
Харин гурван баг “Social ecopreneur” шагнал хүртсэний нэг нь Монголын “UB Bike” байв. Агаарын бохирдол, автомашины түгжрэл хамгийн том асуудал болоод буй Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээ бий болгох төслийг тэд санаачилжээ.
“UB Bike” багийн ахлагч С.Шижирболд “Унадаг дугуйн түрээсийн системийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй иргэ дийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Хамгийн их түгжрэлтэй байдаг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд унадаг дугуйн таван буудал байгуулахаар төсөлдөө тусгасан. Буудал бүр 20 дугуйтай, нэг дугуйг унаад хүссэн буудалдаа аваачиж тавихад ердөө 300 төгрөг байх юм. Хамгийн эрүүл, хямд үйлчилгээ байх болно” гэв.
Мексик
улсаас оролцсон багийн “Toilmex” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон
ахмад настнуудад зориулсан суултуур, Индонезийн “Smart Ex” багийн
автомашины хорт утаа шүүгч үйлдвэрлэх төслүүд “UB Bike” багтай ижил
түвшинд үнэлэгдэж, шилдэг шинэ санаагаар шалгарсан юм.