Бичлэгийн тоо 15,500
Өндөр шаардлагатай хэрэглэгч өрсөлдөх чадварыг хөгжүүлдэг

Бямба гаригийн үдээс хойш МУИС-ийн дугуй тан­химд олны танил хүмүүсийг бөөнөөр нь харж болохоор байв. Улс орнуудын өрсөлдөх чадварын стратегиар мэр­гэш­сэн Харвардын профес­сор Майкл Портёрыг сон­сохоор улс төрчид төдийгүй бизнесийнхэн ч ирсэн ха­рагдана. MSC-ын Т.Од­жаргал, Петровисын Ж.Оюун­гэрэл, Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар, их сургуулийн багш нар төдийгүй зарим судлаачид үзэгчдийн суудалд харагдлаа. Эрээн цамцтай Ц.Элбэгдорж жуулчин шиг л харагдах агаад костюмнаасаа салаагүй З.Энхболдтой хамт эхний эгнээний сонсогч болов.



Майкл Портёр өрсөлдөх чадварын талаар 17 ном, 100 гаруй өгүүлэл хэвлүүлжээ. Тэрбээр улс орнуудын өрсөл­дөх чадварын талаар Засгийн газруудад зөвлөдөг аж. М.Портёр Монголд ажиллаж байгаа охинтойгоо уулзахаар ирээд Дэлхийн банкныхны урилгаар ийнхүү лекц уншиж байгаа гэнэ.

"Монголд дурла­чих шиг боллоо" хэмээн тэр­бээр дипломат үгээр яриагаа эхэлсэн ч үнэндээ шүүм­жилсэн үг зөндөө унагасан. "Зочид буудал сайн ч музей муу, такси бохир байвал аялал жуулчлал хөгжихгүй" гэв. М.Портёр cluster буюу "иж бүрдэл"-ийн тогтолцоог он­цолж байлаа. Мал аж ахуйд түшиглэн хөгжинө гэхэд ус дутагдалтай, мал нь эрүүл бус гэх мэтээр манай цогц бус тогтолцоог ч шүүмжлээд ав­лаа.
"Эдийн засгийн өсөлтийн гол зорилго амьжиргааг сайж­руулах" гэж ноён М.Портёр номлож байна. "Монголын эдийн засгийн өсөлт аз тохиосон хэрэг. Гэсэн ч аз байнга таарахгүй. Өрсөлдөх чадвар гэдэг бүтээмжийн асуудал. Бүтээмж өндөртэй орон түргэн хөгжинө. Бэрх­шээ­лийнхээ учрыг олж ча­дахгүй байгаа орнууд өрсөл­дөх чадвараа сайжруулж ча­дахгүй. Ямар салбарт өрсөл­дөх, юу хийж байгаа нь чухал биш яаж хийж байгаа нь чу­хал. Гутал гэдэг онцгой бү­тээгдэхүүн биш ч италичууд өндөр чанартай, гоё загвартай гутлаараа орлого олж байна. Байгаа зүйлдээ үндэслээд хөгжих хэрэгтэй. Байхгүй юмны араас хөөцөлдөх хэ­рэггүй. Шинэ үйлдвэрлэл хуучнаас ургаж гардаг. Мон­гол шиг улсад гадаадын хө­рөнгө оруулалт хэрэгтэй. Өрсөлдөх чадвартай орнуу­дыг судлахаар дотоод, гадаад хөрөнгө оруулалт нь хамт явсан байдаг. Гадаад орнуу­дад байгаа мэдлэгийн нөөцийг ашиглах хэрэгтэй. Монгол­чуу­дыг тав хоног ажиглахад танайх бүтээмжтэй эдийн засаг биш байна. Байгалийн баялгийг төр эзэмшээд мөн­гө тараах нь тодорхой хэм­жээний баялаг бий болгох ч дараа нь зогсонги байдалд оруулдаг. Төрийн удирдла­гуудад би баялгийг компа­ниуд үйлдвэрлэдэг гэж байнга сануулдаг юм. Байгалийн баялаг байгаа учраас уул уурхайн компаниуд ирэхгүй хаачих юм. Монголын өр­сөлдөх чадвар сайжрах биш харин унаж байна. Ком­па­ниуд нутагтаа өрсөлдөж чадахгүй бол гадаадад өрсөл­дөж ча­дахгүй. Өрсөлдөөний дүрмийг бий болгох хэрэгтэй. Америкт монополийн эсрэг хууль бай­даг. Сайдтай танил нэг нь ар өврийн хаалгаар тендерт ялж чадаж байвал муу хэрэг, бүтээмж ялж байвал бусад зүйл өөрсдөө аяндаа бүтээд явчихна. Өрсөлдөх чадвар­тай байхын тулд маш өндөр шаардлага тавьдаг хэрэглэг­чидтэй байх хэрэг­тэй. Үйлч­лүүлэгч мэдлэгтэй байхаас гадна төр стандарт мөрдүү­лэх учиртай. Хэрэв хэрэглэгч үйлдвэрлэсэн бол­го­ныг үг хэлгүй хүлээж авдаг бол улс оронд өрсөлдөх чадвар байх­гүй. Монголд татварын ачаа­лал бага, ху­далдаа нээлттэй байгаа бо­ловч бизнес хийхэд хүнд хэвээр байгаа нь сонин зүйл байна" гэлээ. "Амери­кийн хүч чадал юунд байдаг гэхээр муж бүр өөрийн асууд­лаа толгой даан шийддэгт байгаа юм. Сингапур байрш­лаас өөр давуу тал гэхээр юмгүй улс байлаа. Тэгээд тэд хамгийн сайн, хамгийн түргэн үйлчил­гээтэй боомт болъё" гэж шийд­жээ. Сингапур хөг­жиж эхлэхийн өмнө хүмүү­сийнх нь боловсролын түв­шин ч доогуур байсан. Энэ нь улс аль чиглэлд явахыг тог­тоох нь чухал. Гурав хоноход Мон­голд зуун зүйл өөрчлөх шаардлагатайг мэдэрлээ. Улаанбаатар төлөвлөлт байх­гүй, жижигхэн, зохион бай­гуулалтгүй хот байна гэж илтгэгч ярив. Эцэст нь мон­голчуудад хандаж бяцхан зөвлөгөө өглөө, тэр.

Монголд сонголт байхгүй. Аялал жуулчлалын орон зай байна. Нэг жуулчнаас өдөрт авах долларыг өсгөх учиртай. Уул уурхайн салбарыг түшиг­лэх хэрэгтэй. Үүний эцэст 20-30 жилийн дараа л та бүхэнд сонголт бий болно. Баялаг байна гэдэг муу зүйл биш. Баялгаас болоод татаас гэх мэт муу зүйл рүү халтирдаг. Баялаггүй бол зардлаа хэм­нэж, үр дүнтэй ажиллахаас өөр аргагүй шүү дээ. Та нар уул уурхайн компанийг сон­гох­доо богино хугацаанд ашиг­тай ажиллах бус урт хугацаанд үр ашгаа өгөхийг нь сонгох хэрэгтэй. Иргэдийн амьдрал сайжрахгүй бол эдийн засгийн өсөлт үр дүнд хүрэхгүй. Бусад улсад удир­дагчдад зөвлөдөг бие даасан think tank бүтэц байдаг. Ху­вийн хэвшил зохион бай­гуулалтад орох учиртай. Бизне­сийнхэн ганц нэгээрээ бол эрх баригчидтай өөртөө ашигтай хэлэлцээр хийгээд байдаг. Салбар салбараараа хамтарч ажиллах нь чухал. Орос бол дагах загвар биш. Хуучин загвартаа гацсан орон. Хятад, Оростой харь­цуулахад дээр загвар ч Ка­надын загвар дажгүй. Байга­лийн баялагтай, цөөн хүн амтай орон шүү дээ.

Улс төрийн намууд хөгж­лийн талаар санал нэгдвэл эдийн засаг хөгжинө. Гол зүйл дээрээ тохиролцож чадвал тогтвортой урт хугацаанд үргэлжлэх бодлого хэрэг­жүүлж чадна. Улс төрийн намууд улс орныхоо ашиг сонирхлын төлөө санал нэг­дэх нь чухал.

Ирландад зуу зуугаараа хүмүүс нь амьжиргаа хайн гадагшаа гарч байсан түүх бий. Байдал сайжирсны дараа тэд буцаж ирсэн. Гадагшаа чиглэсэн урсгалыг хүчээр зогсоох боломжгүй. Монголыг жаахан хүйтэн боловч диваа­жин болгох хэрэгтэй (хошиг­нов). Тэгвэл хүмүүс буцаж ирнэ. Төр, хувийн хэвшил бизнест зааг хэрэгтэй гэх мэтээр тэр ярьж байлаа.

2008.07.28
Мэдээллийн эх сурвалж "Өдрийн сонин

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/623543/335/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
2420 diplom huadaldaj avna bagatur 2008-08-21 1155
2419 helnii beltgel-helj tuslaach [2] mendeenee 2008-08-21 975
2418 gereenii er ajil bna tsalin undur ajiliin tsag baga! 친구bulgaa 2008-08-21 874
2417 D-2 visa sunguulah talaar zuvulguu ugch tus bolno u [3] tuska 2008-08-21 2214
2416 Kyunghee ih surguuliin oyutan baina uu badu0123 2008-08-21 834
2415 helnii beltgel burtegel hezee ehleed hezee duusdag be? [1] baadnaa 2008-08-20 1859
2414 asuuh yum bna [1] bugdbi 2008-08-20 1499
2413 Joloonii unemleh avna [1] badu0123 2008-08-20 1796
2412 KYUNGHEE IH SURGUULIIN OIR /HOEGI YOG/ BAIR OLOOD UGUUCH badu0123 2008-08-20 1081
2411 Angli hel zaana, orchuulga hiine. Zayagiin 2008-08-20 1493
2410 Ongotsnii butsax bilet sunguulax gesen yuma Korean Air utasiin medex zaluus bnu xelj ugch tuslaach [2] tasod 2008-08-20 1279
2409 hi surguuliin batalgaa monse 2008-08-19 1285
2408 sypgalttai opyylj ipeh hvn holdoo bapina yy meregjiliin 2008-08-19 1007
2407 solongosiin XAA-n deed syrgyyli songino 2008-08-19 1859
2406 Unegyi kino tataarai namjil 2008-08-19 13501
2405 Solongosd helnii chigleleer surmaar baina. unurhuu 2008-08-18 1198
2404 서울장학생 сөүл хотын нэрэмжит тэтгэлэг [3] Levi`s 2008-08-18 2660
2403 Mon-Kor, Kor- Mon online dictionary [3] Levi`s 2008-08-18 6390
2402 koread suruulid surmaar bna gantuya555 2008-08-18 1363
2401 biznii angilal oopchloh xun bn uu oopchlon 2008-08-18 1625
2400 surguulid ormoor bna huwiaraa 2008-08-16 1766
2399 magisteriin talaar jaahan ym asuuh gesen ym [2] buh ym nuuts 2008-08-15 5436
2398 Монголын тухай Фото зураг болон уран зураг худалдаж авна gangg 2008-08-13 2614
» Өндөр шаардлагатай хэрэглэгч өрсөлдөх чадварыг хөгжүүлдэг Levi`s 2008-08-13 4735
2396 hajuuoroo holslvvlne nupo 2008-08-13 1197
2395 electronic sonirhdog humuust lilwayne 2008-08-12 2057
2394 Элсэлтийн материал бүрдүүлэх Levi`s 2008-08-12 19232
2393 Surguuliin tulbur.... [2] yunje 2008-08-12 2681
2392 oyutanuudaa hariulj tus bolooch [3] ERHIIHEN 2008-08-12 1422
2391 Анхаарна уу [1] ABAP 2008-08-11 5579
배너신청
자생병원

배너신청