Бичлэгийн тоо 3,329
Төрийн
шагналт зураач Ц.Цэгмид, До.Болд, зураач Н.Туяа, Н.Адьяабазар,
калиграфч Тамир, Самандбадраа нар Франц улсын нийслэл Парис хотод уран
бүтээлээ дэлгэжээ. Тэдний үзэсгэлэнг Монголын Дүрслэх урлагийн академиас
зохион байгуулж буй бөгөөд Монголын дүрслэх урлагийн орчин үеийн чиг
хандлага, хөгжлийг тодорхойлж чадахуйц гэж үзсэн академийн гишүүн
зураачдыг сонгосон нь энэ.
Төрийн шагналт зураач Ц.Цэгмид "Гийчин"
Монгол зураачдын бүтээл өнгөрсөн сарын 28-наас францчуудын нүдийг хужирлаж буй бөгөөд тэдний үзэсгэлэн 21 хоногийн турш монголчуудын сэтгэлгээний онцлог, нүүдэлчдийн аж амьдрал, Монгол орны сонин содон түүхийг өнгө будгаар хүүрнэнэ.
Монголын Дүрслэх урлагийн академи нь 2004 онд байгуулагдсан бөгөөд өдгөө орчин үеийн урлагийн бүхий л хэв маяг, арга барил, дэгийг дэмжиж, уран бүтээлчдийг нэгтгэн ажилладаг төрийн бус байгууллага юм.