Бичлэгийн тоо 497

Өөртөө туслах ухаан

Уншсан 11761 vote 0 2012.06.25 13:46:04

ӨӨРТӨӨ ТУСЛАХ УХААН
Япон хэлнээс
Очирхүүгийн Жаргалсайхан орчуулж,
монгол найруулгыг
Бүдрагчаагийн Даш-Ёндон хянав
.


ХҮНИЙ САЙН ҮЙЛС
Миний бие Самуэл Смайлсын "Өөртөө туслах ухаан" хэмээхбүтээлийн бүлгүүдийг "Манай Монгол"
сэтгүүлээс уншсан юм. Тэгээд энэ номыг бие даалган хэвлүүлэхийг нөхөддөө зөвлөсөн. Гэтэл бас тэр номыг
хэвлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлье гэж дотоод, гадаадын зарим хүмүүс сэтгэл, гар хоёроо дэлгэжээ.
Тэдгээр сайн санаатнууддаа талархал илэрхийлье.
Эрдэнэт хүний биеийг олсон хэнд ч гэсэн энэ ном ихээхэн тус болно гэж би бодож байна.
Хүн яаж хичээх, яаж ажиллавал өөрийгөө эзэмдэж, хүссэн үр дүндээ хүрдэг талаар энэ номд гайхамшигтай
бодомжууд хэлж эерэг жишээ баримтуудаар нотолжээ. Хүн өөрийгөө төгөлдөржүүлэх гэдэг гойд онцгой
үзэгдэл юм.
Энэ номд дурдсан жишээ баримтуудыг он цагийн хувьд эртнийх тул одоогийн бидэнд нөлөөлөхгүй
хуучирсан зүйл гэж бодох хэрэггүй. Аль ч цаг үе хүнээс хичээл зүтгэл шаарддаг. Хүн өөрийгөө
төгөлдөржүүлэх хэрэгцээ аль ч цаг үед байдаг. Эхээс заяасан хэн ч гэсэн зүгээр суугаад байхад л бүх
амьдралдаа хүрэлцэх, нэр алдраа дуурсгах тийм үнэмлэхүй авьяас чадвартай төрдөггүй юм. Эхээс заяасан
хэн ч гэсэн оролдоод, зүтгээд, хичээгээд байвал бүүр еөрийнхөө санаагүй тийм томоохон үр дүнд хүрч
чадна.
Хорвоод амьдралын төлөө ажиллаж тэмцэх хичээл зүтгэл, идэвх зориг аль ч цаг үед хуучирна гэж
байхгүй. Иймд эл ном үнэ цэнээ алдахгүйгээр их удаан хугацаанд хүн төрөлхтөнд тус дэм болж, оюуны
тэнхээ өгнө буйзаа гэж бодож байна.
Энэ номыг манай залуучууд сайтар уншиж санаа аваарай. Эцэг эхчүүд маань ч түүнийг нарийвчлан
судалж үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ ашиглах нь чухал юм.
Манай иргэд өөрөө өөрийгөө ямагт төгөлдөржүүлэн үнэнхүү хичээн зүтгэвээс улс орноо аянд нь өөд татах
болно, өөрсдөө ч сайхан амьдрана.
Номын цагаан буян дэлгэрч, энэ зохиол Таны өврийн ном, байнгын зөвлөгч болог.
МОНГОЛ УЛСЫН Н А Ц АГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ Б А Г АБАНДИ

 

 

Уншигч танаа
Самуэл Смайлс бол хүнд хайртай, хүнд сайхан ханддаг, хүний үнэ цэнийг мэддэг нэгэн байжээ
гэдгийг энэ номыг уншингуутаа Та мэдрэх болно, түүнд баярлан талархах сэтгэлээр ухаан бодол чинь
дүүрэх болно.
Эрхэм хүн Самуэл Смайлсын энэхүү сайхан номыг Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн
Багабандийн даалгавар, ивээлээр япон хэлнээс орчуулан хэвлэлээ.
Зуун зууныг дахин дахин эзэгнэсэн ийм номыг бүтээхэд амаргүй. Энд үнэхээрийн сайхан сэтгэл,
асар их хүч чармайлт хэрэгтэй. Энэтхэгийн суут хүн Рабиндранат Тагор: "Миний сүмийг энэрэл шүтлэгийн
эд эсээр барих байх гэж бурхан бодож байдаг, гэтэл хүмуүс түүн рүү чулуу тэвэрч очдог" гэж уран
гайхалтай хэлжээ. Тэгвэл Смайлс хүн төрөлхтний сүмийг энэ номонд шингээсэн үзэл санаагаараа
бүтээчихжээ гэж хэлмээр байна.
Тэхдээ энэ ном бол үзэл суртал биш, гүн ухааны юм уу хүн судлалын шинжилгээ ч биш, шашны
номлол ч биш, энэ ном бол хүмүүн Та бидний нэгэн төрөлтөн бусдыгаа, амьдралыг ажиглан байж орчин
цагийнхандаа болон хойч үеийнхэндээ чин сэтгэлээсээ үлдээсэн сайн санааны гэрээс, захиас юм. Надад
ингэж л бодогдсон.
Хүн, түүний оюун ухаан, цаг үеийн, нийтийн бүтээгдэхуүн гэдэг нь үнэн боловч бас хун эцсийн
эцэст өөрөөрөө эхэлж, өөрөөрөө дуусдаг нь жам бөлгөө. Иймээс ч Бурхан Будда "өөрөө өөртөө зул бол!" гэж
сургасан нь гүн нарийн учиртай ажгуу. Үнэхээр, хун өөрөө хичээхгүй, өөрөө чармайхгүй, өөрөө зүтгэхгүй
бол хэн ч хэнийг ч сайн сайхан амьдруулж чадахгуй. Эцэг эхийн халамжийн хойно хэн ч өөрөө л амьдрах нь
хорвоогийн ёс билээ. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж аав нь хүүхдүүддээ сургажээ. Манай Монгол ийм л
ухаантай.
Энэ бүх санаа амьдралд яаж хэрэгжих вэ, хэрэгжүүлэхийн оньсон түлхүүр нь юу вэ, "хүн хичээнэ"
гэж юуг, яахыг хэлж байгаа вэ гэсэн асуултуудад Смайлс энэ номондоо гайхалтай сайхан хариу өгчээ.
Хүн өөрөөрөө байна гэдэг бас бусдын дэмжлэг огт хэрэггүй гэсэн үгбиш билээ. Бусдаас гадна
хэнбугай ч байж чадахгүй. Иймд бусдын дэм, халамж, үүргийг ойлгодог хүн л "хол явна", өөрөөр хэлбэл,
"жинхэнэ хүн" мөн. Яаж тийм болох вэ гэдэгт Нагаржунай хариу өгсөн нь: "Өгөөмөр бөгөөд ёс суртахуунтай
байвал бусдад тус болно, хэвчээртэй хийгээд шийдэмгий байвал өөрт хэрэг болно" гэжээ.
Хүн өөрөө хичээвэл тэр өөрт нь тус болоод зогсохгүй, улс орон, элэг нэгт үндэстэнд ч хэрэг болдог.
Улс орны хөгжил хэмээх хийсвэр уйлдлийн буюу зүгээр л нэг "бодлогын" дүн болж бүтдэггүй, харин хүн
бүрийн бодит хүчин чармайлтын үр дүн болж биеждэг юм.
Смайлсын эл номыг уншсан хүн өөрийгөө эзэмдэж заавал өөдлөх болно.
Тэгвээс улс орон аяндаа өөдөө явмой.
Бид энэ номын "сүмийг барихдаа" хад чулуу, элс шороо, барьж очих хэрэггүй, харин сэтгэлээ, өөрөө
өөрийгөө тэвэрч очвол л болох нь тэр. Тэгвээс өөрийгөө дайчлан эзэмдэх бүхий л чадварыг Та эзэмшиж,
"амьд арзайгаад, мэнд мэлтийгээд" байх нь гол бус гэдгийг ухаарч санаагаа тэлж, ухаанаа нэмэх болно.
"Тэнгэрт дүүлье гэж оролдохгүй оюун санаа удалгүй газарт унамой". С.Смайлс
БҮДРАГЧААГИЙН ДАШ-ЁНДОН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6287520/2fa/trackback

puresnow

2012.06.29 22:12:02
*.226.203.83

6 7 n jilin umnu ene nomiig unshij bsan yum bn. Ugujtei shuu..
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107692
437 Өөртөө туслах ухаан (5) [3] gaixal 2012-06-25 9371
436 Өөртөө туслах ухаан (4) gaixal 2012-06-25 9257
435 Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11279
434 Өөртөө туслах ухаан (2) gaixal 2012-06-25 10012
433 Өөртөө туслах ухаан (1) [1] gaixal 2012-06-25 10520
» Өөртөө туслах ухаан [1] gaixal 2012-06-25 11761
431 모텔청소구해여 [1] betin 2012-06-22 11082
430 -Kристофeр Колумб /1451-1506/ G2012 2012-04-18 12356
429 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17137
428 Moroodliin egch (oguulleg) 1-r heseg 2424mgl 2012-04-10 18017
427 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11139
426 http://www.mglclub.com/5836008 hjjjkhljkh;jkhlkjh 2012-03-22 11079
425 hi yadargaatai yu gej bichih estoi ym be 2012-03-02 11575
424 Солонгос руу гарахад зуучилна sschyue 2012-02-24 12244
423 АРААМАНДАА ЖААЖИГНАЖ ТОМОР АЙН ХАХАХА [2] 나를 외치다 2011-10-31 12555
422 국 제 결 혼 gesen nuhur uuriinhuu hvvhdiig hudaldsan bh bilgesh 2011-10-29 11702
421 국제결혼 행복^^** 2011-10-13 10905
420 ГАДААД АЖИЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ bigbig 2011-09-01 10836
419 ЧОНО-ТӨГСГӨЛ natural88 2011-08-10 10561
418 ЧОНО-3 natural88 2011-08-10 13296
배너신청
자생병원

배너신청