Бичлэгийн тоо 3,329
МОНГОЛ ДУУЛААЧ ДЭЛХИЙН ДУУРИЙН ТАВЦАНД ХОЁРОНТОО ЦАХИУР ХАГАЛАВ
Уншсан 8087 vote 0 2012.06.15 16:23:24Т
ал
нутаг шигээ уужим хоолойтой, дуучин Э.Амартүвшинд баяр хүргэхээр
цугласан олон хүн ДБЭТ-ын гадаа догдлон хүлээж, түүнийг бууж ирэхүйд
нижигнэсэн алга ташилтаар угтав. Харин Э.Амартүвшин тайван нэгэн аж.
Сэтгүүлчдийн асуултад хариулж байгаа нь ийн дүгнэхэд хүргэв.

Өөрийг нь хүлээж байсан олон сэтгүүлч, дэмжигчдийг хараад тэрбээр “Та нарыг хараад хэсэгтээ л балмагдлаа. Тэмцээнд оролцох эрхийг авсан тухай анх сонссоод төрсөн өдрөөр минь надад гэнэтийн бэлэг болсон. Том тэмцээнд түрүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Тухайн үед үнэхээр юу болоод байна гэж бодсон.
Нэг их баярлаж сүйд болоогүй. Надад ийм сайхан хоолой заяасан аав, ээждээ баярлалаа. Мөн Ц.Ерөө багшдаа, найз бүсгүй Н.Туяадаа баярлалаа. Цаашид Пласидо Домингогийн нэрэмжит тэмцээнтэй чансаагаараа дүйцэхүйц томоохон хоёр, гурван ч уралдаанд оролцох урилга хүлээж байгаа. Би эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө, Дуурийн урлагт өөрийнхөө дуу хоолойг үлдээхийн төлөө хичээнэ” гэв.
Ц.Ерөө багш нь “Би хүүгээ дэлхийн дуурийн урлагт цахиур хагалахаар төрсөн хүн гэж боддог.Одоогийн залуучууд үнэхээр тууштай, зорьсондоо хүрч чаддаг болжээ” гэв. ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн “Түүнийг тайзан дээр дуулахад үзэгчид эгээ л Чингис хаан амилаад ирэв үү гэж шагширсан. Монголд мэргэжлийн дуурийн дуучныг бэлдэж чаддагийг харууллаа“ гэсэн юм.