
Н.Түвшинбаяр ялалтаа авлаа | ![]() |
![]() |
Дөнгөж мэдээ бичиж дуусч байх үеээр тэрээр Германы тамирчин Бенжамин Берлан -г 2 юуки, 1 кока үнэлгээгээр бас дахин яллаа. Ялаад байгаарай.
Дараагийн даваандаа Солонгосын бөх Яанг Су Хо той үзэх магадлалтай байна. Манай улс энэ удаагийн олимпоос олон медал зулгаах бололтой дог шүү. Ер нь л их сайхан сайхан мэдээ ар араасаа цувраад эхэллээ. Түвшинбаяртаа ёстой их амжилт хүсч цаашид ч гэсэн таарсан болгоноо нам шидэхийн ерөөлийг дэвшүүлье. Алт ч авчих юм бил үү таахын аргагүй. Аваргыг ялаад аварга гэдэг дээ. |
ОУХМ Найдангийн Түвшинбаяр нь 1984 оны зургаадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
Бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр. 178 см. Жин 100 кг. Тэмцээнд -100 кг-ын жинд барилддаг. Сагсан бөмбөг тоглох дуртай.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, улсын аварга. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Олимпийн наадамд анх удаагаа оролцож байгаа.
Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоороо болзол хангаж, Бээжингийн олимпод оролцох эрх авсан тамирчин юм. Түүний дасгалжуулагчаар Ч. Насантогтох, Х.Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах нар ажиллаж байгаа.