Бичлэгийн тоо 3,329
Хүн төрөлхтний оюуны үнэт өв, их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ыг кирилл бичигт буулгах ажлыг “Цогт цагийн хүрдэн” соёлын төвөөс санаачлан хийж байна. Шинжлэх ухааны салбар бүрийн мэдлэгийг агуулсан, буддын их, бага арван ухааны ай сав их хөлгөн судруудаа монголчууд шүтээн төдийгөөр үнэлэхээс биш, судалж, гүнд нь нэвтрэхийг оролдохгүй байгаад сэтгэл эмзэглэсэн номын садангууд энэ ажлыг эхлүүлжээ. Тэд шинэ үсгийн “Ганжуур”, “Данжуур”-ын эхний 30 ботийг өлгийдөж аваад байгаа бөгөөд бүтээлийн дээжээ ШУТИСийн номын санд өчигдөр заллаа. Энэ үеэр “Цогт цагийн хүрдэн” төвийн тэргүүн Г.Буяндэлгэрээс ажлын явцын талаар тодруулав.

-“Ганжуур”, “Данжуур”-ыг кирилл бичигт буулгах ажлыг хэзээнээс эхлүүлэв?

-Арваад жилийн өмнөөс төлөвлөж, хүмүүсээ сургахаас эхлээд бэлтгэлээ базаасан. Жилийн өмнөөс хөрвүүлэх ажлаа эхэлж, одоогийн байдлаар 30 ботийг шинэ үсэгт буулгаж, 18 ботийг хэвлүүлээд байна. Мөн найман ботийг хэвлэлтэд шилжүүлсэн.

-Их хөлгөн судруудыг орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлж байна уу, эсвэл галиглан буулгаж байгаа юу?

-Бид өвөг дээдсийн эх хэлнээ хөрвүүлж үлдээсэн монгол бичгийн эхээс кирилл бичиг рүү буулгаж байгаа ч төвд, хятад, манж хэлнээс харах зүйл олон гарч байна. Тухайн үед хэрэглэж байсан, өнөөгийн бидний ойлгохгүй үг хэллэг, нэр томъёо олонтаа таарч, үүнийг тайлбарлахад мэргэжлийн хүмүүсийн эрдэм мэдлэг тус болж байна даа.

-Ямар бүрэлдэхүүнтэй, хэдэн хүнтэй баг энэ нөр их ажлыг нугалж байгаа бол?

-Манж, төвд, хятад, санскрит, монгол хэл, бичгийг сайн эзэмшсэн, буддын гүн ухаан, будда судлалаар мэр гэшсэн 40 орчим лам болон МУИС-ийг хэл шинжлэлийн мэргэжлээр төгссөн судлаач нар ажиллаж байгаа.

-Хэзээ дуусгахаар төлөвлөж байгаа вэ?

-Бидний ажил жигдэрсэн. Сард 6-8 боть хэвлүүлэхээр төлөвлөж байгаа. 2016 оны тавдугаар сард дуусгах ерөнхий төлөвлөгөө гаргасан ч үүнээс өмнө амжуулахыг хичээнэ. Яарч байж алдаа гаргахаас болгоомжилж байгаа. Монголчуудын соёлын их өв, шинжлэх ухааны гайхамшигт бүтээл болох их хөлгөнүүдийг шинэ үсгээр алдаагүй, зөв буулгах нь бидний гол зорилго. “Ганжуур” гэдэг нь “Зарлигийн орчуулга” гэсэн утгатай төвд үг. Бурхан багшийн 3000-аад жилийн өмнө айлдсан аман зарлигийг Ананд тэргүүтэй хувилгаад эмхтгэн Ганжуур буюу “Зарлигийн орчуулга” -ыг туурвисан гэдэг.

Бурхан багшийн айлдсан бүхий л сургаал “Ганжуур”-т бий. Үүнийг монгол хэлнээ ор чуулах ажлыг Монголын хутагт хувилгаа д XIII зууны сүүлчээр эхлүүлж, Лигдэн хааны зарлигаар их эрдэмтэн Гунгаа Одсэр, Дархан лам Самдан Сэнгэ, Билэгт Эрдэнэ Дай гүүш, тойн Сандүв тэргүүтэй эрдэмтэд 1628-1629 онд бүрэн орчуулж дуусгажээ. Бурхан багшийн аман зарлиг “Ганжуур”-ыг үе үеийн мэргэд судлан шинжилж, утга санааг нь тайлбарлан баяжуулсан нь 226 боть “Данжуур” судар юм.

“Данжуур”-т бурхны шажны ном голлох боловч уран зохиол, толь бичиг, хэл зүй, гүн ухаан, газар зүй зэрэг олон ухааны ном судар багтжээ. Үүнийг Жан жаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй 200 орчим гүүш 1741-1742 онд төвд хэлнээс монгол хэлнээ орчуулсан бөгөөд 1742-1749 оны хооронд Бээжинд барлаж, 226 боть болгон, модон бараар хэвлэсэн нь өдгөөгийн Монгол шунхан “Данжуур” юм. Монгол шунхан “Данжуур”-ыг өнгөрсөн жил ЮНЕСКО дэлхийн баримтат өвөөр бүртгэж авсан.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6228662/1bd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1269 БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДУОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА 2012-06-14 8914
1268 Ч.ЭНХТАЙВАН Н.А.Обуховагийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарав 2012-06-14 10401
1267 МОНГОЛ УЛС ЭКО БОДЛОГООРОО ДЭЛХИЙД МАНЛАЙЛАВ [1] 2012-06-14 9498
1266 СИЙЛБЭРЧ Д.ЛХАГВАДОРЖ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-13 9335
1265 О.ДӨЛГӨӨНТАМИР: Арилжааны үед сэтгэл хөдлөл хамгийн аюултай 2012-06-13 9147
1264 Хоногт 200 тонн хог боловсруулах үйлдвэр барина 2012-06-12 8428
1263 П.ДОМИНГО: Э.АМАРТҮВШИН, ТАНЫ ӨМНӨ ДЭЛХИЙ НЭЭЛТТЭЙ БАЙНА 2012-06-12 8534
1262 ЛИМБЭНИЙ БИТҮҮ АМЬСГАА БАТЛАМЖАА АВЛАА 2012-06-12 9332
1261 Лимбэний битүү амьсгааг бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламж ирлээ 2012-06-11 10487
1260 Э.Амартүвшин тэргүүн байрын эзнээр тодорлоо 2012-06-11 8858
1259 Парист монгол дээл шагшигдаж байна 2012-06-11 8311
1258 Б.ДУЛАМХОРЛОО: ЭХ ХЭЛ, ЁС ЗАНШЛАА ХАД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭ 2012-06-08 9228
1257 “НОГООН ДАРЬ ЭХИЙН ДОМОГ” олон улсын наадмаас шагнал хүртэв 2012-06-08 9683
1256 BBC РАДИО Г.МЭНД-ООЁОГИЙН “ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ”-ЫГ СОНГОВ 2012-06-08 9668
» ШИНЭ ҮСГИЙН “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ДЭЭЖИЙГ ОЮУТНЫ НОМЫН САНД ЗАЛАВ 2012-06-07 10479
1254 Манай хөгжимчид БНСУ-ын Үндэсний театрт ажиллахаар боллоо 2012-06-07 10302
1253 “Тиранозаурус Батаар” Монголынх гэдгийг баталлаа 2012-06-07 9315
1252 Монгол зураачдын бүтээл францчуудын нүдийг хужирлаж байна 2012-06-06 9506
1251 Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах тендерийг олон улсад нээлттэй зарлажээ 2012-06-06 9969
1250 Монгол залуу “Форекс”-ийн олимпиадад шалгарчээ 2012-06-06 9515
배너신청
자생병원

배너신청