Бичлэгийн тоо 3,329

Швейцарын “Дукаскопи” банкнаас сар бүр зохион байгуулдаг “Форекс” олимпиадын тавдугаар сарын 10 ялагчийн нэгээр монгол залуу шалгарчээ.
Олимпиадад оролцогчид интернэтээр валют арилжаа хийдэг юм. ШУТИС-ийн харьяа Компьютер техник менежментийн сургуулийн программ хангамжийн ангийн оюутан О.Дөлгөөнтамир дэлхийн өнцөг булан бүрийн мянга гаруй оролцогчоос есдүгээр байрт шалгарсан байна.
Эхний 10 байрт шалгарагчдыг мөнгөн шагналаар урамшуулдаг байна. “Форекс”-ийн шагналын нийт сан 15.000 ам.доллар.