэлхий ертөнцөд үүний ачаар дэвшингүй аж үйлдвэр, шинжлэх
ухаан болон технологи төрж гарсан юм.
Тэгэхлээр, хүмүүс өвөг дээдсийнхээ технологи, чармайлтаар бий болсон баялаг өв
хөрөнгийн залгамжлагч юм. Бид энэхүү өвийг хохироолгүйгээр өөрсдийн хариуцлагаар хамгаалан
өсгөж, хойч үеийн хүмүүст гардуулж явах ёстой.
Өөртөө туслахын ухаан нь эрчимтэй ажилладаг хүмүүст үзэгддэг онцлог шинж агаад, тэр
шинж бидний англичуудын дэвшилтэт иргэнлэг шинж байсан. Өөртөө туслахын ухаан нь тэр
улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг
харах хамгийн зөв хэмжүүр болдог.
Мэдээж хэрэг, ямар ч тохиолдолд, бусдаасаа илүү гарсан хүч огшоож, хүмүүсийн өмнө
зогсож, бусдын хүндлэлийг нэгэн биедээ хуримтлуулдаг хүн байдаг. Бас түүнчлэн хүчгүй, нэр нь ч
дуурсагдаагүй олон хүн, нийгмийн дэвшилд нэн чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Тухайлбал,
түүхэнд томоохон дайнд нэрээ үлдээсэн нь зөвхөн жанжид билээ. Гэтэл угтаа бол хязгааргүй олон
эгэл цэргийн зоригтой баатарлаг үйлдэлгүйгээр ялан дийлэх учиргүй юм. Хүний амьдрал ч бас
тулаанаас өөрцгүй. Тэнд ч нэргүй баатрууд чухамдаа асар их хөдөлмөрлөж ирсэн. Түүхээс
мартагдаж одсон олон хүн судар номонд нэрээ үлдээсэн хувь тавилантай агуу хүмүүстэй
адилханаар иргэншил хийгээд нийгмийн дэвшилд тун их нөлөөлж
байдаг.
Хамгийн чухал нь хичээнгүйлэн хөдөлмөрлөж, шургуу чармайж, амьдралынхаа зорилгыг
идэвхтэй мөрдөн хөөцөлдөхөд оршино. Түүнийг хавь орчиндоо өөрийн биеэр илэрхийлж яваа хүн
олон. Тэдгээр хүмүүс байр суурь, эрх хүчийг яагаад ч авч чадахгүйгээ мэддэг ч гэсэн орчин үе,
цаашлаад ирээдуйн нийгмийн мандал бадралд ихээхэн нэмэр хандив оруулж байдаг. Тэдний
амьдрал хийгээд амьдралыг үзэх үзэл ухамсарлагддаггүй нь хамаагүй, хавь орчныхоо хүмүүсийн
амьдралд нэвтэрч, хойч үеийн сонгомол хүний дүр төрх болж тэлж байдагт л гол нь оршдог тул
ийн өгүүлж байна.
Хамгийн дээд "боловсрол" өдөр тутмын амьдрал хийгээд ажил хөдөлмөрийн дотор л байдаг.
Эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг хүн бусдын амьдрал, үйлдэлд хүчтэй нөлөөлж байдаг.
Тэнд л хамгийн практикч боловсрол оршдог. Сургууль зэргийг түүнтэй харьцуулахад боловсролын
өчүүхэн бага анхны алхмыг зааж өгдгөөс хэтэрдэггүй. Амьдралд түшсэн боловсрол үр өгөөжөөр
хавьгүй их байдаг. Айл гэрт, зам дээр, дэлгүүр, үйлдвэр, тариалангийн талбай гээд л хүмүүс
цуглардаг л газар бол хаана ч гэсэн өдөр тутмын амьдралын боловсрол туршигдаж байдаг.
Тэр боловсрол нь нийгмийн нэг гишуүн болохын төлөөх сургалт юм. Түүнийг германы
жүжгийн зохиолч Шиллер "хүн төрөлхтний боловсрол" гэж нэрлэсэн байдаг.
Бодит ажилд суралцангаа хүмүүнлиг чанараа зүлгэж, өөрийгөө эзэмдэх сэтгэлийг тэтгэж
чадвал хүн зөв хэв ёсыг биедээ авч, өөрийн үүрэг хийгээд ажлаа сайн гуйцэлдүүлэх чадвартай
болдог. Ийм боловсролыг номын сурах бичгээс сурдаггүй, сургуулийн хялбархан хичээлээс
олдоггүй юм.
Бэкон: "Ямар ч шинжлэх ухааны судалгаа нь түүнийг өөрийг нь яаж хэрэглэвэл дээр вэ?
гэдэг тухай зааж өгдөггүй. Харин түүний нөгөө тал, бодит амьдралыг сайн шинжвэл шинжлэх
ухаан дөхөж очоогүй, шинжлэх ухаанаас хавьгүй илүү мэдлэг ухааныг хүн өөртөө олж авч
чаддаг".
Бэконы энэхүү үгэнд бодит амьдралын утга учир зөв илэрхийлэгдсэн байна. Түүгээр ч үл
барам оюун ухааныг гэгээрүүлэхэд юу чухал вэ? гэдгийгтодорхой гаргаж иржээ.
Хүн бичиг номоор бус ажил хөдөлмөрөөр өөрийгөө төгсжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүнийг
өөд нь татах зүйл бол уран зохиол бус амьдрал, шинжлэх ухаан бус үйлдэл, намтар цадиг бус тэр
хүний угийн хүмүүнлиг чанар мөн болой.
Гэхдээ гайхамшигтай хүмүүсийн намтар цадигаас мэдээж суралцах их юм бий, амьдралын
гарын авлага болгож, бас сэтгэлээ өөд нь татахын тэжээл болгож ашиглах зүйл ч бий.
Гайхамшигтай хүн чанартай хүн бол өөртөө туслахын ухаан хийгээд зорилгодоо хүрэх тэвчээр,
зорьсон ажлаа хийж дуусгах зориг хүч, бас амьдралаа дуустал үл хувирах шургуу хичээнгүй чанар
сэлтийг тааруулж тохируулж эзэмшсэн байдаг.
Намтар цадиг ховор чухаг хүний нэг насны амьдралыг ойлгомжтой үгээр дамжуулж, бид
зорилгоо хэрэгжүүлэхэд юу чухал болохыг тодорхой өгүүлж байдаг. Бас гол баатар таатай бус
орчин ахуйгаас биеэ өндийлгөж алдар хүнд, нэр төрийг хэрхэн ялж олсон алхмыг өөдрөг зураглаж,
өөрийгөө хүндэтгэх сэтгэл, өөртөө итгэх итгэл чухал болохыг уншиж буй хүнд ухааруулдаг.
Шинжлэх ухааны ч бай, утга зохиол урлагийн ч бай салбарт агуу их хэмээн алдаршсан хүн
хаа нэгтээ тогтсон дэй зиндаа хийгээд анги давхаргад харьяалагддаггүй. Их сургууль төгссөн нь ч
бий, бага балчраасаа ажил хөдөлмөр хийсэн нь ч бий. Ядуухан бор гэрт өссөн нь байхад
баячуудын тансаг өргөөнд төрсөн нь ч буй.
Туйлын ядуу тавилангаас үл шалтгаалж, хамгийн дээд өндөрлөгт гарч чадсан хүний
жишээг үзвэл, ямар ч хатуу хэцүү бэрхшээл хүн амжилтанд хүрэхэд гайтай саад болдоггүй гэдгийг
харуулдаг. Олонхи тохиолдолд иймэрхүү бэрхшээл цаад талаасаа эргэж хүнийг өөд нь татдаг.
Өөрөөр хэлбэл гачигдлыг тэсвэрлэж хөдөлмөрлөе гэх хүслэн бий болгодог бөгөөд бэрхшээлтэй
тулгарахгүй бол унтсан чигээрээ хоцрох бололцоотойг ухааруулж өгдөг.
Ийнхүү саад тотгорыг даван туулж ялалтанд хүрсэн хүмүүсийн жишээ олон бий. Түүнийг
"зориг байвал мянган хэргийг бүтээнэ" / With will one can do anything/ хэмээсэн зүйр үг энэ замыг
гайхалтай илэрхийлсэн байна.
"Хэрвээ би баян чинээлэг байсан бол өнөөгийн би байхгуй байсан "
Хэд хэдэн жишээ авч үзье.
Жереми Тэйлор яруу найргийн авъяастай санваартан юм. Ричард Аркрайт утас ээрэгч
машин бүтээгч, хөвөнгийн үйлдвэрлэлийн хөгжлийн үндсийг тавьсан хүн юм. Бас Дендатен
английн хуулийн хүрээлэнгийн тэргүүн шүүгчийнхээ хувьд алдартай, Жозеф Тарнер байгалийн
зургийн мастер юм. Тэд цөм борчуудын гэрээс гарч ийм нэр алдарт хүрсэн билээ.
Шекспер жүжгийн зохиолч болж нэрд гарахаасаа өмнө ямар ажил эрхэлж байсан тухайд
тодорхойгүй. Гэвч харц гаралтай нь маргаангүй юм. Эцэг нь мал маллаж, мал нядлагч байсан тул
Шекспир ч залуудаа хонины арьс элдэх ажил эрхэлдэг байсан гэлцдэг. Мөн сургуулийн
жижүүрээр ажиллаж байсны дараа нэгэн нотариатын нарийн бичгийн дарга хийж байсан гэсэн
мэдээ ч бий.
Угтаа бол Шекспир хувь хүний шинж төрх төдий бус улмаар янз бүрийн хүний бичил
загварыг өөрийн хүн чанарын дотроо аваачиж тааруулсан мэт санагдана. Зохиол бүтээлд нь гарч
буй далайчны, хэллэг маш зөв оновчтой тул усан онгоцны талаар их мэддэг зохиолч, Шекспир
далайн аянд дуртай байснаас зайлахгүй хэмээн гэцгээдэг Үнэн алдартны шашны нэгэн лам
Шекспирийн бүтээлийг уншаад тэрээр санваартан байсан хэмээн батлахыг оролдож байлаа. Нөгөө
талаар түүнийг морь адгуулж, наймаа хийдэг байсан гэж нотлохыг оролдсон хүн ч бий.
Энэ бүхнээс харахад Шекспер лавтайяа агуу их од бөгөөд түүний амьдрал хүмүүст
ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох юм. Түүний дээр тэрээр өргөн салбараар туршлага
хийж ажиглалт хуримтлуулж, түүнээсээ гайхалтай өргөн мэдлэгийг эрж олсон байна. Тэрээр ямар
ч ажлыг гүнзгий анхааран судалж, хичээнгүйлж, ажилдаа улайрч байсан нь гарцаагүй. Тиймээс
өнөөг хүртэл түүний бүтээл бидний араншин бүрдэж төлөвшихөд гүн гүнзгий нөлөө үзүүлсээр
ирсэн билээ.
Одон орны шинжлэх ухаанд ихээхэн зүтгэл гаргасан хүмүүсийн дотор ч үгээгүй
ядуучуудаас төрж гарагсад олон бий.
Коперник Польшийн малчны хүү байв. Кепел Германы архины мухлагийн эзний хүү
бөгөөд өөрөө архины газрын үйлчлэгч байлаа. Бас Даламбер өвлийн шөнө Парисын сүмийн
чулуун шатан дээр орхигдож хаягдсан хүүхэд агаад түүнийг шилчний гэргий хүн болгож өсгөжээ.
Ньютон английн Линколн мужийн Грандсаме хавийн багахан тариачны хүү юм. Лаплас Сейн
мөрний амны нэгэн хотын ойролцоо ядуу тариачны гэрт төржээ.
Тэд цөм бага балчир үеэсээ хар бор орчны дарамтанд уналгүй, төрөлхийн авъяасаа
хөгжүүлж бат нот, өнө мөнхийн нэр алдрыг олж авсан. Тэдний нэр алдар дэлхийн баялгийг
бүгдийг цуглуулавч үл дарагдах цуутай юм. Эд баялаг бол ядуу буурай байхаас илүүгээр хүний
өсөлт хөгжилтөд садаа тотгор болох нь олонтоо.
Лагранжийн эцэг Италийн Торинод түшмэл байв,тэр буруу замаар будаа тээснээс эрх
мэдлээ алдаж, гэр орныхон нь ядуу амьдралд унажээ. Хожим өвгөн болсон хойноо Лагранж би
алдар нэр олж, аз жаргалд хүрсэн нь энэхүү бэрх хүнд орчин нөхцлийн маань ач тус байсан гэж
дурссан байдаг."Хэрвээ би баян чинээлэг байсансан бол математикч болохгуй нь лавтай билээ"
гэжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6287793/f3e/trackback

nyamaa1

2013.09.15 23:03:29
*.211.54.71

yostoi zov doo

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107692
437 Өөртөө туслах ухаан (5) [3] gaixal 2012-06-25 9371
436 Өөртөө туслах ухаан (4) gaixal 2012-06-25 9257
435 Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11279
434 Өөртөө туслах ухаан (2) gaixal 2012-06-25 10012
» Өөртөө туслах ухаан (1) [1] gaixal 2012-06-25 10520
432 Өөртөө туслах ухаан [1] gaixal 2012-06-25 11761
431 모텔청소구해여 [1] betin 2012-06-22 11082
430 -Kристофeр Колумб /1451-1506/ G2012 2012-04-18 12356
429 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17137
428 Moroodliin egch (oguulleg) 1-r heseg 2424mgl 2012-04-10 18017
427 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11139
426 http://www.mglclub.com/5836008 hjjjkhljkh;jkhlkjh 2012-03-22 11079
425 hi yadargaatai yu gej bichih estoi ym be 2012-03-02 11575
424 Солонгос руу гарахад зуучилна sschyue 2012-02-24 12244
423 АРААМАНДАА ЖААЖИГНАЖ ТОМОР АЙН ХАХАХА [2] 나를 외치다 2011-10-31 12555
422 국 제 결 혼 gesen nuhur uuriinhuu hvvhdiig hudaldsan bh bilgesh 2011-10-29 11702
421 국제결혼 행복^^** 2011-10-13 10905
420 ГАДААД АЖИЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ bigbig 2011-09-01 10836
419 ЧОНО-ТӨГСГӨЛ natural88 2011-08-10 10561
418 ЧОНО-3 natural88 2011-08-10 13296
배너신청
자생병원

배너신청