Бичлэгийн тоо 3,329
Их Британийн BBC радио, Шотландын Яруу найргийн номын сантай хамтран Лондоны олимпийн наадамд оролцох 204 орны яруу найрагчдын бүтээлээс сорчлон олон нийтэд хүргэх төсөл хэрэгжүүлж байна. “Poetry 2012, The Written World” хэмээх уг төслийн явцад орон бүрээс сонгосон нэг яруу найрагчийн шүлгийг англи хэлнээ хөрвүүлэн, эфирээр цацаж, BBС радио болон Шотландын Яруу найргийн номын сангийн вэб хуудаснаа долоо хоногийн турш байрлуулах гэнэ. Манай улсаас соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлгийг сонгожээ. Г.Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр” нэртэй яруу найргийн түүвэрт багтсан уг шүлгийг Саймон Вэккхам Смит англи хэл рүү орчуулан “A Witch of White Mist” шүлгийн түүвэртээ хэвлүүлжээ. Энэ шүлгийг өнөөдөр BBC радиогийн сонсогчдод хүргэнэ.

Сонирхуулахад, уг төсөлд багтсан шүлгүүдийг зурагт хуудас, ил захидал, түүвэр зохиол зэрэгт хэвлэх бөгөөд олимпийн нээлтийн үеэр тэдгээр бүтээл үүдээр “бороо” оруулах тухай мэдээлж байна. Шүлэг бүхий номын хавчуурга тэнгэрээс унаж байхад хэн тайван байж чадах билээ. Энэ бол BBC радиогийн дэвшүүлж буй “Шүлгээр дэлхийн улс үндэстний хосгүй нэгэн хөргийг бүтээе” төслийн нэгэн хэсэг юм. Гуравдугаар сараас эхэлсэн уг төсөл есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Ертөнцийн явдал

Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно

Үдшийн шаазгайтай цуг уяа уяандаа бууцгаана

Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж сэлэм давтана

Зул бөхөж, бас мандаж дараачийн хүмүүс түүхийг давтана

Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана.

Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна.

Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ.

Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана.

Ялан мандахын өглөөгүүр морь мориндоо мордоцгооно.

Ядарч сульдахын үдшээр уяа уяандаа бууцгаана

Мянга мянган жил сэлэм ирлэж, булш малтаж, зул барина.

Маргааш болоход сурсан зангаараа л мориндоо мордоно

Хот балгад нэг нь байгуулна.

Хорссон нөгөө нь галдан шатаана.

Хоёулаа дайтаж жанжид болно.

Хожим нь зөвхөн домог л үлдэнэ.

Ертөнцийн явдал энэ мэт, элэрсэн сэлэм шиг давтагдаж

Ердийн оройн хоолны даруулгатай цуг мартагдана.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6232197/bf3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1269 БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДУОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА 2012-06-14 8914
1268 Ч.ЭНХТАЙВАН Н.А.Обуховагийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарав 2012-06-14 10401
1267 МОНГОЛ УЛС ЭКО БОДЛОГООРОО ДЭЛХИЙД МАНЛАЙЛАВ [1] 2012-06-14 9498
1266 СИЙЛБЭРЧ Д.ЛХАГВАДОРЖ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-13 9335
1265 О.ДӨЛГӨӨНТАМИР: Арилжааны үед сэтгэл хөдлөл хамгийн аюултай 2012-06-13 9147
1264 Хоногт 200 тонн хог боловсруулах үйлдвэр барина 2012-06-12 8428
1263 П.ДОМИНГО: Э.АМАРТҮВШИН, ТАНЫ ӨМНӨ ДЭЛХИЙ НЭЭЛТТЭЙ БАЙНА 2012-06-12 8534
1262 ЛИМБЭНИЙ БИТҮҮ АМЬСГАА БАТЛАМЖАА АВЛАА 2012-06-12 9332
1261 Лимбэний битүү амьсгааг бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламж ирлээ 2012-06-11 10487
1260 Э.Амартүвшин тэргүүн байрын эзнээр тодорлоо 2012-06-11 8858
1259 Парист монгол дээл шагшигдаж байна 2012-06-11 8311
1258 Б.ДУЛАМХОРЛОО: ЭХ ХЭЛ, ЁС ЗАНШЛАА ХАД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭ 2012-06-08 9228
1257 “НОГООН ДАРЬ ЭХИЙН ДОМОГ” олон улсын наадмаас шагнал хүртэв 2012-06-08 9683
» BBC РАДИО Г.МЭНД-ООЁОГИЙН “ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ”-ЫГ СОНГОВ 2012-06-08 9668
1255 ШИНЭ ҮСГИЙН “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ДЭЭЖИЙГ ОЮУТНЫ НОМЫН САНД ЗАЛАВ 2012-06-07 10479
1254 Манай хөгжимчид БНСУ-ын Үндэсний театрт ажиллахаар боллоо 2012-06-07 10302
1253 “Тиранозаурус Батаар” Монголынх гэдгийг баталлаа 2012-06-07 9315
1252 Монгол зураачдын бүтээл францчуудын нүдийг хужирлаж байна 2012-06-06 9506
1251 Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах тендерийг олон улсад нээлттэй зарлажээ 2012-06-06 9969
1250 Монгол залуу “Форекс”-ийн олимпиадад шалгарчээ 2012-06-06 9515
배너신청
자생병원

배너신청