Moderator: mgl_300

Од эрхсийн бага зэрэг таагүй байрлал засарч, энэ сард ихэнх ордуудад сайхан үйл явдлууд тохиолдох бололтой. Зургаан сар чамд юу бэлдэж байгааг эндээс уншаарай.
Хонь
2012 оны 6-р сард хонины ордныхоны хувьд эрс тэрс үйл явдлуудаар дүүрэн өнгөрөх төлөвтэй байна. Шинэ хүмүүстэй танилцсанаар хосуудын амьдралд хүчтэй нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн болон хувийн амьдралаа цэгцлэхэд гол анхаарлаа хандуулж, хайрттайгаа цуг төлөвлөгөө гаргана. Сарын эхний хагаст та ойр дотныхон болон хамтран ажилагсадтайгаа үл ойлголцож болзошгүй учир ямагт өөрийн хариуцлагаа санах хэрэгтэй. Гэхдээ сексийн дур хүсэл их байх тул эхний өдрүүдэд та хоёр лав уйдахгүй. Эрүүл мэндийн хувьд хонины ордныхон хэт их ажилласаны улмаас хоол боловсруулах эрхтэн болон зүрх судсны өвчин тусаж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Ажил хэргийн хувьд эрч хүч, санаачлага, урам зоригоор дүүрэн байна. Өөрийгөө сорихыг хүсэн шинэ зүйлс туршиж үзэх ба энэ нь бүгд даргад чинь таалагдахгүй байх магадлалтай. Гэхдээ зоригтой хөдөл. 6-р сарын 11 таны хувьд сарын хамгийн тааламжтай өдөр байх болно. Учир нь бархасбадь гариг ихрийн орд руу нүүснээр таньд бусадтай харилцахад илүү хялбар болно. Энэ өдрөөс таньд шинийг хийх урам зориг орж ажлын шинэ санаанууд ар араасаа цуварна. Сарын 2 дахь хагаст та тааламжтай үйл явдлуудаар дүүрэн байх болно. Сарын эхэнд үүссэн маргаант, нууцлагдмал асуудлууд шийдвэрлэгднэ. Та энэ сард их хичээл зүтгэл гаргах юм бол хүссэндээ хүрж заавал чадна.
Үхэр
Үхрийн ордныхон энэ сард тун мэдрэмтгий байх нь. Та яг юу хүсэж байгаагаа мэдэхээ болин бухимдаж эхлэнэ. Таньд аргадуулж, энхрийлүүлэх хэрэгцээ тун их байна. Үр хүүхэд болон хайртай хүнтэйгээ харилцан ойлголцоход хүндрэлтэй. Ямар нэг ноцтой үл ойлголцол гарахгүй ч, та эмзэг байгаагаасаа болоод харилцаандаа сэтгэл хангалуун байх төлөвтэй. Зүгээр л эрүүл ухаанаар харахыг хичээ. Сарын хоёрдугаар хагас буцаад сайжирна, хамтдаа гадуур алхаж агаар салхинд гарч хайрын захидал мессеж бичих нь та хоёрыг эргээд ойртуулна. Таны өөртөө итгэлтэй байдал болон хичээл зүтгэл тань таньд санхүүгийн асуудалыг шийдвэрлэх түлхэц болж чадна. Энэ сард шинэ ажлын санал авах, тушаал дэвших магадлалтай. Харин та мөнгө олох биш хэрхэн зөв зарцуулах илүү чухал гэдгийг санаарай. Эрүүл мэндийн хувьд сарын 2 дахь 7 хоног эрсдэлтэй байх тул анхаарал болгоомжтой байхыг Гоолингоо зөвлөж байна. Сарын сүүлийн долоо хоногуудаар сарын эхэнд үйссэн бухимдал арилан, хайрттайгаа ярилцсаны үр дүнд харилцаа эргэн хэвийн болно.
Ихэр
2004 онд болж байсантай төстэй үйл явдлууд дахин давтагдах бололтой, нөхцөл байдал нь өөр байх хэдий ч энэ үед асуудлыг хэрхэн шийдвэрлэж байснаа бодоорой. Сугар гариг таны ордод орсноор хосуудыг бие биетэй нь улам ойртуулж, ганц бие ихрийхнийг дурлалд хөтлөх болно. Хайр дурлалтайгаа хэдийнээ учирсан ихрийхэн ямар нэг асуудалтай тулгарах юм бол түүнтэйгээ заавал зөвлөлдөөрэй. Гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа анхаарлын төвд байх ба, таны нийгмийн идэвхтэй байдал ажилдаа ахихад чинь тусална. Таныг мэргэжлийн хүрээнд маш их ачаалалтай сар өмнө тань хүлээж байна. 6 сарын 11-нээс Бархасбадь гариг Ихрийн ордонд орох учраас жилийн турш тан дээр шинэ боломж, шинэ орон зайнууд ирэх болно. Эхний хорь хоногт эрх мэдэл, нэр хүнд гарт тань байна. Саад бэрхшээл, эсэргүүцэл байх ч үүнийг л давах юм бол таньд амжилт ирнэ. Энэ сард таны биеийн эрүүл мэнд маш сайн байх ч та стресст орох магадлалтайг од эрхэс сануулж байна. Сарын турш гэр бүлтэйгээ илүү ойр дотно, нээлттэй байхыг хичээгээрэй.
Мэлхий
6-р сард мэлхийн ордныхон хайр дурлалын тал дээр зогосонги байдалтай байх төлөвтэй. Хэрвээ та хэн нэгнийг дотроо нууцхан хайрлаж ирсэн бол одоо энэ байдал тань таныг бухимдуулж хайраа хэрхэн илэрхийлэхээ мэдхээ болино. Сэтгэлзүйн хувьд эрх чөлөө болон хүч дутагдаж байгаа мэт санагдана. Ухаалаг зан болон мэдрэмж чинь чамайг энэ бүхнээс гарах зөв замыг олно. Энэ сар мэлхийн ордныхонд бичиг цаасны ажил болон хүмүүстэй харилцахад тун хялбар байх болно. Бичих, ярих, бодож сэтгэх чадвар сайн байна. Харин та сарын 2 дахь 7 хоногт буруу шийдвэр гаргаж магадгүй учир тун няхуур байгаарай. Санхүүгийн байдал чинь найдвартай эх үүсвэрүүд дээр тогтож байна. Таны дархлаа муудах магадлалтай. Энэ сард аль болох алкахольны төрлийн зүйлсээс татгалзаарай. Энэ сард таньд чухал зүйлсд анхаарал илүү хандууларай.
Арслан
2012 оны 6-р сар таньд маш таатай байх болно. Энэ сард гүн гүнзгий удаан хугацааны тогтвортой харилцаанаас илүүтэй хөнгөн сээтгэнэл, уян хатан, хариуцлагаас ангид холбоо, таньд илүү хөгжилтэй байх болно. Энэ сард таньд “зөв” хүнтэйгээ учрах боломжууд нээгдэх болно. Сар бүхлээрээ шинэлэг зүйлүүдээр дүүрэн байж сэтгэл санааг чинь өргөн, сэргээх болно. Ажил төрлийн тал дээр ч гэсэн шинэ боломжуудаар дүүрэн байх болно. Энэ нь сүүлийн үед таныг өөдрөг бодлууд дагаж байгаатай холбоотой. Багаар ажиллах чадвар сайжирна. Бархасбаь гариг арслангийн ордод орж байгаа тул, жилийн турш та мөрөөдлийг чинь биелүүлэх нөлөө бүхий хүмүүстэй танилцах боломжтой. Эрүүл мэнд ч мөн ялгаагүй сайн байх болно. Энэ сард та бүх зүйлийг эерэг талаас нь харж чадна. Шинэ найзуудтай бол харин нөхөрлөл мөнгө 2-ийг ялгаж салгаарай.
Охин
Сарын эхний хагаст хайр дурлал өнгөрсөн сартай адил тайван, дотно дулаахан өнгөрнө. Харин сарын сүүлээр бүх зүйл учир битүүлэг болж асуудлууд үүснэ. Юм бүхнийг дэвэргэж бодсоныхоо уршгаар та бусдад буруу сэтгэгдэл төрүүлж мэднэ. Та юуны ч учирыг олохоо болино. Ажил хэргийн тал дээр харин охины ордныхон энэ сард маш амжилттай байх болно. Амбицтай, урам зоригтой охиныхонд од эрхэс өөрийгөө сорих боломж олгож амьдралыг тань бүр ч сонирхолтой болгоно. Авъяас чадвар чинь анхаарлын төвд орж танилын хүрээ нийгмийн идэвхийнхээ ачаар та хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чадна. Санхүү мөнгөний тал дээр аливаад хэрсүү ухаанаар хандаж, ажил хэрэгч байгтун, тэгвэл урам хугаралтаас сэргийлж чадна. Өмнө нь эмээдэг байсан шинэ салбар, боломжууд луу гаа зоригтой дайрах тэнхээ танд байна. Эрүүл мэндийн хувьд стресс бол таны хамгийн том дайсан гэдгийг санаарай. Хэт их ажилсанаас үүдэн ядаргаанд орж болзошгүй тул ажил амралтаа зөв зохицуулах нь чухал.
Жинлүүр
Ирээдүйн амьдралаа төлөвлөх сар. Зарим харилцаанд цэг тавиж ч магад. Хэрвээ та харилцаагаа дуусгавар болгохоор шийдсэн бол таниас маш их тэсвэр тэвчээр шаардагдана. Эсвэл эсрэгээрээ одоо байгаа холбоогоо илүү бат бөх болгох, магадгүй гэр бүл болох шийдвэрийг гаргаж магадгүй. Холын зай болон сэтгэлийн түгшүүр хайр дурлалд чинь эерэг юм уу сөрөг онцгой нөлөө үзүүлнэ. Харин та нэг зүйлийг сарын туршид санаарай. Энэ сар дуусахад та өөрийнхөө яг хүсэж буйг тодорхойлж чадна. Ажил хэргийн тал дээр энэ сар тайван нэгэн хэвийн үргэлжилнэ. Харин та энэ сард хийгээгүй орхисон зүйлүүдээ хийж дуусгаарай. 6-р сарын сүүл, 7-р сарын эхээр үүссэн зарим нэг саад бэрхшээлүүд арилж бүх зүйл хэвийн болно. Энэ сард та биеийн тамираар илүү хичээлэлээрэй. Өөртөө илүү анхаарал тавь. Шинийг уншиж судлах таныг өөрийгөө илүү таньж мэдэхэд тусламж болно.
Хилэнц
6-р сард та хайр дурлалын асуудалд урьд урьдынхаасаа илүүтэйгээр санаа тавиж эхлэнэ. Бүх зүйл таны хүсээгүй чиглэл рүү явах юм уу, ахиц дэвшилгүй удаанаар мөлхөх болно. Хайртай хүнтэйгээ нэг л таагүй байгаа бол энэ нь магадгүй таны хүйтэн хөндий байдлаас болж байж мэдэх учир хандах хандалгаа илүү ойр дотно болгоод үзээрэй өөрчлөлт мэдрэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Сарын эхний үед өөрийнхөө сэтгэл зүрхийг бусдад нээж, бөөгнөрсөн бүхнийг чөлөөл. Энэ сард санхүүгийн тал дээр чухал холбоог үүсгэж чадна. Таны толгой бизнесийн тал дээр илүү ажиллана. Даатгалын асуудлууд, шинэ түншлэлүүд амжилттай шийдэгдэнэ. Хоногийн 24 цаг танд багадах шиг санагдах ч хувийн зохион байгуулалтаа сайжруулж эргэн тойрныхныхоо үгийг сонс. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй, байдлыг хүндрүүлэх болно, ялангуяа найз нөхөд гэр бүлийнхнээ ажилдаа бүү оролцуулаарай. Бүх зүйлд санаагаа битгий чилээ, хөгжим сонсож, спортоор хичээллэж толгойгоо амраа. Хэт их шүүмжлэл эерэг зүйлсийг дагуулахгүй гэдгийг санаарай.
Нум
Үйл явдлуудаар дүүрэн сар. Хайр дурлал, ажил төрөл гээд бүх тал дээр амжилттай байх болно. Энэ сард та хичнээн их аз жаргалд умбахыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Хайртыгаа урьд өмнөхөөсөө илүү ихээр ойлгосноор улам дотносох ба, 11-нээс таны ордонд хосуудын гариг орж ирэн бүтэн жилийн турш байрнаасаа хөдлөхгүй. Тиймээс энэ нэг жилд та романтик бодлуудаар дүүрэн өнгөрүүлнэ. Одоогийн харилцаа чинь нэг л болж өгөхгүй байвал илүү сайхан зүйлийн төлөө болих зориг танд байна. Эрсдэл гаргаж чадах юм бол санхүүгийн том үүсвэрийг нээнэ. Ажиллах эрч хүчээр дүүрэн байх болно. Амжилтанд хүрэхийн тулд цуг ажилладаг хүмүүсийнхээ ч чадварыг хурцалж, ирлэх хэрэгтэй. Багийн ажиллагаа таны мөрөөдлийг биелүүлнэ. Ямар ч ажлыг хойш тавилгүйгээр бүхнийг амжуулахыг хичээгээрэй. Эрүүл мэнд сайн байх ч хэт их ажиллаж болохгүй шүү. Бусдыг өөрөөсөө түлхэлгүйгээр нээлттэй бай. Шинэ танилууд шинэ боломжуудыг нээж өгч мэднэ.
Матар
Таны хайр дурлалд уяан хатан чанар, харилцаа хобоо дутагдаж байна. Яг одоо таныг сэргэлэн цовоо, хүүхдэрхэг, мөн танд тохирох хангалттай ухаалаг хүмүүс татаж байна . Та энэ сард асуудлуудад ганцхан сэтгэлийн хөдлөлөөр биш илүү логикоор хандаж чадна. Хайр дурлал чинь ажил хэрэгт чинь ч эерэгээр нөлөөлж, урамшуулж, зоригжуулж чадна. Мэргэжлийн хүрээнд таатай болог таагүй үйл явдлууд ээлжилнэ. Дуртай ажлаа хийж байгаа ч цалингаа голох юм уу, эсвэл бүхнийг шинээр эхлэхээс өөр аргагүй байдалд хүрч мэднэ. Яг одоо маш бүрхэг харагдаж буй зүйлс ирээдүйд тань хэрэгтэй, чухал зүйл ч байж болно. 6 дугаар сарын 11-нээс таньд шинэ ажилд орох, илүү их мөнгө олох замууд нээгдэнэ. Таньд хэцүү байгаа асуудлуудыг ойр дотныхоо хүмүүстэй ярилцаарай, шийдэл олоход тань туслах болно.
Хумх
Хайр дурлал, сексийн асуудал таны хувьд нэгт тавигдана. Өмнө нь сонирхдоггүй байсан сэдвүүд энэ сард таны анхаарлыг ихэд татна. Амьдралын амтыг одоо л мэдэрч байгаа мэт санагдах ба шинэ шинэ үйл явдал, туршилтаар дүүрэн байна. Хайрлаж хайрлуулах сар. Сарын эхний хагаст та маш их стрэсстэй байх нь ээ. Ачаалал хэт их байгаа мэт санагдана. Санаа зоволгүй ээ энэ их ачаалал сарын сүүлээр алга болно. Та энэ сард эрсдэлтэй алхмуудаас аль болох зайлсхийгээрэй. Шинэ хоббитой болоход тун таатай сар. Өөрт байгаа авъяасаа ч гэсэн олж нээн илүү хөгжүүл. Хувь тавилан одоо л чамд өөрийн карьераа хөөж эхлэх нөхцлийг бүрдүүлж өгч байна, тиймээс хэрэв чи холын төлөвлөгөөгө одооноос хэрэгжүүлж эхэлвэл үр дүн нь чамайг гайхшруулна. Сарын эхний хагаст идэж буй зүйлсдээ онцгой анхаарал хандуул.
Загас
Ангараг гариг таны хайр дурлалын ордод орох тул, хосуудын харилцаанд маш их эрч хүч, догдлолын хажуугаар догшин ширүүн үеүүдийг ч авчирч магадгүй. Ялангуяа 6 дугаар сарын эхний 10 хоногт. Энэ тогтворгүй уур амьсгалд та аливаа асуудлыг оюун ухаанаар шийдэх болно. Романтик харилцаа чинь сонирхолтой үйл явдлаар дүүрэн байж, таниас сониуч болоод сээтэгнүүр зан шаардана шүү. Хайрттайгаа, эсвэл харсан хархүүтэйгээ мэйл, чатаар болон харилцан яриагаар өөрийн үзэл бодол, сонирхол, зорилго зэргийнхээ талаар хуваалцах нь та хоёрыг илүү ойртуулна. Зарим тохиолдолд гэр бүлийн зүгээс хайр дурлалд чинь дарамт шахалт болж магадгүй, энэ нь эерэг талаараа та хоёрыг бүр дотно болгоно, сөрөг талаараа асуудал үүсгэнэ. 6 дугаар сарын сүүлийн арав хоног сексийн дур хүсэл болон мөрөөдөмтгий байдал нэмэгдэнэ. Ажил хэргийн тал дээр түншийн талаас эргэлзээтэй зүйлс хэд хэд байна. Мөнгө санхүү, гэрээ хэлэлцээрийн аль нь ч байсан мэргэжлийн хүрээ таны сэтгэлзүйн болон биеийн эрч хүчийг их барах нь. Хамгийн ширүүн үе бол эхний арав хоног. Дотоодын болон үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхох бололтой. 6 сарын 11-нээс хойш бүтэн жилийн турш орон сууц, өмч хөрөнгөнд ээлтэй байх болно. Түнштэйгээ бодлоготой, ухаантай, тактиктай ажилла, учир нь энэ бол эмзэг харилцаа.