Бичлэгийн тоо 3,329

 Хорин хоёр төрлийн 94 мянга гаруй мод, буттай, зүлэг, цэцэгтэй, усан оргилуур, хүүхдийн тоглоомын тал байтай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” эзгүй тал дээр амилан босож, нийслэлчүүдийн ая тухтай амьдрал, амралт зугаалгын бүс байгуулах төлөвлөгөө бодит ажил хэрэг болж байна.

2009 онд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр санаачилж, ИТХын төлөөлөгчид дэмжин шийдвэр гаргаж, хайрган хөрстэй, шарилж би түү ургасан талбайд 1.0 тэрбум төгрөгийн ан хны хөрөнгө оруулалт хийж байхад татвар тө лөгчдийн мөнгийг элсэнд булах нь, хотын хаяанд цэцэрлэгт хүрээлэнтэй болж, тэнд мод ургана гэдэг гонжийнжоо гэх маягийн үг энд тэндээс дуулдаж байсан.

Тэгвэл Засаг дарга Г.Мөнхбаяр зорилгоо биелүүлдэг, эхлүүлснээ хэрэгжүүлдэг гэдгээ нотолж чадаж байна.

Хотын хог хийсэн очдог, хоосон газар хайсан барилгынхны нүдэнд л өртөж байсан эзгүй газарт өдгөө цоо шинэ цэцэрлэгт хү рээлэн босож, ус оргилж, мод бут урган, цэцэглэж байна. Бүрэн ашиглалтад орох үедээ 1280 га талбайг хамрах энэ хүрээлэнгийн эх ний ээлжийн 55 га-д тохижилтын ажил хийснээр Улаанбаатар хотын нийт ногоон бай гууламжийн 23 хувийг дангаар эзэлж байна гэсэн тооцоог өнгөрсөн хавар гаргажээ. Түү нээс хойш дахиад 6.0 га-г зүлэгжүүлж, мод суулгасан байна. Тэгэхээр хотын маань амьд бай галийн дөрөвний нэгийг эзлэх ногоон орчин тэнд бүрэлдсэн гэсэн үг юм.

Өчигдөр нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үзэмжит сайхан цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн нээлт болов. Нээлтэд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг тэргүүтэй албаны хүмүүс, энэхүү төслийг санаачлагч Г.Мөнхбаяр, гардан хэрэгжүүлэгч Б.Саранчимэг, хамтран ажиллаж байгаа гадаадын төсөл, хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл болох Сөүл хотын төлөөлөгчид, нийслэлийн иргэд оролцов. Сүхбаатарын талбайгаас 2.1 км зайтай, Туул голын хөвөөнд орших тус хүрээлэнд эхний ээлжинд 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун төв талбай, зам байгуулжээ. Төв замын хажуугаар лэд гэрэл, түшлэгт сандал байрлуулж, гацуур тэргүүтэн моддыг ургуулан, тойруулаад өнгө өнгийн цэцэг тарьсан нь нүд булааж байв. Талбайн голд 40 метрийн голчтой, 360 градус эргэн оргилдог, усан оргилуур ашиглалтад орлоо.

Энэхүү усан оргилуур яваандаа хөгжимтэй болох юм байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийнхэн багачууддаа зориулж 10 гаруй тоглоомтой талбай тохижуулсан нь цаашид нэмэгдэх аж. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг “Ийм сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болж байгаадаа баяртай байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд энд улам олон мод тарьж, арчлан ургуулаасай. Урьд нь бидний тарьсан мод богинохон хугацаанд ямар сайхан ургасныг харахад таатай байлаа” хэмээв. Мөн энэ өдөр Сөүл хотын нэрэмжит бичил цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол боллоо. 1.6 га бичил цэцэрлэгт хүрээлэнг Сөүл хотынхон өөрсдийн хөрөнгөөр бүтээж, улсынхаа өв, соёлыг харуулсан тохижилтын ажил хийх юм байна.

300 машины авто зогсоол, гурван км тойрог бүхий дугуйн болон гүйлтийн зам, теннис, сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлаа тус хүрээлэнгийнхэн эхлээд байгаа бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцож байгаа Г.Мөнхбаярын багийнхны эрхэм зорилго болгон хөтөлбөртөө дэвшүүлсэн “Инженерийн шийдэлтэй-ногоон хот” байгуулах их ажлын нэгэн эхлэл нь энэ ажээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6264839/d4d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1289 Олимпийн наадамд оролцох багийн ахлагч чөлөөтийнхөнтэй уулзлаа 2012-06-26 8469
1288 Монгол Улс ногоон хөгжлийг цогцлоох үүрэг авчээ 2012-06-26 8239
1287 208 метр өндөр “Морин хуур” Монголын нэрийн хуудас болно 2012-06-26 8370
1286 ДӨРӨВ ДЭХ ОНЫ БАЛДОРЖ ШАГНАЛТАН ТОДРОХОД ГАНЦХАН ДАВАА ҮЛДЛЭЭ 2012-06-25 9161
1285 “ЛОНДОН-2012” ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАВ 2012-06-25 8589
1284 ДБЭТ-ын уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын наадамд оролцоно 2012-06-25 9390
1283 “SouthGobi Resources” авто зам барьж эхлэв 2012-06-22 8424
1282 Экопренерүүдийн нэгээр Монголын “UB Bike” баг шалгарлаа 2012-06-22 9129
1281 УРАН НУГАРАЛТАА ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ 2012-06-21 8197
1280 “БИ МОНГОЛ ХҮН” КИНО ОЛОН УЛСЫН НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-21 8636
1279 Хакүхо кинонд тоглоно 2012-06-20 7881
1278 Элсний сагсчид хүрэл медаль хүртлээ 2012-06-20 9397
1277 Монголын баг “Шилдэг маркетингтай стэнд”-ийн эзэн болов 2012-06-19 9539
1276 Зураач бүсгүйчүүд хилийн чанадыг зорино 2012-06-19 8863
1275 “ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН” НААДМЫНХАН АЯЛАЛДАА ГАРЛАА 2012-06-19 9579
1274 “НУТАГ МИНЬ БАЯРТАЙ. НҮҮХЭЭС ӨӨР АРГА АЛГА ДАА” 2012-06-18 8512
» “ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛТЭЙ-НОГООН ХОТ”-ЫН ЭХЛЭЛ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ НЭЭЛЭЭ 2012-06-18 8381
1272 МОНГОЛ ДУУЛААЧ ДЭЛХИЙН ДУУРИЙН ТАВЦАНД ХОЁРОНТОО ЦАХИУР ХАГАЛАВ 2012-06-15 8087
1271 Манай нийслэл хамгийн таатай хотоор шалгарлаа 2012-06-15 8097
1270 ХОТОО ХАЙРЛАХ ҮЗЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС АВТО ПАРАД ХИЙВ 2012-06-15 8445
배너신청
자생병원

배너신청