Бичлэгийн тоо 3,329
Б.Папизан гуай хэн хүнээс илүүтэйгээр байга лиа шүтэн дээдэл дэг. Тэр бээр “Уул ус бүхэн өөрийн эзэнтэй, тэдгээр нь бидэнтэй ярьдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж эх дэлхий онгон дагшин байд лаа алдаж байна” хэмээн халаг лана. Түүнд байгалиас хөгж мийн онцгой авьяас чад вар заяажээ. Тэрбээр байгалийн үзэсгэлэн гоог биширч, эх дэлхийгээ хайр лаж хам гаалахыг хойч үедээ захихын зэрэгцээ ардын язгуур урлаг, хөөмийн олон төрлийг үр хойгдоо өвлүүлэх их үйлсийг бүтээж яваа эгэл жирийн буурал. Бас “Би монгол хүн” киноны гол дүр. “Сэмүүн” студийн найруу лагч Б.Баярын “Би монгол хүн” баримтат кино олон улсын кино наадмаас дэд  байрын шагнал хүртжээ. Түүнийг үзэгчид “Соёл эрдэнэ” теле сэтгүүл, “Шагайн цаг”, АХА нэвтрүүлгийн хөтлөгч, редактор гэдгээр сайн таньдаг. Залуусын мэдлэгт дусал нэмэх танин мэдэхүй, түүх, шинжлэх ухааны асуултаар оролцогчдыг булж, мэдлэгийг шалгадаг байсан тэрбээр сүүлийн үед кино урлагт хүч сорьж байгаа аж. “Гурван долоо хоног” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Усчин”, “Газар тэнгэрийн зардас”, “Бүүвэйн дуу”, “Тэнгэрийн нүүдэл”, “Төлчин”, “П.Ганбат”, “Зууныг эзэлсэн шонхор”, “Зөвхөн намайг үхсэний дараа”, “Сар анх мандсан нутаг”, “Миний амьдралын аз жаргал, уйтгар гуниг”, “Би монгол хүн” зэрэг баримтат кино нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм. Түүнтэй өчигдөр 11.30 цагт холбогдлоо.

-Таны бүтээл олон улсын кино наадамд хурдтай “давхисан” гэж сонслоо. Баяр хүргэе.

-Баярлалаа. Египет улсад энэ сарын 12-нд болсон “Formula mundi-12” олон улсын кино наадамд “Би монгол хүн” баримтат киногоо сойж, аман хүзүүдлээ. Энэ наадам арт, богино хэмжээний болон баримтат кино гэсэн гурван ангиллаар шилдэг бүтээл шалгаруулсан юм.

-Хэдэн орны, хэчнээн бүтээл оролцов?

-Анхан шатны шалгаруулалтад 45 орны 208 кино оролцсон юм билээ. Тэдгээрээс дэлхийн кино урлагт толгой цохидог ОХУ, АНУ, Англи, ХБНГУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Япон зэрэг орны 40 кино шалгарч үлдсэн. Тэр дунд монгол кино багтаад зогсохгүй хоёрдугаар байрт шалгарсанд баяртай байна.

-Энэ бүтээлээрээ юуг үзүүлэхийг зорьсон бэ?

-Киноны маань гол дүрийг Ардын язгуур урлагийн наадмын алтан медальт, соёлын тэргүүний ажилтан Бадарын Б.Папизан гэдэг. Б.Папизан гуай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүн. Тэрбээр Алтай таван Богдын салбар уулс болох Цэнгэл хайрхан, Төв Азийн хадны зургийн томоохон төвүүдийн нэг, ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн хадны зургийн үлэмж баялаг дурсгалтай Шивээт хайрхан уулынхаа бэлд нутаглаж, хүү Сариг-Оолын хамт Цагаан гол, Ховдын голоо даган загас жараахай барин, байгаль эхээ хэрхэн хайрлаж хамгаалах талаар заан, сургаж явдаг нэгэн. Түүний амьдралаар, байгаль хүн хоорондын харилцаа, хүн байгалийн бүтээгдэхүүн гэдгийг харуулахыг зорьсон. Уул ус, ургамал, амьтан бүгд амьтай гэдэг санааг кинондоо тусгасан.

-Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллав?

-Ерөнхий редактораар соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк, туслах редактораар А.Мөнхцэцэг, зураглаачаар М.Бүүвэйбаатар, Б.Баярсайхан, эвлүүлгийн найруулагчаар Б.Баярсайхан, зохиогч болон найруулагчаар би өөрөө ажилласан.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6275411/148/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1289 Олимпийн наадамд оролцох багийн ахлагч чөлөөтийнхөнтэй уулзлаа 2012-06-26 8469
1288 Монгол Улс ногоон хөгжлийг цогцлоох үүрэг авчээ 2012-06-26 8239
1287 208 метр өндөр “Морин хуур” Монголын нэрийн хуудас болно 2012-06-26 8370
1286 ДӨРӨВ ДЭХ ОНЫ БАЛДОРЖ ШАГНАЛТАН ТОДРОХОД ГАНЦХАН ДАВАА ҮЛДЛЭЭ 2012-06-25 9161
1285 “ЛОНДОН-2012” ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАВ 2012-06-25 8589
1284 ДБЭТ-ын уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын наадамд оролцоно 2012-06-25 9390
1283 “SouthGobi Resources” авто зам барьж эхлэв 2012-06-22 8424
1282 Экопренерүүдийн нэгээр Монголын “UB Bike” баг шалгарлаа 2012-06-22 9129
1281 УРАН НУГАРАЛТАА ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ 2012-06-21 8197
» “БИ МОНГОЛ ХҮН” КИНО ОЛОН УЛСЫН НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-21 8636
1279 Хакүхо кинонд тоглоно 2012-06-20 7881
1278 Элсний сагсчид хүрэл медаль хүртлээ 2012-06-20 9397
1277 Монголын баг “Шилдэг маркетингтай стэнд”-ийн эзэн болов 2012-06-19 9539
1276 Зураач бүсгүйчүүд хилийн чанадыг зорино 2012-06-19 8863
1275 “ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН” НААДМЫНХАН АЯЛАЛДАА ГАРЛАА 2012-06-19 9579
1274 “НУТАГ МИНЬ БАЯРТАЙ. НҮҮХЭЭС ӨӨР АРГА АЛГА ДАА” 2012-06-18 8512
1273 “ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛТЭЙ-НОГООН ХОТ”-ЫН ЭХЛЭЛ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ НЭЭЛЭЭ 2012-06-18 8381
1272 МОНГОЛ ДУУЛААЧ ДЭЛХИЙН ДУУРИЙН ТАВЦАНД ХОЁРОНТОО ЦАХИУР ХАГАЛАВ 2012-06-15 8087
1271 Манай нийслэл хамгийн таатай хотоор шалгарлаа 2012-06-15 8097
1270 ХОТОО ХАЙРЛАХ ҮЗЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС АВТО ПАРАД ХИЙВ 2012-06-15 8445
배너신청
자생병원

배너신청